Жанжны нутгийн харваачид


Эх орны зүүн хязгаар Сүхбаатар аймаг бол үндэсний сурын харваа хөгжин дэлгэрэх түүхэн уламжлалтай газрын нэг. Энэ аймгийн харваачдын алдар цуу ардын хувьсгалын анхны баяр наадмын харваанаас эх орон даяар түгэн цуурайтсан түүхтэй. Сүхбаатар сумын уугуул цагаан дээлт Дамдины хүү ардын хувьсгалын анхны долоон удирдагчийн нэг, цогт эх оронч Сүхбаатар жанжин 1921 оны улсын баяр наадмын харваанд 20 сумнаас 15 онож түрүүлсэн төдийгүй 1922 оны наадамд ч түрүүлэн "Өсөх идэр мэргэн" цол хүртжээ. Д.Сүхбаатар жанжин анхны баяр наадмын харваанд түрүүлснээс хойш 32 жилийн дараа 1953 оны улсын баяр наадмын харваанд хүү Галсан нь 20 сумнаас 15 онож түрүүлэн улсын мэргэн цол хүртэж, аавынхаа амжилтыг давтан, удамт харваач болохоо харуулсан байдаг. Энэ амжилтаараа баяр наадмын харваанд түрүүлсэн анхны аав хүү хоёр болон мөнхрөн алдарших хувь тавилантай байжээ.
Энэ цаг үед Сүхбаатар аймагт сурын харваа эрчимтэй хөгжихөд Алтан-Овооны тахилгын үеэр болдог эрийн гурван наадам гол нөлөө үзүүлсэн гэдэгтэй харваачид санаа нэг байгаа нь эргэлзээгүй. Алтан-Овооны тахилгын наадамд олон газрын харваачид өргөнөөр оролцож, цэц мэргээ уралдуулан уухайн түрлэгээр тэнгэр хангайг уяраан, Сүхбаатарчуудын хийморь лундааг олонтаа сэргээсэн нь лавтай. Үүний тодорхой баримт гэвэл нэг бус удаа багийн болон цуваа харвааны улсын аварга шалгаруулах тэмцээнийг орон нутагтаа зохион байгуулж, одоо бүх сум эрийн гурван наадамтай болсон явдал юм. Мөн аймгийнх нь баяр наадмын харваанд Дорнод нутгийн харваачид байнга оролцох болсон нь сурын харваа хөгжихөд багагүй дэм тус болсны зэрэгцээ Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул спортын мастер Пүрэвийн Гарамболд тэнд ажиллаж амьдарч ахуй цагтаа Сүхбаатар аймгийн харваачдаас анхны спортын мастер цолтон төрүүлсэн явдал ч зохих нөлөө үзүүлсэн байх.
Сүхбаатар аймгийн харваачид улсын баяр наадмын гурван түрүү авч, Балдангийн Хүрэлбаатар / Онгон/, Мижиддоржийн Галбадрах / Наран/, Жигжидийн Баттөгс / Сүхбаатар/, Ваанчигийн Сумъяасүх /Асгат/ нар спортын мастер цол хүртсэн төдийгүй Дулмаагийн Пүрэв / Эрдэнэцагаан/ тус аймгаас төрсөн цорын ганц спортын мастер цолтой эмэгтэй харваачаар тодроод байна.
Энэ онд Сүхбаатарын Галсан улсын баяр наадамд түрүүлж, мэргэн цол хүртсний 60 жилийн ой тохиож байгаа. Өсөх идэр мэргэн Дамдины Сүхбаатар жанжны нутгийн харваачид улсын баяр наадмын харваанд уухайн түрлэг нэмэн, спортын цол зэрэг хүртэцгээн, наадамчин олноо баясгасаар байна.
Энэ ялдамд тус аймагт сурын харваа хөгжихөд бодитой дэмжлэг туслалцаа үзүүлж байсан “Хаан” банк, “Цайрт минерал”-ийн хамт олонд харваачид талархаж явдгаа дуулгахад таатай байна.
Энэ нутгийн залуу харваачдаас улсын мэргэн цолтон төрөн гарах болтугай гэж ерөөл тавъя.
Улсын мэргэн, спортын мастер П.Гарамдорж
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна