Унаач Э.Итгэл: Улсын баяр наадмаар таван насны морь унаж, соёолонгоо айрагдууллаа
А.Тэлмэн
-Итгэл хүүгийн унасан соёолон айргийн дөрвөөр хурдаллаа. Баяр хүргэе?
-Баярлалаа. Унасан морьдоо түрүүлгэж, айрагдуулах гоё шүү.
-Одоо хэдэн настай вэ? Аль сургуулийн хэддүгээр ангид сурдаг вэ?
- 13 настай. 59-р сургуулийн наймдугаар ангид орно
-Он гарсаар ямар амжилт гаргаад байгаа вэ?
-Энэ өвөл айрагдаагүй ээ. Харин АХ-ын 92 жилийн ойн баяр наадмаар дааганаас бусад насыг унасан. Эндээс соёолонгоо айрагдууллаа. Харин бусад нь айргаас хойгуур ирсээн. Наадмын дараа “Их хурд 6”-д Сүмбэн зээрдээ 27-оор давхиулсан. Үүнээс гурван жилийн өмнө “Их хурд 5”-д их нас түрүүлгэж, азарга гуравлуулж байлаа. Энэ амжилтаараа 2010 оны шилдэг хүүхэд болж байсан.
-Ер нь хэзээнээс эхэлж хурдан морь унаж байгаа вэ?
-Зургаан настайгаасаа эхэлж морь унаж сурсан. Хамаатны ах Балдандорж морь уядаг юм. Би энэ ахынхаа уясан морьдыг унаж уралддаг байлаа.
-Хичнээн айраг түрүү авсан байна вэ, тоолж байв уу?
-Хурдан морь унаад долоон жил болж байгаа ч айраг түрүүгээ тоолж байгаагүй юм байнаа.
-Тэгвэл хамгийн анхны айраг түрүү хэзээ байсан бол?
-Морь унаж сураад удаагүй байхдаа Багахангайн наадамд даага тавлуулсан. Түүний дараа мөн Багахангайн наадамд нэг дор дөрвөн нас түрүүлгэсэн. Тэр үед маш их баярласан. Ер нь миний хувьд хамгийн дурсгалтай наадам тэр.
-Хамгийн их сэтгэлд үлдсэн, хамгийн хариуцлагатай уралдаан хэзээ байсан бэ?
-Их хурд. Анх удаа шигшмэл морьдын “Их хурд” уралдаанд оролцоод их өндөр амжилт гаргасандаа баяртай байгаа. Төхөөрөмжнөөс гараад эргэхэд л их гоё санагдсан. Гэхдээ түрүүлнэ гэж бодоогүй. Айрагдах л байх гэж бодож байлаа. Өмнө нь Дөлгөөн хонгорыг унаж байгаагүй болохоор тийм ч итгэлтэй байгаагүй л дээ.
-Уралдааны замд ямар бэрхшээл тулгардаг вэ?
-Гайгүй дээ. Гол нь зам сайн байх ёстой. Замд шалбааг энэ тэртэй байвал хэцүү л дээ.
-Чинийхээр унаач хүүхдүүдийн хувьд хамгийн их тулгамдсан асуудал гэвэл?
-Тийм асуудал байхгүй дээ.
-Магадгүй шантарч байсан үе бий болов уу?
-Морь унах дуртай болохоор энэ тухай бодож байгаагүй ээ. Мэдээж амжилт гаргаж чадаагүй үед харамсалтай санагддаг ч наадам нэгээр дуусах биш дээ.
-Танай галд хэдэн унаач хүүхэд байдаг вэ?
-Манай галд наймаас дээш насны найман унаач хүүхэд бий. Энэ жил манай галаас унаач Дугарваанчиг Баян суманд азарга түрүүлгэж, Рагчаасүрэн соёолон дөрөвлүүлсэн. Харин Баярхүү Баянжаргаланд хязаалан, даага, соёолонгоо айрагдуулсан амжилттай байна даа.
-Баярлалаа. Унасан болгон чинь түрүүлж, айрагдаж байх болтугай.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна