Уяач Т.Зулзүсэм: Битүү үрээгээр төрийн наадмын анхны айргаа хүртэж байна

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 10 -нд

-Баярынхаа сэтгэгдлээс манай уншигчидтай хуваалцаач?
-Үнэхээр их баяртай байна. Төрийнхөө их баяр наадмаас анхны айргаа хүртэж байна.  Хязаалан насаар салхиа хагалдаг  наадмын эхний өдөр ийнхүү айраг хүртсэндээ үнэхээр их бэлгэшээж байна.
-Таны сартай хонгор хаанахын угшилтай адуу вэ?
-Сартай хонгор маань Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Баярмагнай найзын маань унаган үрээ байгаа юм. Манай адууны уяа сойлгыг нийслэлийн Алдарт уяач Дашцэрэн тааруулдаг. Битүү үрээ маань ийнхүү улсад анх удаа уралдаж төрийн наадмын анхны айргийг амсууллаа.
-Баярлалаа. Дараа дараагийн уралдаануудад тань амжилт хүсье. 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна