Бяцхан унаач Улсын наадмын зургаан айраг, түрүүн амжилтаа "Их хурд"-д үргэлжлүүлэв
А.Тэлмэн
Улсын наадмын гурав дахь өдөр. Энэ өдөр Хүй долоон худагт уяачдын наадам болдог уламжлалтай билээ. Охин маань жил бүр л ээжийгээ дагаж Уяачдын наадмыг “сурвалжлангаа наадамладаг” юм. Энэ жил эрлийз ангиллын дааганы уралдааныг найман настай охин маань ихэд анхааралтай харж, түрүү магнайд хурдлан орж ирэх бяцхан даага, унаачдыг өхөөрдөн бас бахдангуй ажиглана зогсоно. Тэгээд унаач хөвгүүдийг хараад “ийм жаахан байж мундаг юмаа” хэмээн толгой сэгсэрч, нэг л мэдэхэд эчнээ танил болчихсон явж байлаа. Болоогүй хэзээний л том хүн шиг тийм зүсмийн хурдан морио унаад тэгж түрүүлгэж байлаа. Заримдаа ч ааштай морь унах горьгүй шүү. Уралдаад ороод ирэхэд морины хөлс авах гэсэн наадамчид хөөрхөн сандаргана гээч. Түрүүлж, айрагдуулсан морьдынхоо цолыг дуудуулан Төв цэнгэлдэхэд ороход цаанаа л гоё шүү дээ. Наадмын өмнөх шөнө түрүүлж, айрагдаж байна гэж зүүдэлдэг гэхчилэн ярихыг нь сонсчихоод хэрсүү юмаа гэж дүгнэсэн юм. Тийм шүү жаахан биендээ баймгүй хэрсүү бас хэвлүүхэн нөхдүүд байгаа юм, энэ унаач хүүхдүүд. Нөгөө талаар эднийг хурдан мориор дамжсан үндэсний их өв соёлоо түүчээлэн, ирээдүйд дөтлөх их үйлсийн эзэд гэлтэй. Хурдан морьтой холбоотой ёс заншил, хорио цээрийн тухай асуух аваас тов хийтэл нь л хариулна даа. Тэд бас хөдөлмөрийн амтыг эртнээс мэдэрч яваа улс. Халуун нар, хүйтэн бороо, жавар тачигнасан хүйтнээр урапдааны замд гарч, унасан морьдоо хурдлуулан, хөлс нь гоожиж, шороонд халтартсан байх атлаа нүднээс нь оч гэрэлтэх цовоо цолгин унаачид. Наадмын хэдэн өдрүүдэд хамгийн завгүй байх агаад сүүдэр бараадан зүүрмэглэж суугааг нь олонтаа харж болно. Болоогүй заримдаа уяач нартаа зэмлүүлэн нүдэндээ дүүрэн нулимстай зогсох нь ч бий. Гэсэн ч хурдан морь унах хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн шантрахын тухай бодож байгаагүй хэмээн ярьцгаадаг юм. Ажнай Бат-Эрдэнийн Улс халзангийн унаач Т.Баярхүү, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хүрэн морины унаач Г.Сүхбат, Тод манлай уяач С.Ганхуягийн хурдан борын унаач Б.Дэмбэрэлдодов, энэ жилийн азарганы айргийн гурав, аймгийн Алдарт уяач Ц.Бямбасүрэнгийн унаган зээрдийн унаач Б.Баасандорж гээд л унасан морьд нь айраг түрүү алдаж үзээгүй авхаалжтай хөвгүүдийг олныг нэрлэж болох юм. Эдний нэг болох Г.Сүхбат энэ жил 10 настай. Өлзийт хорооллын 59-р дунд сургуулийн гуравдугаар ангид орно. Их монгол улс байгуулагдсаны 807 жил, Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хүрэн морь хоёр дахиа түрүүлж, үргэлжлүүлэн Өвөрхангай аймгийн Хархорин суманд болсон морины олимп “Их хурд-6” магнайдаа тоосгүй хурдлан уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олныг баярлуулсан билээ. Хүрэн морийг ММСУХ-ны 2012 оны шилдэг унаач Гансүхийн Сүхбат хүү унаж хурдлуулсан нь энэ байлаа. Тэрээр өнгөрсөн жилийн улс, бүсийн наадмаас 2 түрүү, 8 айргийн амжилтаа “Дүнжингарав 2013” хаврын бүсийн уралдааны айраг, улмаар Улсын баяр наадмын нэг түрүү, хоёр аман хүзүү, гурван айраг, “Их хурд”-ын түрүүгээр ийнхүү үргэлжлүүлэн үеийнхээ нөхдийн дундаас эгэлгүй унаач болохоо харуулаад байгаа юм. Ямартаа л морины хорхойтнууд бяцхан унаачтай хэзээний эчнээ танил болчихсон түрүүлж, айрагдаад ороод ирэх тоолонд нь бахдаж бас өхөөрдөн нулимс унагах нь юм билээ.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна