Эрлийз бага насанд МУ-ын Алдарт уяач Н.Хүрлээгийн хээр даага түрүүллээ

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 13 -нд

Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадмын эрлийз бага насанд 65 хурдан дааганы  уралдаанд 65 хурдан буян бүртгүүлж, 46  хурдан даага гарааны зурхайгаас эргэсэн байна.
Өмнөговь аймгийн Булган сумын уугуул Монгол Улсын Алдарт уяач Намдагийн Хүрлээгийн хээр даага магнайдаа тоосгүй түрүүлэн ирлээ. Аман хүзүүнд Төв аймгийн Угтаал сумын уяач  Нэргүйн Гантулгын сартай зээрд даага хурдалсан бол айргийн гуравт Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Дамбадаржаагийн Ононгийн бор даага, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн  хар даага тус тус хурдаллаа. Харин айргийн тавд Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Даваасамбуугийн Мөнхсайханы хээр даага тиус тус хурдаллаа

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна