Ерөө бүсийн уралдаанд түрүүлж айрагдсан хурдан хүлгэд

А.Тэлмэн
2013 оны 6-р сарын 09 -нд

2012 оны ММСУХ-ны шилдэг салбараар шалгарсан Сэлэнгэ аймгийн “Буган халиун ажнай” морин спорт уяачдын холбоо бага насны морьдын уралдаанаа энэ сарын 6-нд Ерөө сумнаа амжилттай зохион байгууллаа."Ерөө бүсийн бага хурд" уралдаанд Сэлэнгэ аймгийн уяачдаас гадна Булган, Дархан-Уул, Орхон, Төв зэрэг аймгийн уяачид хурдан хүлгэдийн хамт ирж оролцон, нэлээд өргөн дэлгэр болгосон юм.  Ерөө бүсийн бага хурд өглөө 8.30 минутаас монгол дааганы уралдаанаар эхлэн эрлийз монгол гэсэн хоёр ангилалд таван насны хүлгэд тоосоо өргөн шандас шалгасан.  Ингээд түрүүлж айрагдсан хурдан хүлгэдийн цувааг фото зургийн хамт хүргэе. Мягмар гарагт таван насны уралдааны дэлгэрэнгүй мэдээллийг фото зургийн хамт хүргэх болно.
Даага:
1. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын уугуул Алтанхүүгийн хар
2. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын уугуул Буянсайханы хээр
3. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумынуугуул Эрдэнэгэрэлийн хонгор
4. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул Ганбаярын буурал
5. Сэлэнгэ аймгийн Түшиг сумын уугуул Батболдын хүрэн
Шүдлэн:
1. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын уугуул Нямцоожийн халиун
2. Дархан-Уул аймгийн харъяат, аймгийн Алдарт уяач Галсандоржийн хээр
3. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын уугуул Сандаг-Очирын хонгор
4. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул Болор-Эрдэнийн бор
5. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уугуул Даваадоржийн саарал
Хязаалан
1. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харъяат, аймгийн Алдарт  уяач Э.Баянмөнхийн халтар
2. Сэлэнгэ аймгийн Дулаанхаан сумын уугуул Баярсайханы хээр
3. Сэлэнгэ аймгийн Алтанбулагсумын уугуул Хишигбуянжаргалын цавьдар
4. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын уугуул Цэвээнжавын саарал
5. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул Ж.Баянмөнхийн халтар
Эрлийз дунд насны ангилалд:
1. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын уугуул аймгийн Алдарт уяач
Б.Гомбоцэндийн халзан
2. Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын уугуул Н.Алдарын хээр
3. Орхон аймгийн уугуул Г.Бямбацогтын шарга
4. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын уугуул Пүрэвсүрэнгийн хүрэн
5. Орхон аймгийн уугуул Отгонтэнгэрийн хул
Эрлийз бага /даага/
1. Төв аймгийн Заамар сумын уугуул Уламбаярын хүрэн
2. Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын уугуул Н.Алдарын хүрэн
3. Төв аймгийн Заамар сумын уугуул Шинэбилэгийн хүрэн
4. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул О.Мөнхбатын хүрэн
5. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул О.Мөнхбатын хүрэн

А.Мягмарсүрэн


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна