Аймгийн Алдарт уяач Ш.Рагчаасүрэн: Мөндөр зээрд ахтайгаа улсын наадамд уралдана


Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Шаравын Рагчаасүрэн өнөөдрийн зочноор уригдан оролцож байна. Унаган хүлгэд нь улс, бүсийн наадамд түрүүлж нутаг ус, эзний нэрийг дуурсган хурдалж буйд Алдарт туйлын сэтгэл хангалуун байдаг юм билээ.
-Унаган адуу тань улс, бүсийн наадмын түрүү магнайгаар тодорлоо. Төрийн түмэн эхүүд тодорсон танай адуунд хаанахын ямар ямар угшлууд чуулсан бэ?
-Унаган төрмөл адуугаараа урамтай сайхан наадаж буй нь адуунд нүдтэй аавын минь буян заяа юмуу даа. Манай аав Дүйдэнгийн Шарав гэж моринд дуртай, уяач хүн байсан. Хурдан хар азаргатай байлаа . Мөн 1990 оны Алтан-Овооны анхны их тахилгат гурваар давхисан Буган азарга нь байна. Энэ Буган азарга манайд хурд тарьсан буянтай мал байгаа юм. Сумынхаа наадамд хоёр удаа гурваар давхиж, Алтан-Овоонд айрагдсан. Өөрөө хурдлахаас гадна үр төлүүд цөм хурдалж байна. Өнгөрсөн жил төрийнхөө их баяр наадамд түрүүлсэн Богд халтар бол тэр Буган азарганы төлийнх нь төл байгаа юм. Харин зүүн бүсэд түрүүлсэн зээрд даага Буган азарганы охин төлийнх нь төл.
-Шарав гуайн Буган азарга ч хурдан буян байжээ?
- Тиймээ, нэг зээрд үрээ бас их хурдалсан. Өнгөрсөн жил зүүн бүсэд түрүүлсэн Мөндөр зээрдийн төрсөн ах нь байгаа юм. 2009 оны 7-р сарын 5 -нд Онгон сумын баяр наадам болж би алаг, зээрд зүсмийн хоёр хязаалантай очиж, алагийгаа түрүүлгэж, зээрдийгээ аман хүзүүдүүлсэн. Түүний дараа сумынхаа баяр наадамд алаг нь аман хүзүүдэж, зээрд нь дөрвөөр орсон. Дараа жил нь соёолондоо алаг нь Халзан суманд болсон овооны тахилгат түрүүлж, зээрд нь Баяндулааны тахилгат аман хүзүүдүүдээд, Алтан-Овооны бага тахилга наадамд тавласан.
-Алаг үрээ нь бас Буган азарганы үр сад юм уу?
-Үгүй. Алаг үрээгээ соёолонд хүнд өгчихсөн.
-Зээрд үрээ бол бий биз дээ?
-Зээрд үрээ над дээр уягдаж байхдаа таван удаа айрагдсан. Түүний дараа хүнд өгчихсөн юм. Одоо найман настай азарга байх ёстой.
-Шарав уяачийн хүүхдээс хэд нь морь уяж байна вэ?
-Бид эцэг эхээс есүүлээ. Түүний зургаа нь хүү. Хоёр нь хорвоогийн жамаар бурхан болж, үлдсэн дөрвөөс гурав нь морь уядаг. Манай ах Мөнхбаяр сумынхаа баяр наадмаас айраг түрүү аваад л байдаг. Дүү Пүрэвсүрэн маань ч ялгаагүй эцэг өвгөдөөс өвлөж үлдээсэн хурдан адуугаар сайхан л наадаж явна.
-Мэдээжийн уяачийн гараагаа аавын морины унаачаас эхэлсэн. Хэдэн жил хурдан морь унасан бэ?
-Би харьцангуй бие томтой хүүхэд байсан учраас хурдан морь унаж байгаагүй ээ. Харин аавынхаа уяаны ажилд тусалж, морь уях дөр эртнээс суусан гэж хэлж болно. 1990 оны Алтан-Овооны тахилгат Буган азарга айрагдахад аавтэй зөвлөж, хамжин уясан. Түүний дараа халиун морь уяж Онгон суманд болсон жижиг наадамд дөрвөөр давхиулж байлаа. Мөн Наран сумын Ноён хөндий гэдэг газар болсон өвлийн уралдаанд хар азарга гуравлуулж, Онгон сумын Шивээт гэдэг газар болсон өвлийн уралдаанд түүнийгээ батлан ахиад гуравлуулж байсан.
-Тэгээд хэзээнээс бие даан морь уяж, анхны айраг түрүүгээ хүртсэн бэ?
-Дээр ярьсан.2009 онд хоёр хязаалантай сайхан наадсан гэж. Тэр үе юм даа. Түүнийхээ дараа 2011 онд Богд халтарыгаа хязааланд нь сумын наадамд аман хүзүүдүүлж, Дорноговийн зүүн бүсэд очиж тавлуулсан. Бас Хамрын хийд дээр нэг наадам болж, тэнд түрүүлж, Асгатын наадамд дөрвөлж байлаа. Тэгээд соёолон болсон өвөл нь хоёр ч жижиг наадамд түрүүлгээд хавар нь Түмэнбаяр захирал авсан.
-70 жилийн түрүү даага мөн Өмнөговь аймаг руу зарагдсан. Танай адуу Говьшанхын нутаг руу гүйдэлтэй болоод байна уу?
-/инээгээд/ Хоёр адуу л гарсан нь хоёулаа Шанхын хурдны өлгий Цогтцэций нутагт очсон юм билээ. Богд халтарыг авсан Хүүгийн Түмэнбаяр, Мөндөр зээрдийг авсан Амгалан нар хоёулаа Цэцийгийн хүмүүс гэсэн.
-Зээрд үрээгээ юу бэлгэдэж Мөндөр гэж нэрлэсэн юм бэ?
-Зээрд үрээ уягдсан цагаасаа эхлээд адуутай холбож уралдаж үзээгүй. Ганцаараа л уралддаг. Ширүүн мөндөр цахилж байгаа юм шиг л давхидаг адуу. Тэрийг нь бэлгэдэж ингэж нэрлэсэн юм.Тэгээд ч Мөндөр гэдэг чинь шивэрдэггүй асгараад л өнгөрдөг шүү дээ.
-Хоёр үрээний сургаар адуу авах сонирхолтой хүмүүс цөөнгүй ирж байгаа байх. Хаашаа хаашаа гаргав?
-Адууны наймаа хийж байнаа. Хүнд өгсөн адуу айрагдаж түрүүлж л байна. Алтан-Овооны бага тахилгат аман хүзүүдсэн хээр хязаалан Төв аймгийн Баянцагаан сум руу гарсан нь очоод айрагдсан дуулдана лээ. Ер нь гарсан адуу мэр сэр айрагдаж байнаа.
-Ер нь танай адуунаас дээд тал нь хэд хүрч зарагдсан бэ?
-Ах нь энэ асуултанд чинь хариулмааргүй байнаа.
-Жилдээ ганц болдог монгол наадам маань айсуй. Рагчаасүрэн Алдарт хэдэн насны морь уяхаар зэхэж байгаа вэ?
-Соёолон, хязаалан, шүдлэн даага уяна. Даага нь Мөндөр зээрдийн төрсөн дүү халтар үрээ бий.
-Халтар даагыг чинь хүмүүс сонирхохгүй байна уу?
-Хүмүүс авъя л гэж байна. Ах нь өөрөө уралдуулах санаатай өгөхгүй байгаа. Харин Мөндөр зээрдийн ахыг Тангаа Тод манлай ирээд аваад явсан. Нэг найздаа авч өгч байгаа гэсэн шүү. Энэ жил ах дүү хоёр улсын наадамд уралдах байхаа.
-Улсын наадмын хязаалан, шүдлэнгийн уралдааныг шимтэж үзэх нь дээ?
-Харин тийм. Мөндөр зээрд маань шүдлэн насанд, ах нь хязааланд уралдана.
-Магнай тэнийлгэх баяртай мэдээ дуулгана гэдэгт эргэлзэхгүй байна. Амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
А.Мөнх




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна