Жуурайдорж агсны нэрэмжит уралдаан боллоо

А.Тэлмэн
2013 оны 6-р сарын 13 -нд

Өмнөговь аймгийн зүүн бүсийн доод гурван насны морьдын уралдаан энэ сарын 9-нд Баян-Овоо сумнаа боллоо. Тус сумаас төрсөн анхны аймгийн Алдарт уяач Жуурайдорж агсны нэрэмжит уг уралдааныг Баян-Овоо сумын морин спорт уяачдын “Алтан говийн хурд” холбоо, сумын Засаг даргын тамгын газар, “Таван толгой транст” ХК, “Ёл” групп болон түүний үр хүүхэд, ач зээ нар нь ивээн тэтгэж амжилттай зохион байгуулсан байна. Ингээд тус уралдаанд түрүүлж айрагдсан морьдын мэдээллийг хүргэе.
Хязаалан-38
1.Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул Бат-Эрдэнийн хонгор
2. Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын уугуул Түвшинтөрийн саарал
3. Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул Мөнхсайханы бор
4. Өмнөговь аймгийн Ханбогдын сумын уугуул Хашбаатарын цэгээн
5. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Эрдэнэжаргалын хонгор
Шүдлэн-50 гаруй
1.Өмнөговь аймгийн Ханбогдын сумын уугуул Дамбацэрэнгийн хар
2. Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын уугуул Эрдэнэцогийн хар
3. Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул Батбаярын хээр
4.Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын уугуул Түвшинтөрийн зээрд
5. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Батдэлгэрийн бүүдэн
Даага-50 гаруй
1. Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул Ууганбаярын хонгор халзан
2. Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул Цэдэвийн ухаа
3. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Баатарцогтын хар
4. Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын уугуул Үнэнбатын хонгор
5. Өмнөговь аймгийн Ханхонгорын сумын уугуул Төрбатын хар тус тус хурдалжээ.
Бай шагнал:
Түрүү морь-1,2 сая төгрөг, өргөмжлөл, медаль, нөмрөг
Аман хүзүү-800,000 төгрөг, өргөмжлөл, медаль, нөмрөг
Айргийн гурав-500,000 төгрөг, өргөмжлөл, медаль, нөмрөг
Айргийн дөрөв-300,000 төгрөг, өргөмжлөл, медаль, нөмрөг
Айргийн тав-300,000 төгрөг, өргөмжлөл, медаль, нөмрөг


А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна