Унаач Б.Сэлэнгэзаяа: Хар азарга түрүү жил хадуурчихсан болохоор айж байсан
А.Тэлмэн
Их монгол улс байгуулагдсаны 807, АХ-ны 92 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаанд Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэн хурд” галын уяач Х.Улам-Өрнөхийн хар азарга аман хүзүүнд, Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Д.Хишигжаргалын шарга хязаалан түрүү магнайд хурдалсан юм. Хар азарга, шарга хязааланг 11 настай Б.Сэлэнгэзаяа хүү унаж хурдлуулсан нь энэ билээ. ТэрХурдан морь унаад таван жил болж байгаа бяцхан унаач “хар азарга ноднин хадуурчихсан болохоор энэ жил эмээж байлаа” хэмээсээр яриа өрнүүлсэн юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Баярынхаа сэтгэгдлээс манай уншигчидтай хуваалцаач?
-Үнэхээр баяртай байна. Хар азарга өнгөрсөн жил давхиж яваад хадуурчихаар нь өөрийн эрхгүй нулимс урсаад л байсан. Ямар сайндаа энэ жил дахиад хадуурчихвий гэж айж байлаа.
-Аль сургуулийн хэддүгээр ангид сурдаг билээ?
-Би Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Б.Ренчингийн нэрэмжит дунд сургуулийн Оюунтуяа багштай 6б ангид сурдаг. Энэ жил 11 настай.
-Хурдан морь унаад хичнээн жил болж байна вэ?
-Тав дахь жилдээ морь унаж байна. Намайг зургаан настай байхад аав морь унахыг зааж өгсөн юм. Аав маань нэг үе морь уядаг байсан юм билээ. Гэхдээ би жоохон байсан болохоор морь уяад гаргасан амжилтыг нь сайн мэддэггүй юм.
-Ээж ааваасаа хэдүүлээ вэ?
-Бид тавуулаа. Манай агаа бас хурдан морь унадаг байсан юм. Гэхдээ одоо мориноос хасагдчихсан л даа. Аав ээж маань Сэлэнгэд амьдардаг.
-Анхны айраг түрүүгээ хэзээ авч байсан бэ?
-Хурдан морь унаж уралдсан анхны жилээ таван айраг, түрүү авч их мундаг наадсан л даа. 2011 онд Дундговь аймгийн 70 жилээр Улам-Өрнөх ахынхаа их морь, шарга даагыг түрүүлгэсэн. Харин хонгор шүдлэн тавлуулж, хүрэн хязаалан аман хүзүүдүүлж нийтдээ хоёр түрүү, хоёр айраг авсан. Үнэхээр л аз од гийсэн өдрүүд байгаа юм.
-Харин дараа жил яаж наадсан бэ?
-Дараа жил Дундговийн наадмаас гурван аман хүзүүтэй наадсан. Рашийн буурал азарга, Хишигжаргалын хонгор даага, бор шүдлэнг тус тус айрагдуулсан. Мөн Есөнзүйлд МУ-ын Алдарт уяач Д.Хишигжаргалын бор үрээг аман хүзүүдүүлж, Улам-Өрнөхийн хул азаргыг айргийн гурваар хурдлуулсан. Бас даага аман хүзүүдүүлсэн ч хасагдчихсан юм.
-Тэгвэл 2013 он гарсаар ямар амжилт гаргаад байна вэ?
-Могой жил гарсаар Цагаанхөтөлд болсон өвлийн бооцоот уралдаанд Улам-Өрнөх ахынхаа хар азаргыг дөрөвлүүлсэн. Дүнжингаравын хурд 2013, Эрдэнэтийн бүсэд мордсон ч хойгуур л орсон.
-Өвлийн цагт уралдах хэцүү юу?
-Мэдээж амаргүй. Уралдааны замын халтиргаа гулгаанаас эхлээд бэрхшээлтэй зүйл байна. Гэхдээ хүмүүс яриад байдаг шиг даарахгүй л дээ. Морины илчинд дулаан яваад ирдэг юм.
-Улсын наадамд хэд дэх жилдээ уралдаж байгаа вэ?
-Улсын наадамд олон удаа уралдсан. Өнгөрсөн жил гэхэд зургаан насны морь унасан. Үүнээс азарга 13-аар, их морь хойгуур, соёолон 18-аар, хязаалан 53-аар, шүдлэн 7-гоор, даага 8-аар оруулсан. Харин энэ жил азаргаа аман хүзүүдүүлж, МУ-ын Алдарт уяач Д.Хишигжаргалын шарга хязааланн түрүүлгэсэн. Мөн шинэ монгол дааганд гуравлуулсан.
-“Их хурд 6”-д уралдсан уу?
-“Их хурд”-д наадмаар аман хүзүүдүүлсэн хар азаргаа зургаагаар оруулсан. Уралдааны замд өнгөний хэдэн азаргыг дагаад уруу газар руу ороод хөлийг нь эвгүйтүүлчихсэн юм.
-Уяачдаа зэмлүүлсэн байх даа?
-Мэдээж хааяа зэмлүүлэх юм гаралгүй яахав. Гэхдээ ихэвчлэн өөрийнхөө буруугаас л болдог юм.
-Морь унаад авсан хамгийн гоё бэлэг гэвэл?
-Хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж байгаа болохоор айраг түрүүнд хурдалсан наадам бүрийн бэлэг гоё санагддаг юм. Сая Улам-Өрнөх ах маань аман хүзүүдсэн хар азарганыхаа төлийг бэлэглэнэ гэсэн.
-Нууц биш бол шагналын мөнгөө юунд зарцуулдаг вэ?
-Гэр бүлийнхэндээ л зарцуулдаг юм.
-Ингэхэд Сэлэнгийнхээ наадамд уралдаж байв уу?
-Уралдаж үзээгүй ээ.
-Одоо дараагийн наадам хаана байна вэ?
-Төвийн бүсийн даншигт гурав дөрвөн нас унана даа.
-Том болоод ямар мэргэжилтэй хүн болох вэ?
-Уяач болно гэж бодож байгаа. Уясан морьдоо түрүүлж айрагдуулах гоё шүү дээ. Мэдээж морь уяад л болдог юм биш. Адуугаа сайн мэддэг, өвдсөн тохиолдолд өөрөө эмчилчихдэг уяач болноо.
-Ярилцсан дүүдээ баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээж байна.
-“Тод магнай” сэтгүүлийн хуудсаар дамжуулан Сэлэнгэд суугаа ээж аавдаа сайн сууж байгаарай. Хүү нь удахгүй очноо гэж дамжуулъя.
П.Ундраа
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

202.126.89.19
joohn bjde
Reply