Айргийн баяраар Олимпийн аваргын харцага цолны мялаалга болно

А.Тэлмэн
2013 оны 9-р сарын 03 -нд

Айргаараа алдартай Булганчууд энэ сарын 7, 8-ны өдрүүдэд Сайхан сумнаа айрагны баярыг зохион байгуулахаар болжээ. Долооны өдөр эхлэх айрагны баяраар хамгийн сайхан айрагийг шалгаруулж, дэмбээ, нэг минутанд  айраг уух тэмцээнүүд болох гэнэ. Түүнчлэн  “Монголын шилдэг 99 брэнд-Сайханы айраг” сэдэвт онол практикийн бага хурал,  хөхүүр эсгэж оёх, айрагны сайн  хөрөнгө гаргагч, хамгийн сайхан хөхүүр, цах, бүлүүр, аяга, ваар, хутгууртай эрхмүүдийг тодруулахаар төлөвлөжээ. Харин дараагийн өдөр нь Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн Аварга Н.Түвшинбаярын харцага цолны мялаалга наадам болно. Энэ үеэр азарга, их нас, дааганы уралдаан, хүчит бөхийн барилдаан болох ажээ.

А.Дөл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна