Н.Түвшинбаяр харцага нутгийн олонтойгоо баярлав
А.Тэлмэн
Тулгар төрийн 2222, Их Монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд аймгийн арслан Н.Түвшинбаяр зургаа давж, Монгол улсын харцагуудын эгнээнд багтсан билээ. Олимпийн их наадмаас алт, мөнгөн медаль хүртэж монгол түмнээ баярлуулсан Хөдөлмөрийн баатар энэ сарын 8-нд харцага цолны мялаалга наадмаа төрсөн нутаг Булганы Сайхан сумнаа хийлээ. Их насны морьдын уралдаанаар эхэлсэн шинэхэн харцагын наадамд Хөвсгөл, Архангай, Орхон, Төв, Булганы уяачид хурдан хурц хүлгэдээ мордуулсан юм. Их нас, азарга, дааганы гурван насны түрүүлж айрагдсан морьдын бай шагнал 30 сая төгрөг болжээ.
Харин албан ёсны нээлтийг уртын дууны шуранхайгаар эхэлж, энэ өдрийн “гол баатар”-т хаягласан талархлын үгстэй, бэлгийн цуваа үргэлжилсэн юм. Монгол улсын заан Өсөхбаяр, фото зурагчин Ганбат нарын найзуудаас нь 10 сая төгрөгийг бэлэглэсэн бол Булган аймгийн ИТХ-ны шийдвэрийн дагуу харцага цолны мялаалга болгож, долоо сая төгрөгийг гардууллаа. Мөн Сайхан сумын Засаг даргын тамгын газраас “миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг гэдэг ч Түвшинбаяр аваргаасаа харамлахгүй” хэмээгээд Хунтын рашаан сувиллын зориулалтын нэг га газрыг бэлэглэлээ. Сумын төвөөсөө 25 км-д орших тус рашаан сувилалд бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарцгаадаг бөгөөд ийнхүү шинэ харцага ч бэлтгэлээ базаах нь бололтой. Анхдагчдын өлгий Булган аймгийн Сайхан сумаас МУ-ын начин Ганбаатараас хойш 16 жилийн төрсөн харцага нь Түвшинбаяр аварга болж байгаа юм. Энд сонирхуулахад аваргын үндэсний бөхийн анхны багш нь Ганбаатар начин байсан гэдэг юм билээ.
Ийнхүү нутгийн олонтойгоо баяраа хуваалцсан Н.Түвшинбаяр хүн эмнэлэгтээ УАЗ 469 машин бэлэглэж, сумынхаа мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийсэн юм. Мөн наадамд ирсэн бүх хүүхдүүдэд аваргын гэр бүлээс гарын бэлгээр баярлуулав. Ийнхүү шинэхэн харцагын наадам дуу хууртай, нартай хуртай болж өндөрлөлөө.
А.Мөнх
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна