Аваргын гэр бүлийн гоёо

А.Тэлмэн
2013 оны 9-р сарын 24 -нд

 Олимпийн алт, мөнгөн медальт Булган аймгийн Сайхан сумын уугуул Найдангийн Түвшинбаярын улсын харцага цолны мялаалгын наадам есдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд болсон тухай бид мэдээлсэн. Булган аймгийн Сайхан сумын төвд болсон энэхүү наадам  өнөө жилийн томоохон баяр наадмыг отголж, ийнхүү газар газрын гийчид Сайханд саатсан билээ. Бэлгийн хур, талархлын үгс, хурдан морь, хүчит бөхчүүд гээд л хэсэгтээ л сониуч олны ярианы сэдэв болсон мялаалга наадмыг шинэхэн харцагын гэргий, бяцхан үрс нь чимсэн юм. Ижил өнгийн дээлээр гоёсон тэд найрны ширээнээ тухалж, гэр бүлийн амин эрдэнэ болсон ах дүүсийн эгдүүтэй агшин бусдад хөөр баярыг бэлэглэж байлаа.

Ө.Дөл

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна