НҮБ-ын Хүүхдийн cангаас хурдан морины унаач хүүхдийн эрхийн асуудлаар мэдэгдэл гаргав
А.Тэлмэн
Энэхүү мэдэгдэлд Үндэсний их баяр наадам дэлгэр сайхан болсон ч бага насны хүүхдээр хурдны морь унуулж, амь нас, эрүүл мэндийг нь эрсдэлд оруулж байгааг цохон тэмдэглэжээ. Албан ёсны, нарийвчилсан тоо баримт хараахан гараагүй боловч гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагууд болон зарим эх үүсвэрийн мэдээлснээр 7 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Хүй долоон худагт болсон хурдан морины уралдааны үеэр 24 хүүхэд гэмтэж, улмаар Төв аймгийн Жаргалант багийн өдөрлөгийн үеэр 7 настай хүү, Архангай аймгийн Өгийнуур сумын наадмын үеэр 9 настай хүү харамсалтайгаар эндсэнд НҮБ-ын Хүүхдийн сан гүнээ харамсаж, тэдний гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна. Мөн уг мэдэгдэлд, “Хэдийгээр хурдан морь унаач хүүхдийн насны доод хязгаар долоо байх, даатгалд заавал хамруулах асуудлыг хуульчилж, хамгаалалтын хувцас хэрэглэлийн стандартыг тогтоосон ч уралдааны үеэр хүүхдүүд осол гэмтэлд өртсөөр байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн асуудал хэвээр байна. Цаашид ч орон даяар нийтдээ 47 хурдан морины уралдаан товлогдоод байна. Тиймээс хурдан морь унаач хүүхдийн эрх, аюулгүй байдлыг бүрэн хангах талаар улам их анхаарах хэрэгтэй байна. НҮБ-ын Хүүхдийн сангаас хүүхдийг хурдны морь унуулан ашиг хонжоо, зугаа цэнгэлийн хэрэгсэл болгон ашиглах нь хүүхдээр өндөр эрсдэлтэй, тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлж, хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байгаа болохыг холбогдох талуудад сануулж байна. Монгол Улс Хүүхдийн Эрхийн Тухай Конвенц, хүүхдийн хөдөлмөрийн талаарх Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 182, 138-р конвенциуд болон олон улсын бусад гэрээнд нэгдэн орсон орны хувьд, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах, хөдөлмөрийн насны доод хязгаарыг анхаарах зэргээр олон улсын гэрээний хэм хэмжээ, зарчмыг мөрдөж, хүүхдийн эрхийг бүрэн хэрэгжүүлэх шаардлагатай байна” гээд тус сан үндэсний болон олон улсын түнш байгууллагуудтай хамтран Монгол Улсын Засгийн газарт монгол хүүхдийн эсэн мэнд өсч бойжих, хөгжих, улмаар үндэснийхээ баяр наадмаар аюулгүй наадах нөхцлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Б.Туул
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна