"Тод магнай" сэтгүүлийн 42 дахь дугаар гарлаа


Морьтон монголчуудын мөнхийн омогшил “Тод магнай” сэтгүүлийнхээ 42 дахь дугаарыг уншигч танаа хаяглан илгээж байна. Монгол сайхан эх оронд маань дэлгэр зун айлчлан ирж, хүн малын нуруу тэнийж жарганхан сууна. Монгол төрийн наадам айсуй энэ л өдрүүдэд уяачид их ажилдаа хэдийнэ орчихсон, нойр хоолоо умартан хөдөө хотгүй л ажил ихтэй гүйлдэнэ. Гэсэн ч их ажлынхаа хажуугаар цаг гарган “Тод магнай” сэтгүүлийн хоймороо саатсан эзэд бол хурдны өлгий нутаг Сүхбаатар аймгийн хийморилог эрчүүд байлаа.
...Ургах наран зүгт нутаг минь байдаг юмаа
Уртын дуу шиг тал цэнхэртэж байдаг юм
Уудам талаа туулна гэж
Унаган хүлэг минь босоо төрдөг юмаа... Үнэхээр л Сүхбаатар аймгийн унаган хүү, яруу найрагч С.Амартайваны “Наран мандах нутаг”-таа ийн шүлэглэсэнчлэн энэ нутгийн унага болгон нь босоо төрж, эр болгон нь хурд ирлэдэг юм. Тус аймгаас Монгол улсын Манлай уяач зургаа, Алдарт уяач найман төрөн гарчээ. Тэр дундаа нэгэн жил Ч.Улаан, С.Төмөр-Очир, Ч.Гансүх нарын гурван Манлай төрсөн нь онцлох үйл явдлын нэг болж байсан билээ. Энэ удаагийн дугаарын хүндэт зочноор Монгол улсын Манлай уяач Ц.Онгуу тухлан “Алаг даахай үүрлэбэл морь гарцаагүй айрагддаг” хэмээн сонирхолтой яриа өрнүүлсэн билээ. Түүнчлэн Монгол улсын Манлай уяач С.Төмөр-Очир, Ч.Улаан, Т.Монхор нарын цолтнуудаас эхлээд эдний хойч үе болсон удамт уяачид тун ч амттай ярилцлагуудыг өрнүүлсэн юм. Тус аймгийн сум бүр өөрийн бэсрэг угшилтай байх агаад алдарт Дүйдэн панзын хар, Махбуриадын улаан, Ширээтийн цагаан, Хүүхэн Шүүлэнгийн хээр, Орлой хутагтын адууны “Цуутай хүлгэдийн аатай түүх” булангаасаа шимтэн уншина бизээ.
Энэ мэтчилэн уламжлалт “Урт чихт”, “Удам”, “Хүлгэд”, “Уяач” булангийн шинэ сонин бүхнийг танд үлдээе.
“Тод магнай” сэтгүүлийн маань дөрвөн жилийн түүхэн дэх 200 нүүртэй сэтгүүлийн хамгийн өнөр бүлийнхэн Өмнөговьчууд болж таарсан. Харин энэ удаад энэхүү рекордыг Сүхбаатарчууд эвдсэн юм. Эртнээсээ наашаа хурдан хурц хүлгэдээрээ алдартай энэ нутгийн адууны тухай сонин сайхан бүхнийг 400 нүүрнээ багтаана гэдэг үнэхээр амаргүй байлаа. Ингээд та бүхэн энэ цагийн морин уралдааны өнгийг тодорхойлж буй Сүхбаатарчууд халуун ам бүлээрээ цугларсан "Тод магнай"-н шинэхэн дугаараа "Интер" номын салбар дэлгүүрүүд болон сонин борлуулах цэгээс мөн редакцийн 9509-2992 дугаарын утсанд холбогдож аваарай.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Баасан, 12:54 минут Сайн морины доторх олон зүйл махбодын сайн, муу ши…
-
Баасан, 12:42 минут “Морьтон” эмнэлгийн их эмч А.Наранбаатар: Нарны гэ…
-
Баасан, 12:32 минут ТОД МАГНАЙ ПОДКАСТ-28: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ А.НЯМБА…
-
Баасан, 12:19 минут Сумын Алдарт уяач Т.Рэнчинлхүмбэ: Эмнэг үрээг гурв…
-
2-р сарын 18 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаясгалан:Түрүүлэх адууг…
-
2-р сарын 16 -нд Улсын цол горилсон 14 уяачийн нэрийг салбар хороон…
-
2-р сарын 16 -нд Өндөр Гэндэнгийн чонон нүдэт банди
-
2-р сарын 16 -нд Сумын Алдарт уяач Ц.Болд: Наадамд морь сайн, муу д…
-
2-р сарын 13 -нд АХ-99 жилийн ойн эрлийз бага насны ангилалд 6-30-д…
-
2-р сарын 13 -нд “Нутгийн хийморь” МСУХ-ны нарийн бичгийн дарга Д.З…
-
2-р сарын 13 -нд МУ-ын Тод манлай уяач О.Батбилэгийн гэргий Г.Бямба…
-
2-р сарын 13 -нд Г.Ганбаярын халтар
-
2-р сарын 08 -нд Аймгийн Алдарт уяач З.Энхбат: Сөөвөг чавганцын ула…
-
2-р сарын 08 -нд Орхон аймгийн Алдарт уяачид цолоо гардан авлаа
-
2-р сарын 08 -нд Дүйдэнгийн харыг дэлгэрүүлэгч Гомбын Алтангэрэл
-
2-р сарын 08 -нд Х.Бат-Эрдэнийн хээр
-
2-р сарын 06 -нд АХ-ын 99 жилийн ойн эрлийз дунд насны ангилалд 11-…
-
2-р сарын 06 -нд Шувуун саарал” МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяа…
-
2-р сарын 06 -нд Дүү хээр
-
2-р сарын 06 -нд Хүлэг эрдэнийн нууцад нэвтрэгч их уяач
-
2-р сарын 04 -нд Б.Батсайханы бор
-
2-р сарын 04 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-27: ШИЛДЭГ УЯАЧ М.АЛТАН-ОЧИР
-
2-р сарын 04 -нд Дагмид Мээрэнгийн цоохор хонгор, түүний үр төлүүд
-
2-р сарын 04 -нд П.Дамдинлхагвын халтар
-
2-р сарын 04 -нд Сумын Алдарт уяач Р.Батбаяр: Монгол төрийн гурван…
-
2-р сарын 02 -нд Сумын Алдарт уяач Д.Мягмаржав: Айраг, түрүү хүртээ…
-
2-р сарын 02 -нд Нийслэлийн Алдарт уяач Н.Батболд: Зээрд азаргаа хо…
-
2-р сарын 02 -нд Нандин хүрэн
-
1-р сарын 30 -нд З.Мэндсайханы хүрэн
-
1-р сарын 30 -нд Хүний дээд Хүүдэг
-
1-р сарын 30 -нд Аймгийн Алдарт уяач Ж.Болд: Улсын наадмаас нэг түр…
-
1-р сарын 30 -нд Д.Лхагвасүрэнгийн халтар
-
2021 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Б.БАТХҮҮ: Сумынхаа ойгоор дүү би…
-
2021 оны 1-р сарын 27 -нд Солонго Зээрд
-
2021 оны 1-р сарын 27 -нд Аймгийн Алдарт уяач Д.Отгонлхагва: Зургаа дахь жил…
-
2021 оны 1-р сарын 25 -нд “Залуу” Алдарт Жаажаа
-
2021 оны 1-р сарын 25 -нд АХ-ын 99 жилийн ойн эрлийз дээд насны ангилалд 11-…
-
2021 оны 1-р сарын 25 -нд Хийморилог залуугаар үсээ засуулна аа...
-
2021 оны 1-р сарын 25 -нд Гоё хээр
-
2021 оны 1-р сарын 25 -нд Манлай уяач Н.Хүрлээ: Уяачид хожиж, хожигдож сурса…
-
2021 оны 1-р сарын 25 -нд Х.Бат-Эрдэнийн хээр
-
2021 оны 1-р сарын 23 -нд Алаг адуут Равжаа
-
2021 оны 1-р сарын 23 -нд Г.Чинзоригийн хээр
-
2021 оны 1-р сарын 23 -нд Аймгийн Алдарт уяач А.Нямбаатар: Хууль дүрэм нь то…
-
2021 оны 1-р сарын 23 -нд Булган хонгор
-
2021 оны 1-р сарын 20 -нд Б.Баярдоржийн хүрэн
-
2021 оны 1-р сарын 20 -нд Сумын заан, сумын Алдарт уяач Ц.Буджав: Сумынхаа н…
-
2021 оны 1-р сарын 20 -нд ТОД МАГНАЙ-26: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.ЭРБОЛД
-
2021 оны 1-р сарын 20 -нд Галт сумын Засаг дарга М.Должинжав: Галтай хар үнэ…
-
2021 оны 1-р сарын 20 -нд Г.Тэмүүлэнгийн зээрд
Сэтгэгдэл бичигдээгүй байна