Гачууртын наадам энэ сарын 6-нд болно

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 03 -нд

Үндэсний их баяр наадам удахгүй болох гэж байгаатай холбогдуулан баярын өмнө газар газрын наадам болдог билээ. Ийнхүү нийслэлээс 20 гаруй километр зайд орших Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо буюу Гачуурт тосгоны баяр наадам энэ сарын 6-нд Гүнжийн хоолойд болно. Гачуурт тосгоны жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг наадамд энэ жил зургаан насны морьд уралдаж, сурын харваа, 64 бөх барилдах юм байна. Түүнчлэн тус дүүргийн засаг дарга Гачуурт тосгоны 85 дугаар сургуулийг төгссөн үе үеийн төгсөгчдийг наадамд хүрэлцэх ирэхийг урилаа.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна