Ш.Адьшаагийн хонгор төрийн наадмын хоёр дахь түрүүгээ авлаа

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 12 -нд

Хийморь цогцолсон соёолон насны морьд дөнгөж сая барианд орлоо.Монгол орны өнцөг булан бүрээс   хуран чуулсан хурдан буянгуудаас Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул аймгийн Алдарт уяач Ширнэнбандийн Адьшаагийн хонгор үрээ түрүү магнайдаа тоосгүй түрүүлэн ирж хурсан олноо цэнгүүллээ. Харин аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хүрэн үрээ хурдалсан бол айргийн гуравт Дорнод аймгийн Матад сумын харъат аймгийн Алдарт уяач  Бат-Очирын Цэндбаатарын саарал үрээ , айргийн дөрөвт Төв аймгийн Баян сумын уугуул аймгийн Алдарт уяач Хэнгэрэгийн Цогтсайханы хүрэн үрээ, Айргийн тавд Ховд аймгийн Дөргөн сумын уугуул “Гарьд зам” компанийн захирал Нямдаваагийн Батбаярын бор үрээ тус тус хурдаллаа.  Бид тун удахгүй түрүүлж айрагдсан эздийн баярын сэтгэгдлийг хүргэх болно. Та бүхэн бидэнтэй хамт байгаарай.
А.Мөнх

 


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна