Тугалтай үхрээр авсан зодог шуудаг


Долоо, найман настай жаал хүү нутгийнхаа том биетэй эрийн барилдаж түрүүлсэн овооны наадмыг үзснээс хойш бөх болох хүсэлд хөтлөгдсөн гэдэг. Тэр эр овооны наадамд түрүүлэхдээ бүх учраа бөхөө сээрэн дунгуй мэхээр давсан бөгөөд түүнийг харсан бяцхан хүү бөх болоод энэ мэхийг сурахсан гэсэн бодолдоо эзэмдүүлэн албанд морджээ. Түүнийг хүүхэд ахуйд аав Цэвээн нь хүүгээ бөх болно гэж шинжиж мэдээд тугалтай үхрээр зодог шуудаг авч өгч байсан ч залуу хүний хэнэггүй зангаар цэрэгт явахынхаа өмнө зарчихсан гэдэг. Ийнхүү хөдөөний юугаа ч мэдэхгүй хүүхэд хотод ирж улсын наадамд зодоглож, өнөөх алдарт сээрэн дунгуйгаараа улсын хурц Арслан цолыг авсан байдаг. Тийм ээ, энэ бол Монгол улсын хурц арслан Ц.Бадамсэрээжид билээ.
Ц.Бадамсэрээжид: Сээрэн дунгуй бол жинхэнэ дархан мэх. Биеэр л үзүүлэхгүй бол амаар яриад нэмэргүй л дээ. Гурван хөдөлгөөн зэрэг хийгддэг мэх. Баруун талынх нь суганд толгойгоо хийгээд цочингуут нь баруун хөлийг нь аваад, зүүн гараараа сэнжигнээс нь татаж, эргэх гэсэн гурван хөдөлгөөн зэрэг хийдэг. Энэ мэхийг зүүн талаараа ч хийж болно. Хүний суган доогуур толгойгоо хийхэд заавал цочдог. Цочоод сугаараа толгой хавчингуут нь хөлийг нь аваад ганцхан эргээд татчихдаг. Тэгэхэд хүний дор унана гэж байхгүй заавал дээр нь унадаг. Тэгэхдээ унаж байгаа хүний элгэн дээр толгой таардаг юм. Толгойгоороо хүчтэй мөргөх юм бол хүний элэг гэмтээнэ. Хамаагүй хүчтэй шидчих юм бол хүзүү нугас нь гэмтэнэ. Тийм учраас дагз, толгойгоор нь биш дал мөрөөр нь тавих хэрэгтэй. Энэ мэхийг нэлээд самбаатай хүн хийнэ. Би хэд хэдэн хүнд заасан ч сураагүй юм байлгүй хийж харагдахгүй юм байна шүү дээ. Өмсдөг мэхтэй андуураад байдаг. Одоо би 80 гарчихлаа, надтай хамт энэ мэх дуусах нь байна. Надаас сураад аваасай гэж дэмий л бодохоос, би өөрөө орилоод явалтай нь биш.
Сээрэн дунгуйг тэр болгон хийдэггүй, самбаатай, хурдан хөдөлгөөнтэй хүн хийдэг аж. Дээр нь хүн чанартай, жинхэнэ эр хүнд л зориулагдсан гэж хэлж болно. Ширүүхэн хийвэл учраа бөхөө яаж ч гэмтээж бэртээж мэдэх осолтой мэх. Хэдийгээр монгол бөхийн дэвжээнд ганцаархнаа сээрэн дунгуйг дархан эзэмшсэн ч хурц арслан Ц.Бадамсэрээжид хэнийг ч бэртээж байгаагүй. Энд нэг түүх өгүүлэхэд Өвөрмонголд урилгаар очиж тэндэхийн 12 шилдэг бөхтэй тойргоор барилдаад түрүүлж байжээ. Үзүүр түрүү булаацалдахаар Улаанхүү гэж 2м 10см өндөртэй, засгийнхаа наадамд 22 удаа түрүүлсэн бөхтэй нь үлдсэн аж. Унахаасаа айсан уу тэр бөх барилдахгүй зугтаагаад цаг шахам болж. Ямар хүний нутагт байж араас нь хөөгөөд байлтай нь биш гэж бодоод, дургүй нь хүрсэн арслан “Чамайг барьж авдаг юм бол уу, сээрэн дунгуйгаа хийнэ дээ ” гэж хөмхийгөө зуужээ. Ингээд арай гэж барьцанд хүрэнгүүт ухаан алдтал нь сээрэн дунгуйгаа хийсэн аж. Ухаан алдан унасан бөхийг араас нь тэвэрч сугсарч байж сэргээж байсан гэдэг.
Ц.Бадамсэрээжид: Тэгэхэд л Өвөрмонгол бөхийг бахардтал нь сэрээн дунгуйгаа ширүүхэн хийсэн юм. Энэ мэтчилэн аюултай, хүн “нухчихаж” мэдэх мэх. Тийм учраас тааруулж хийх хэрэгтэй байдаг. Хэтэрхий тааруулж хийх гэж байна гэж байгаад өөрөө уначих тал бий. Хааяа булхайцсан хүнийг хашраахын тулд жаахан чанга тавьчихад дараагийн барилдаанд юм хэлдэггүй юм. Сээрэн дунгуй жаахан дутуудвал дараагийн мэх нь бэлэн байдаг, хөлийг нь хамах ч юмуу. Барилдаж байгаа хүн гурваас доошгүй угсраа мэхтэй явах ёстой. Нэг дэх нь болохгүй байж болно, хоёр дахь нь дутуудаж болно харин гурав дахиар нь гүйцээх хэрэгтэй. 512 бөх барилдахад би 9 давааг 50 хэдхэн минутанд дуусгаж байсан юм шүү. Тэгэхэд Бат-Эрдэнэ, Мөнх-Эрдэнэ хоёр 4-5 цаг барилдаад салахгүй байлаа шүү дээ. Нэг цаг 30,40 минут болох энүүхэнд юм байна шүү дээ. Бидний үед гарлаа, давлаа гээд л дуусдаг байлаа.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
1 цагийн өмнө Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
1 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2 цагийн өмнө Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
3 цагийн өмнө Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
4 цагийн өмнө Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
4 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
6 цагийн өмнө Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7 цагийн өмнө Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
8 цагийн өмнө Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Өчигдөр, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Өчигдөр, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Өчигдөр, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Өчигдөр, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Өчигдөр, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Өчигдөр, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Өчигдөр, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Өчигдөр, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Өчигдөр, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Өчигдөр, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Өчигдөр, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Өчигдөр, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
6 цагийн өмнө Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Өчигдөр, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Өчигдөр, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Өчигдөр, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Өчигдөр, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Өчигдөр, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
2 цагийн өмнө Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
8 цагийн өмнө Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Өчигдөр, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Өчигдөр, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Өчигдөр, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Өчигдөр, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Өчигдөр, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
3 цагийн өмнө Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
1 цагийн өмнө Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7 цагийн өмнө Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
4 цагийн өмнө Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Өчигдөр, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
4 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
1 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
Сэтгэгдэл бичигдээгүй байна