Унаач Б.Билгүүнтулга: Том болоод уяач болно
А.Тэлмэн
10 настай Б.Билгүүнтулга хүүгийн унасан сартай зээрд даага Их Монгол улс байгуулагдсаны 807, АХ-ын 92 жилийн ой Үндэсний их баяр наадамд аман хүзүүнд хурдалсан билээ. Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул Ж.Энхболдын 17, 07, 39 долл хурдалсан зээрд дааганы уяа сойлгыг “Шонхор зээрд” галын уяач Ж.Батсайхан тааруулдаг юм. Ингээд Б.Билгүүнтулгатай ярилцсанаа хүргэж байна.
-Энэ жилийн наадмаар хэдэн насны морь унасан бэ?
-Энэ жилийн баяр наадмаар Энхболд ахынхаа зургаан насны морийг унаж даагаа аман хүзүүдүүлсэн. Бусад нь 10-20-ийн дотор давхисан байгаа.
-Наадмын дараа залгаад бүсийн наадмууд үргэлжилсэн. Хаагуур наадсан бэ?
-Наадмын дараа Өмнөговь аймгийн наадамд хоёр насанд морь айрагдуулсан. Өнгөрсөн сарын 23-нд сартай хүрэн даага Улсын наадамд аман хүзүүдсэний мялаалга наадам болсон юм. Энд Энхболд ахынхаа охин даагыг унаж гуравлуулсан.
-Хурдан морь унаад удаж байна уу?
-Хоёр жил л болж байна даа. Ахаараа анх морь унахыг заалгаж байлаа. Түүнээс нэг их удалгүй Налайхдаа болж байгаа сунгаануудад оролцож эхэлсэн. Харин анх Налайхын Хайрхан уулын наадамд Энхболд ахын хул саарал даагыг унаж уралдсан юм. Энэ бол унаачийн хувьд анхны томоохон наадам байгаа юм. Энд хул саарал даагаа арван хэдээр давхиулсан. Түүнээс хойш хурдан морь унаж байгаа. Гэхдээ ихэвчлэн Налайхдаа болж байгаа уралдаануудад оролцдог. Энхболд ахын морийг Батболд, Төгөлдөр хоёр бас унадаг юм.
-Аль сургуулийн хэддүгээр ангид сурдаг билээ?
-Налайхын 119-р сургуулийн тавдугаар ангид сурдаг.
-Улсын наадмын өмнө орой юу бодогддог вэ?
-Үнэнийг хэлэхэд битүүхэн сандарч байсан шүү. Гэхдээ уралдааны замд түрүүлэх нь тодорхой болоход үнэхээр их догдолсон. Тэр өдөр гоё байсан шүү.
-Ямар насны морь унах дуртай вэ?
-Шүдлэн их гоё санагддаг. Мэдээж даага ч хөөрхөн л дөө. Улсын наадмаас анхны айргаа даагаар авсан болохоор цаанаа л гоё байгаа юм. Болоогүй анх удаагаа төв цэнгэлдэхэд орсон. Энэ мэт үнэхээр сайхан наадлаа.
-Том болоод ямар мэргэжилтэй болох вэ?
-Уяач болно гэж бодож байгаа шүү. Үндэснийхээ дээл хувцсыг иж бүрнээр нь өмсчихөөд уясан морьдоо айраг түрүүнд хурдлуулаад цоллуулж байгаа ах нарыг харахаар эдэн шиг уяач болно доо гэж боддог юм.
-Ярилцсанд баярлалаа. Хүсэл мөрөөдлөө биелүүлж сайн уяач болоорой.
А.Дөл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна