Сурын холбооны түүхэн ой ирэх жил тохионо
А.Тэлмэн
Найман зуу гаруй жилийн тэртээд 335 алд газар харван байг онож дээд амжилт тогтоосон Есэнхүй мэргэний аварга амжилтыг бахархан тэмдэглэж, хөшөө чулуунд сийлүүлсэн нь Чингисийн чулууны бичиг гэж алдаршиж, сурын спортод зориулсан дэлхийн анхны хөшөө болсон бахдам түүх бидэнд бий. Ийм өндөр дээд уламжлалтай монгол үндэсний сурын харваа нь эрийн гурван наадмын бүрэлдэхүүн хэсэг, монгол хүний ёс суртахуун, гоо зүй, зан үйлийн олон сайхан өв уламжлалыг шингээсэн, хурц хараа, хүч чармайлт, эв дүй шаарддаг спортын чухал нэгэн төрөл билээ. Монголын үндэсний сурын холбоо нь “Сурын товчоо” нэртэйгээр 1940 онд байгуулагдаж байсан бөгөөд тухайн үеийн Зам тээврийн яамны сайд Улсын мэргэн Д.Намсрай анхны тэргүүнээр сонгогдон ажиллаж байжээ. Харин 1959 онд Сэлэнгэ, Төв, Булган аймаг, Улаанбаатар хотын 60 гаруй сурчин Сэлэнгэ аймгийн Зүүнхараад уулзалт харваа хийх үеэр Монголын Үндэсний сурын холбоог үүсгэн байгуулж, дараагаар нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уугуул Дэмбэрэлийн Балдандоржийг Тэргүүнээр нь сонгожээ. Доктор профессор Д.Балдандорж 30 жил энэ холбоог тэргүүлэн ажиллаж байжээ. Ийнхүү сурын холбоо үүсэн байгуулагдсаны 74, сурын холбоо нэртэй болсны 55 жилийн ой ирэх жил тохиох гэнэ. Энд нэмж сонирхуулахад 1959 оноос харваачдад Монгол улсын спортын зэрэг цол олгодог болж, эрэгтэйчүүдээс Дундговь аймгийн харваач Ш.Жамбасамбуу 1959 онд, харин эмэгтэйчүүдээс 1972 оны АХ-ын баяр наадмаар Дорнод аймгийн харваач Г.Дуламханд нар ууган спортын мастерууд болж байсан ажээ. Түүнээс хойш 230-аад эрэгтэй, 130 гаруй эмэгтэй спортын мастерууд төрөн гараад байна. Энэ хугацаанд холбооны тэргүүнээр Д.Намсрай, Д.Балдандорж, Доктор профессор С.Батхуяг, Ч.Давааням, Ч.Энхтайван нар ажиллаж байгаа юм. Ийнхүү ирэх жил холбоо үүсэн байгуулагдсаны 74, шинэ нэртэй болсны 55 жилийн ойгоо тэмдэглэх харваачид маань ойн арга хэмжээний хүрээнд сурын түүхийг өгүүлэх ном гаргахаар төлөвлөж байгаа гэнэ. Иймд холбооны Ерөнхийлөгч Ч.Энхтайван Доктор профессор С.Батхуяг, улсын мэргэн П.Гарамдорж, Ц.Сүхбаатар нарын ахмадуудадаа сурын холбооны түүхийг өгүүлэх номын ажлыг эхлүүлэхийг даалгажээ.
А.Дөл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна