Хангайн бүсийн уралдааны эрлийз дээд ангилалд түрүүлж айрагдсан хүлгэд

А.Тэлмэн
2013 оны 8-р сарын 27 -нд

Архангай аймаг үүсгэн байгуулагдсаны 90 жил, хангайн бүсийн наадамд түрүүлж, айрагдсан хурдан хүлгэдийг цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаа бид эрлийз дээд насанд түрүүлж, айрагдсан хурдан хүлгэдийг танилцуулж байна.

1. Увс аймгийн Улаангом сумын уугуул Л.Гансүхийн хээр. Шүдлэндээ төвийн бүсийн даншигт айрагдсан.

2. Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Ч.Бүргэдэйн бор. Сүүлийн гурван жил улсын наадмын эрлийз насанд айрагдаад байгаа.

3. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уяач Гансүхийн зээрд.

4. Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Бадрахын Таван цагаан. Энэ хурдан буян төрийнхөө их баяр наадамд хоёр, бүсийн наадамд нэг айрагдаад байгааг уншигчид санаж буй бизээ.

5. Төв аймгийн Лүн сумын уугуул, МУ-ын Манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн хул. Улс бүсийн наадмын хоёр айргийн эзэн.

А.Мөнх 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна