Сэлэнгэ, Хэнтийд доод гурван насны морьдын уралдаан болно

А.Тэлмэн
2013 оны 6-р сарын 05 -нд

ММСУХ-ны 2012 оны шилдэг салбараар шалгарсан Сэлэнгэ аймгийн “Буган халиун ажнай”морин спорт уяачдын холбоо могой жил гарсаар хоёдугаар сарын 24-нд дээд гурван насны морьдын уралдаанаа зохион байгуулсан билээ. Энэ үеэрээ "Товхон ханы буган халиун" түмэн эх хүлгийн дурсгалд зориулан босгосон хөшөөнийхөө нээлтийг хийгээд байсан шилдгүүд энэ удаад доод гурван насны морьдын уралдаанаа зохион байгуулах гэж байна. Жил бүр уламжлал болон явагддаг бага насны /хязаалан, шүдлэн, даага/ морьдын уралдаан нь зургаадугаар сарын 6-нд Ерөө суманд болох ажээ. Энэхүү уралдаан нь аймгийн чанартай болдог учир уяачдад алдар цол олгоход амжилт нь тооцогддог гэдэг утгаараа тэдний хүлээдэг наадмын нэг болжээ. Нэмж дуулгахад мөн энэ өдөр Хэнтийчүүд ч доод гурван насны морьдын уралдаанаа мөн зохион байгуулна.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна