Б.Ерөөлтийн зээрд халзан "Монгол морь-3000" уралдаанд

А.Тэлмэн
2013 оны 9-р сарын 06 -нд

Энэ цагийн энгүй хурдан буянгуудын нэг гэдгээ уралдаанаас уралдааны хооронд батлан харуулж, моринд хайртай монгол түмнээ огшоож буй Ховд аймгийн Чандмань сумын уугуул аймгийн Алдарт уяач Б.Ерөөлтийн зээрд халзан морь "Монгол морь-3000" уралдаанд айргийн таваар хурдалсан. Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул О. Үнэнбаярын унаган адуу зээрд халзан морь ийнхүү могой жил гарсаар улс бүс, Их хурд уралдаануудаас гурван түрүү, гурван айраг хүртээд байна. /Өнгөрсөн жил буюу 2012 онд "Дүнжингаравын хурд-2012" хаврын бүсийн уралдаанд түрүүлснийг морь сонирхогчид санаж буй бизээ./

А.Мөнх

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна