Аймгийн Алдарт уяач П.Одонбаатар: Ууган охинд маань зүсэлж өгсөн хадмын бэлэг намайг моринд оруулсан


Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач П.Одонбаатар 2003 оноос хурдан морь сонирхох болсон бөгөөд 2007 онд анхны айргаа хүртэж байжээ. Түүнийг ийнхүү хурдан хүлгийн хийморьт сүсэглэн омогшиход хамгийн их нөлөөлсөн хүн бол хадам эцэг аймгийн Алдарт уяач Данх болон түүний хүү аймгийн Алдарт уяач Алагаа нар юм. “Хээрээр гэр, хэцээр дэр” хийсэн уяачийн “жаргалд” дурласан П.Одонбаатар аавынхаа төрсөн нутаг Дорноговь аймгийн Дэлгэрэх сумаас нэлээд хэдэн адуу авсан бөгөөд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын адуугаар цус сэлбэн сайжруулжээ. Түүний нэртэй хурдан хүлгэд 2006 оны Дундговь аймгийн наадмаас эхлэн амжилт үзүүлж, даага зургаалан, шүдлэн долоолж, хязаалан есөөр давхиж байсан гэдэг. Харин жилийн дараа 2007 онд Эрдэнэдалай сумын 80 жилийн ойн баяр наадамд шүдлэн аман хүзүүдэж, тэр цагаас хойш бүсийн наадмын нэг түрүү, аймгийн чанартай наадмын 14 айраг хүртэн луу жилийн босгон дээр аймгийн Алдарт уяач цол хүртжээ.
Алдарт цолоо түрүүгээр мялаалгасан тэрээр 2008 онд Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд болсон “Их Мандал” говийн хаврын бүсийн уралдаанд соёолон түрүүлгэж байсныг энэ дашрамд дурдах нь зүйтэй байх.
Бүсийн наадмын хоёр түрүүн эзэн П.Одонбаатар нь Т.Ихбаяр зөвлөхтэй “Хүй мандал” гал уяанд харьяалагддаг бөгөөд тус галд Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат 2008 оны улсын наадамд хүрэн морио гуравт хурдлуулж, Заамарын бүсийн наадамд түрүүлгэж байсан Ц.Амарсайхан, Дундговь аймгийн 70 жилийн ойд соёолон түрүүлгэсэн Ш.Батбаатар, болон Ч.Адьяабазар, Б.Өлзийбаяр, Ж.Батсайхан, Батдорж нарын найман уяач хурдан хүлгэдээ уяж сойдог юм. Ингээд 2012 оны Дундговь аймгийн шилдэг таван уяачийн нэгээр шалгарсан, аймгийн Алдарт уяач П.Одонбаатартай ярилцсанаа хүргэж байна.
- Хэзээнээс хурдан морины уяа сойлго тааруулах болсон юм бэ?
- Миний хүүхэд нас аймгийн төв дээр өнгөрсөн. Аав маань төрийн албан хаагч хүн болохоор адуу малнаас хөндийдүү өссөн гэж болно. Гэхдээ хожим намайг моринд ороход хамгийн ихээр дэмжсэн хүн. Уг нь ч манай дээд удам, өвөг дээдэс их хурдтай байсан юм билээ. Би 1992 онд хотод оюутан болж ирээд Сайнцагаан сумын хурдан морьтой Данх гуайн зээтэй гэр бүл болсон юм. Хурдан морины төлөө сэтгэл зүрхээ зориулсан улс гэдгийг нутгийн олон андахгүй л дээ. Ингээд 1997 онд охиныг маань мэндлэхэд хадмууд адуу зүслэн өгсөн нь моринд орохын эхлэл байлаа.
- Таны аав ч хурдтай нутгийн хүү гэдэг биз дээ?
- Тийм ээ, аав маань Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын хүн. Харин ээжийн аав Говьшанхаар нутаглаж байгаад засаг захиргааны хуваарлалтаар Өлзийт суманд ирсэн юм билээ. Өвөө Өмнөговийн бүсэд их морио түрүүлэхэд “говь нутаг минь ивээлээ” хэмээн ихэд бэлгэшээж байсан даа.
Аав бид хоёр 2002 онд Дэлгэрэхт хурдан будан азаргатай Хуягт гуайнд очсон юм. Тэгэхэд аавын найз нэрт уяач будан азарганыхаа төлийг бэлэглэж, бид бас үрээ, гүү авахаар болж, жилийн дараа очиж авч байлаа. Ингэж л манай адууны суурь эхэлсэн юм даа. Манай адууны гол цөм Дорноговь аймгийн Дэлгэрэх, Тайж банди угшлын адуу, Хуягтын будан адууны угшилтай. Бас Сүхбаатар аймгийн Уулбаян, Баяндэлгэрээс цус сэлбэсэн. Мөн оросоос англи эхтэй азарга авчирч, монгол Гүү хураалган хэдэн сайхан төл гарсан. Анхных нь төл Завханы бүсийн уралдаанд айрагддаг Л.Бямбаноровын хүрэн байна.
-Хуягтын будан азарганы төл танд ирээд ямар амжилт гаргасан бэ?
-Хуягтын будан чинь Дорноговийн Дэлгэрэхийн будангуудаас тодорсон хурдан азарга байгаа юм. 1996, 1997 оны үед Өмнө-Энийн нэрэмжит наадамд айрагдаж байсан. Ер нь будан азарганы төлүүд нь их сайн давхиж байгаа. Аавынхаа багын найзын хүүхдүүдтэй одоо ч бид гэмгүй сайхан найзууд. Хуягтын будангийн төл манай хүрэн үрээ ноднин Дундговийн ойд айрагдаж байсан. Бас урд жил нь явуулсан өндөр бооцоот дааганы уралдаанд айрагдсан буурал даага ч будан азарганы төл байгаа юм. Одоо манай адуу Дорноговийн Дэлгэрэхт байдаг.
- Харин анхны айраг түрүүгээ хэзээ авч байв?
- Хуягт гуайгаас адуугаа авснаас гурван жилийн дараа анх Дундговийнхоо наадамд очиж уралдлаа. Тэр бол 2006 он байв. Анхны удаа гэхэд дажгүй шүү. Даага зургаа, шүдлэн долоо, хязаалан арав гаргаж хурдалсан юм. Харин дараа жил нь өнөө зургаалсан хээр даагыг маань Алагаа ах уяж, Эрдэнэдалай сумын 80 жилээр аман хүзүүдсэн нь анхны айраг байлаа. Тэрнээс хойш жилдээ ганц нэг айраг, түрүү авчихдаг болсон. Харин анхны бүсийн наадам гэвэл Сайхан-Овоод болсон “Их мандал 2008” хаврын бүсийн уралдаан байна. Энд хул соёолонгоо айрагдуулж одтой сайхан наадсан. Энэ хул соёолонгийн дүү нь Ононгийн Батбилэгийн хул азарга төрийн наадамд айргийн дөрвөөр хурдалсан хурдан ажнай байгаа юм. Үүнээс гурван жилийн дараа Дундговь аймгийн 70 жилийн ойн наадамд хязаалан оруулж, Ихбаярын нэр дээр мордуулсан нэг үрээ дөрвөөр орсон. Залгаад 2012 онд Өмнөговь аймгийн хаврын бүсийн наадамд их морь түрүүлгэлээ. Бүсийн уралдаанаас хоёр түрүүтэй.
-Өмнөговийн бүсэд түрүүлсэн их морь хаанахын угшилтай адуу вэ?
-Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Мөнхбат гэдэг залуугийн унаган адуу байгаа юм. Энэ жил 9 настай. Цавьдар морь шинийн дөрөвний 1,5 саяын бооцоот уралдаанд зургаалаад, “Дүнжингаравын хурд-2012” хаврын бүсийн уралдаанд есөөр давхин, давхар уяагаар Өмнөговийн бүсийн наадамд ийнхүү түрүүлээд байгаа юм. Сум аймгийн чанартай наадмуудад морддог ч айрагдаж үзээгүй битүү адууны уяаг анх тааруулж, ирлэсэн хүн бол Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Т.Ихбаяр уяач байгаа юм. Манай Ихбаярыг халхын таван том даншигт түрүүлсэн алдарт Соёмбо хүрэн азарганы уяаг тааруулдаг байсан гэдгээр нь морь сонирхогчид анддаггүй юм.
-Энэ хугацаанд хэчнээн айраг түрүүтэй болоод байна вэ?
-Том жижиг наадмаас 20 гаруй айраг түрүү аваад байна. Гэхдээ би боддог юм. Наадам л бол наадам. Түүнийг том жижиг гэж ялгах нь утгагүй санагддаг. Гэхдээ манайхан том жижиг наадам гээд хэлээд сурчихаж л дээ.
-Адуунд орсноор таны амьдралд ямар ямар өөрчлөлт гарсан байна вэ?
-Адууны буянаар олон сайхан хүмүүстэй найзалж нөхөрлөж явна. Манайх чинь хотын айл. Тэгэхээр агаар салхинд гаргангаа морины ажлаа амжуулчихдаг юм. Монгол ахуйдаа илүү ойр байгаа болохоор хүүхдүүд монгол ёс заншлаа сайн мэддэг болсон шүү.
Мөн үүрэг хариуцлага илүү нэмэгддэг юм байна. Хурдан адууг маань уяж хурдлуулж байгаа уяачийн эрдэм, унаж байгаа хүүхдийн ухааныг үнэлж, хүндэтгэх ёстой. За тэгээд туслах уяач, хүүхдүүд гээд олон хүний амьдралыг чиглүүлж явах үүрэгтэй болж байна. Хэдийгээр хот суурин газар амьдарч байгаа ч нутаг амьтай болчихдог юм байна. Төрсөн нутгийн уул ус, хангай дэлхий, өвөг дээдэстээ сүслэж, залбирдаг.
-“Хүй мандал” галынхантайгаа хэзээ холбогдож байв?
-Даншгийн хүлгийн тоостой, эрт дээр үеэсээ л төрийн их наадмаа, долоон хошуу даншиг наадмаа хийж байсан энэ сайхан нутаг орноороо нэрлэе гэж шийдээд “Хүйн мандал” гал уяагаа байгуулж байлаа. 2007 онд хурдан мориор холбогдон танилцсан Ихбаяр, Амарсайхан нартайгаа санаа нийлэн галаа байгуулж байснаас хойш таван жил өнгөрсөн байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.
А.Мөнх


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
1 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Өчигдөр, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна