Д.Чандмань: Айраг түрүү алдаж үзээгүй будан хээрээ сумын наадамд айрагдуулж чадалгүй хоцорчихоод уйлж байлаа


Дундговь аймгийн “Нарны хүлэг” уяачдын холбооны тэргүүлэгч Д.Чандманьтай ярилцсанаа хүргэж байна
-Аавыг тань уяач байсан гэж сонсон. Тиймээс таны хүүхэд нас морин дэл дээр өнгөрсөн байлгүй?
- Тиймээ. Миний аав Дамбабазар хэдийгээр уяа сайн тааруулдаг байсан ч ойр хавьдаа л уралдсаар алдар цолонд хүрээгүй хүн. Биднийг багад аав маань нэгдлийн адуучин болж, ах бид хоёр хар багаасаа л адуутай ноцолдож өссөн. 1971 оноос аавынхаа заавар зөвлөгөөгөөр уяа сойлго тааруулах болж, түүнээс хоёр жилийн дараа бие даан сумынхаа наадамд айраг түрүү алдаж үзээгүй будан хээрээ уясан юм. Гэтэл айрагдуулж чадалгүй, шарандаа уйлж байлаа. Тэр үед л морь уяна гэдэг санаан зоргоор болдог зүйл биш гэдгийг ухаарч ааваасаа, нутгийн ахмад уяачдаасаа сурах зүйл их болохыг мэдэрсэн. Гэхдээ албан ажил гэсээр уяаны ажил хийх зав чөлөө гарахгүй нэг хэсэгтээ адуунаас хөндийрсөн.
- Аав тань ямар хурдан хүлгэдтэй байв. Танд унаган адуунаас нь байгаа юу?
- Унаган адуу байлгүй яахав. Аав маань бүүдэн бараан зүс голлосон хэдэн адуутай. Адуугаа жижиг дөрвөлжин тамгаар тамгалдаг байлаа. Аавын хурдан хээр нь сумандаа олон ч удаа айраг түрүүнд хурдалсан буян даа. Мөн миний нэртэй ухаа морь, шарга азарга нь их хурдалж байсан санагдана. Энэ мэтчилэн хурдан буян олон байсан юм билээ. Миний хувьд унаган адуугаа нутгийн болоод Сүхбаатар адуутай үржилд оруулж хурдыг нь сайжруулж байна. Ганц өөрийн адууг сайжруулаад зогсохгүй адуунд дуртай нутгийн залуучуудадаа өгөх юмсан гэж боддог. Тиймдээ ч Ядамсүрэнгийн хар гэж Сүхбаатар аймгийн наадамд есөн удаа хишиг хүртсэн азарганы төлөөс нутаг орны хурд сайжруулахаар азарга авсан. Өлзийт, Хулд сумдын зааг дээр байгаа адуунд маань ганц нэг гүү тавьж хурдаа сайжруулах боломж нутгийн уяачдад байгаа.
- Өмнө нь ч нутгийн адууны хурд сайжруулахад чамгүй хувь нэмэр оруулсан гэлцдэг юм билээ?
- Манай гэр бүлийн хүн хурдны өлгий болсон Сүхбаатар аймгийн Асгат сумын малчин айлын охин. Ханийн минь дүү нар ч уяач хүмүүс. 1980 онд тэр нутгийн хүргэн болсноос хойш зуны амралтаар очих болгондоо бэлгэнд адуу авсаар нэлээд олон адуутай болчихсон. Ингээд 1990-ээд оноос азарга тавиад өөрийн гэсэн адуутай болж сумын наадамд сойн, дахин уяаны ажилд оролцох болсон. Тэр үед миний адууг Сүхбаатарт эхнэрийн дүү нар хариулдаг байсан ч сүүлдээ олон болсон болохоор “нутагтаа аваачсан нь дээр байхаа” гэсэн юм. Үүний дагуу адуунаасаа 2006 оноос нутаг руугаа хэд хэдэн удаа аваачсан. Нутгийнхаа угшлыг сайжруулах санаатай сумын засаг дарга Амарсанаад шүдлэн үрээтэй, бидэртэй хонгор гүү, Ариунболд гээд хамаатны залууд Асгатын Бадамсэрээжидийн хээр азарганы гайгүй хурдан өндөр хээр үрээ өгснийг азарга тавиад гарсан төлүүд нь хурдан байгаа дуулдана лээ. Мөн Борын Болдбаатар гэдэг хүнээс зээрд халзан хязаалан авснаа сумынхаа нэг залууд өгсөн, хүргэндээ угшил сайтай эр, охин хоёр даага гэх мэтээр хүмүүст цус сэлбүүлэхээр өгсөн адуу нэлээдгүй бий.
- Өөрийн тань адуунаас хурдлан таныг баярлуулж байгаа ямар хүлэг байна?
- Аймгийн Алдарт уяач Сүх-Очирын аймагтаа завсаргүй таван удаа хишиг хүртсэн дархан түмэн эх хүрэн азарганы төл бор морийг 2003 онд худалдаж авсан юм. Бор морио нутагтаа аваачин 2009 оноос Манлай Эрдэнэчулуунаар уяулсан нь их хурдан байна. Асгатад 2004 онд түрүүлсэн. “Очирваанийн хурд 2010”-д сайн давхин, дараа нь Төв аймгийн Баян-Өнжүүл суманд анхны сайд Д.Чагдаржавын нэрэмжит бүсийн уралдаан болоход холхон түрүүлж шилдэг морьдын уралдаанд мандат аван арван хэдээр орсон. Хадам дүү Л.Мөнх-Очир маань унаган хонгор хязаалангаа Асгатын 80 жилийн ойд аман хүзүүнд ирэхэд нь надад бэлэглэсэн. Тэр хонгор үрээ Халзан сумын Гоосойн алдарт түмэн эх хүрэн азарганы угшил, эх тал нь ч ялгаагүй хурдны удамтай юм билээ. Тиймээс азарга тавьсан, сайхан уралдаж намайг олон баярлуулах болов уу хэмээн горьдож байна. Хонгор азарга 2009 оны Завхан аймгийн Тэлмэн суманд болсон баруун бүсийн их хурдад есөөр давхин, 2010 онд анхны сайд Д.Чагдаржавын нэрэмжит бүсийн уралдаанд аман хүзүүнд давхиж, 2011 онд Дундговь аймгийн 70 жилийн ойд аравд тус тус хурдалсан. Том наадамд олон яваагүй, бэсрэг наадамд нэлээд хэд орсон адуу. Мөн Лхамсүрэнгийн хар болон нөгөө талаасаа Сүх-Очирын угшлын хул үрээг Асгатын Цэрэндорж гэж хүнээс авсан. Сая Дундговьдоо уяхаар аваачлаа. Энэ мэтчилэн нас насанд л гайгүй морь байна. Энэ жилээс унаган дааганууд горьдоотой л байгаа. Адуугаа нутагтаа аваачихдаа Манлай Эрдэнэчулуунаар маллуулах болсон. Сумын Алдарт уяач Пүрэв-Од, аймгийн Алдарт уяач Пүрэвдорж гээд Манлайн хүүхдүүд нь ч гэсэн аавтайгаа миний адууг малладаг юм.
- Баярлалаа. Таныг хурдан тууртын босоо цагаан хийморь өнөд ивээж яваг.
А.Энхжил













0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
9 цагийн өмнө Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.…
-
16 цагийн өмнө "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн…
-
18 цагийн өмнө Түмэн эх Бүлтгэр халзан
-
Лхагва, 12:44 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
Лхагва, 11:04 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Лхагва, 11:04 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
18 цагийн өмнө Түмэн эх Бүлтгэр халзан
-
Лхагва, 12:44 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
16 цагийн өмнө "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн…
-
9 цагийн өмнө Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.…
Сэтгэгдэл бичигдээгүй байна