Миний мэдэх харваачид


/дурсамж/
Эртнээс уламжлагдан ирсэн сургаал, зан үйл, бэлгэдэл, дэг жаяг, уухай зэрэг сурын харвааны бичигдээгүй хуулиуд мартагдахад хүрч, улам ч бүдгэрч байх шиг. 60-70-аад оны харваачидтай мөр зэрэгцэн харваж байсан харваачид, тэднийг мэдэх хүмүүс жилээс жилд улам цөөрч, залуу үеийн харваачид маань чухамдаа ном хэвлэлээс нэрийг нь унших төдий болжээ. Олон сайхан харваачидтай сум уралдуулан, олон уралдаан санан дурсах сэтгэл өвөрлөн үүнийг бичлээ.
Тэртээ 1960 онд Чойбалсан хотод болсон Дорнод аймаг, Улаанбаатар хотынхны уулзалт харваанд оролцох хувь Б.Өлзийдэлгэр /одоогийн спортын мастер/ бид хоёрт тохиож билээ. Бид хоёр 15,16-хан настай сургуулийн сурагчид байсан хэдий ч аймгийн шигшээ багт багтан, шувтарга үед босож, Ардын хувьсгалын партизан Г.Дамдин, М.Цэдэв,Улсын мэргэн Ш.Ишчогдов, О.Адилбиш, Ш.Жамбасамбуу, М.Дашцэрэн, Дагва, харваачидтай мэнд мэдэлцэн, зэрэгцэн зогсоод харваж байснаа өнөөдөр эргэн дурсахад бахархалтай. Уг харваанд аймгийн төвөөс Жамсрандорж, Даржаа, Булган сумаас Балдансамбуу, Баянтүмэнгээс Чадраа, Дашбалбараас С.Хайдав, Н.Содномдорж, Баяндунгаас М.Авирмэд, Л.Лувсан, Баян-Уулаас Д.Гүржав, Р.Бадам, М.Тавхайжамц, Д.Дарийм нарын 20 гаруй харваачид оролцож, нэгдүгээр баг маань улсын шигшээг хожиж байсан юм. 1962 онд ХААДС-д шинэхэн оюутан болчихоод тариа ногоо хураах намрын ажилд явах бэлтгэлээ базааж байтал мал эмнэлгийн факультетийн декан дуудсан тул өрөөнд нь айсхийн ороход декан, дэд эрдэмтэн И.Занаа танихгүй хүний хамт сууж байлаа. Хоёулаа намайг нэгд нэгэнгүй байцаан сургуулийнхаа нэрийн өмнөөс хөдөлмөр нийгэмлэгийн болон улсын аварга шалгаруулах сурын тэмцээнд оролцох үүрэг өгч, намрын ажлаас чөлөөлснөө мэдэгдсэн билээ. Нөгөө хүн нь миний аавтай хамт Ардын армид офицер байсан, хожим гавьяат дасгалжуулагч болсон Биеийн тамирын тэнхмийн эрхлэгч Ишдорж багш байсан юм. Сурын талбай хаа байдгийг мэдэхгүй намайг Ишдорж багш дагуулан Хөдөлмөр нийгэмлэгийн стадионы зүүн урд талд /одоогийн сурын талбай/ бэлтгэл хийж буй олон харваачидтай уулзуулж, улсын мэргэн Намсрай ахлагчтай Хөдөлмөр нийгэмлэгийн багт бүртгүүлж билээ. Тэгээд Хөдөлмөр нийгэмлэгийн харваанд түрүүлэн, 1962 оны 9-р сарын 02-ны өдөр Улсын аварга шалгаруулах цуваа харваанд гуравдугаар байр эзэлж, улсын чанартай тэмцээнээс анх удаа хүрэл медаль хүртэн магнайгаа хагартал баярласансан. Энэ тэмцээнд Замчин нийгэмлэгийн Осор гуай, Багшийн дээд сургуулийн Бямбаа багш хоёр оноо тэнцэж, спортын мастерын болзол ханган Осор гуай товх харваагаар түрүүлж байсан. Бямбаа багш байтын төмөр нумаар тэмцээн дуустал харвахад хэн ч татгалзаагүй хэрнээ спортын мастерийн болзол хангахад төмөр нумаар харвасан гээд өгөөгүй юм. Хожим Бямбаа багш байт харваанд өндөр амжилт үзүүлэн Монгол улсын Гавьяат тамирчин цол хүртсэн дээ. Бүх төрлийн харвааг чимж байдаг зүйлийн нэг бол уухай юм. Улсын мэргэн, партизан М.Цэдэв, улсын мэргэн Л.Мишигдоной, Ш.Ишчогдов, Пунцагнамжил, Ёндон /Бух/, О.Адилбиш, Д.Жамбаа, Осор нарын олон сайхан харваачид урам зориг сэргэтэл хүнгэнэтэл сайхан уухайлдаг байлаа. Дорнодын Чадраа гэж ямар ч уухайндаа дэндүү сайн харваач үе үехэн наадамд ирж уухайн түрлэгээрээ сурын талбайг сэрээдэгсэн. Улсын мэргэн С.Гажид агсны нөхөр, улсын мэргэн Д.Баттулга агсны аав Ховд аймгийн уугуул Дөрвөд хүн хүнээс өвөрмөц содон хоолойгоор их тод уянгалаг уухайлдаг харваач байсан. ХААДС-ийн оюутны байрнаас автобусанд сууж, 120 мянгатын буудалд буухад минь сурын талбайд Дүрвэдийн уухайлж байгаа нь тодхон сонгогдож байдагсан. Тэр үед машин унаа ч цөөхөн, дуу чимээ ч бага байж дээ. Одоо Хаян гуай, Б.Уушаан, С.Батхуяг нараас өөр уухайг бүрэн сурсан харваач алга.
Улсын мэргэн, солгой Д.Намсрай: Тэр үед солгойгоороо овоглуулсан улсын мэргэн Д.Намсрай, Гомбожав, Дагва гэдэг гурван харваач байв. Тэр гурваас Д.Намсрай гуай миний санаанд тодхон үлджээ. Монголын үндэсний сурын товчооны анхны дарга, Тээврийн яамны анхны сайд, шатрын анхны мастеруудын нэг солгой Д.Намсрай гуай олонд хүндлэгдсэн улсын мэргэн харваач байлаа. Хөдөлмөр нийгэмлэгийн багийг олон жил ахалсан байхад нь улаан дугаартай хөнгөн тэрэг мөн ч олон удаа ирж авч явсан даа. Явахын өмнө багийн харваачдаа цуглуулаад, “Ж.Самбуу дарга шатар нүүе гэж хэлүүлжээ. Би удахгүй ирнэ. Бэлтгэлээ хичээж хийгээрэй” гээд явдагсан. Бидний хэдэн залуучууд нэг удаа, “Ж.Самбуу дарга шатар хэр нүүдэг, хэн нь илүү хождог, таныг яаж хүндэлдэг вэ?” гэж саваагүйтэн сонирхон асуухад Д.Намсрай гуай, “бүхэл мах, сүүтэй цай гээд бүх юм бэлэн. Тухтай үзнэ шүү дээ. дарга бид хоёр өгөө байвал хэцүү биз дээ” гээд хөгжилтэй инээж билээ. Одоо солгой харвадаг олон эрчүүд байгаа төдийгүй эмэгтэй мэргэн харваач ч төржээ. Партизан М.Цэдэв, улсын мэргэн Ш.Ишчогдов, О.Адилбиш, Р.Чойжилсүрэн гуай нар сум тавихдаа нумаа гар дотроо эргүүлдэг. Өөрөөр хэлбэл сум тавихдаа нумны хөвчөө шууныхаа ар талд цохиулаад буцаахдаа өвөр талдаа эргэн цохиулж дэгжирхэн харвадаг байлаа. Сүүлийн үеийн харваачдаас улсын мэргэн Л.Ядамсүрэн зарим үед тэгж харвадаг байсан. Тэгж дэгжирхэн чамин харвадаг харваач одоо байхгүй болжээ. Хөдөлмөр нийгэмлэгийн багийн ноён нуруу, нэг гол тулгуур болох сур харвааны тухай ном хэвлүүлсэн, улсын наадамд хоёр удаа түрүүлсэн, харвааны үүх түүх, дэг жаяг, зан үйл, бэлгэдэл, ёс заншлыг гаргуун сайн мэддэг Л.Мишигдоной гэж ханхар өргөн цээжтэй, намуухан мөртлөө паргиадуу хоолойтой, их наргианч шооч харваач байлаа. Тэр Хэрлэнгийн ус, бургас хоёртоо дэндүү хайртай, олон ч залуу харваачдад өөрийн мэддэг чаддаг бүхнээ харамгүй зөвлөж, тусалсан өгөөмөр хүн байсан даа.
Улсын мэргэн Ш.Ишчогдов: Хөдөлмөр нийгэмлэгийн багийн нөгөө нэг тулгуур нь “Ганган” харваач гэж олондоо алдаршсан Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат Ш.Ишчогдов гуай юм. Ш.Ишчогдов мэргэний хэрэглэж байсан ханцуйн боолт, агсуурга, эрхийвч зэрэг нь хийц хэлбэрээрээ чамин төдийгүй загасны арьсан бариултай, огт галжиргүй нум барьдаг байлаа. Онийг нь могойн арьсаар ороосон, цав цагаан зааны ясан /соёо/ булцуутай бургасан сумаар харвана. Настай хүн хэрнээ цагаан даавуун дээл, гялалзтал тосолсон гутал өмсөж явдаг айхтар нямбай, их цэмцгэр хүн байсан. Залуу цагтаа хүрээний хүүхнүүдийн харааг булаасан эр байсан бололтой, үеийн нөхөд нь элдэв сонин ярьж шоолон хөгжилдөхөд сахлаа имэрчихээд баясгалантай инээж суудагсан.
Улсын мэргэн П.Гарамдорж
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна