Зүүн бүсийн түрүү саарал азарганы мялаалга боллоо

А.Тэлмэн
2013 оны 9-р сарын 02 -нд

Хурд чуулсан Сүхбаатар аймгийн түүхт 70 жилийн ой, зүүн бүсийн наадамд Дарьганга сумын уугуул, аймгийн Алдарт уяач М.Батжаргалын саарал азарга түрүүлж, тод магнай торгон жолоогоо өргүүлсэн.
2013 оны хичээлийн шинэ жил 9-р сарын 1-ний өдөр саарал азарганы мялаалга уралдаан Дарьганга сумнаа болж, 40 даага тоосоо өргөжээ. Уралдааныг саарал азарганы эзэн аймгийн Алдарт уяач М.Батжаргал түүний гэр бүлийнхэн зохион байгуулсан бөгөөд түрүү дааганы эзнийг хурдан удмын адуу 200,000 төгрөгөөр мялаасан байна. Ингээд уралдааны цувааг танилцуулъя.
1. Дарьганга сумын уугуул, сумын Алдарт уяач Г.Доржцэрэнгийн хонгор
2. Дарьганга сумын уугуул, 2-р багийн уяач Д.Октябрийн хээр
3.Улаанбаатар хотын харьяат, ХААХҮЯ-ны дэд сайд Тувааны хүрэн халзан
4. Дарьганга сумын уугуул, сумын Алдарт уяач Ж.Бямбаагийн хээр
5. Дарьганга сумын уугуул, сумын Алдарт уяач Ц.Бүдүүний хээр

А.Мөнх

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна