Хурд, хун чуулсан Дарьганга нутаг
А.Тэлмэн
Хөх толбот эрсийн хийморийг сэргээж, лундааг сэлбэдэг Алтан-Овоо, Шилийн богдоороо алдартай Дарьганга нутаг намар цагтаа олны хөлд дарагдах болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Үнэнч хайр, үерхэл нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон хунгийн чуулганыг үзэхээр ирэгсэд сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа хэмээн нутгийнхны ярьсан үнэн бололтой. Биднийг очиход сумын буудлууд дүүрч, айлын хаалга тогшиход хүргэсэн юм. Тэр бүү хэл хоноглосон айлд маань зорилго нэгт нөхдүүд шөнө дунд зочлон, “хүндрүүлэх нь” дээрх яриаг улам бүр бататгаж байлаа.
Өглөө 10 цагийн үед биднийг хоноглуулсан айлын эзэн А.Отгонбаатарын /Дарьганга сумын МСУХ-ны тэргүүн/ хамтаар сумын төвөөс арав гаруй километрийн зайтай орших Ганга нуурыг зорилоо.
Бусдын ярианаас нэг дор хэдэн зуугаараа ганганалдан байдаг хэмээн төсөөлж байсан ч бодит байдал өөрөөр угтлаа. Нуур усаа чимэн дуулалдах хос шувууд хэлхсэн сувд адил нуурын голд чуулж, холоос зорин ирэгсдийн харааг шалгаж байсан юм.
Бидний нэгэн адил хүсэл зорилгот нөхдүүд нуурын захаар эгнэж байх агаад, зарим нэг нь бүр намрын сэрүүнийг үл тоон майхан барьж хоногложээ.
Гадна дотны тэр олон хүний овоо харааг чимэх хаан шувууд нуурынхаа төв цэгт чуулан, ганганалдах нь яг л найрал хөгжим тоглож буй мэт... Бид нуур захлан онцгойрох бүл хунг “онилон” очсон ч бараа төдийхнөөр л дайжин одох аж. Гэгээн хайрын бэлгэдэл хаан шувууд бүлсэг нэгэн гэдэг нь төвөггүй анзаарагдана. Тэд дэгдээхийнүүдээ голдоо хийн нуурын мандалд тайван гэгч хөвөх бөгөөд идэш тэжээлээ олмогц үрс нь олзноос хуваалцахаар эцэг эхийн зүг яарах нь цаанаа л эгдүүтэй.
Ганга нуурын баруун зах эргэн тойрон намгаар хүрээлэгдэх бөгөөд тэрхэн хэсэгт хун шувууд хэдэн зуугаараа тайван амгалан гэгч чуулах нь эрхгүй хараа булаана.
Тэр зүг машинаар явахын аргагүй бөгөөд явганаар өвсний өтгөнийг сорчилж алхсаар хамгийн боломжит хэмжээнд ойртон тэдний хэрхэн аяглахыг хэсэг зуур ажиглалаа. Хун шувууд тийнхүү олноор чуулах нь эгээ л хонь хотлох мэт харагдах агаад, хэсэг зуур хуурай газарт нарлаад нуурандаа хөвөхөөр аажуухан алхалсаар орох аж.
Хун шувууд тухайн жилийн онцлогоос хамаараад Дарьганга сум тойрсон олон нууруудын аль нэгэнд олноор чуулдаг бөгөөд өнөө жил Ганга нуурнаа ийнхүү хэдэн мянгаараа үдэлжээ. Монгол орны өнцөг булан бүрнээ нуур ус бараадан зуныг өнгөөрсөн хун шувууд Ганга нуурнаа чуулан холын бэлтгэл хангаж буйг хараад нутгийн иргэд “өнөө жил 3000 хүрчээ” хэмээн итгэлтэйгээр өгүүлэх аж. Нээрэн ч нуурын нэг захаас нөгөө зах хүртэл хэлхсэн сувд шиг үелэх тэднийг хараад нутгийн олны яриа оргүй гэдэг мэдрэгдэнэ.
Аймгийнхаа 70 жилийн ойд хурдан хүлгэдээрээ илүүрхэж, хурд, хун чуулсан хийморьтой нутаг гэдгээ баталсан Дарьгангачууд үнэнч хайрын бэлгэдэл, үерхэл нөхөрлөлийн тэмдэг болсон хос шувуудаараа бахархан хол ойрын зочдын хөлд дарагдаастай байна.
А. Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна