Б.Саранхүү: Гиннест айрагддаг хээр морь маань хавраас хойш найм уралдчихсан байна лээ
А.Тэлмэн
-Өнөө жил бүсийн наадмаас хоёр ч айраг хүртлээ. Дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх 4249 морины уралдаанд таны хээр морь айргийн гуравт хурдалсан байхаа?
-Монголд адууны яам байгуулагдсаны 750 жилийн ойг тохиолдуулан, монгол морио дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх санаачлагыг ММСУХ гаргаж, түүнийгээ амжилттай хэрэгжүүлсэн. Би энэхүү түүхэн үйл явдлын ажлын хэсэг буюу комисст орж ажилласандаа баяртай байгаа. Монгол түмэн маань хотлоороо дэмжин, урамшуулж, энэ их үйлсийг нэр төртэй бүтээлээ. Аймаг болгон тодорхой хэмжээний хариуцлага хүлээж, уяачдын төлөөллөө оролцуулсан. Манай Төв аймгаас гэхэд бараг 2000 уяач оролцсон байх. Энэхүү түүхэн уралдаанд миний хээр морь бүсдээ айргийн гуравт хурдалсан. Нийт уралдсан адуундаа бол 16-д давхисан.
-Төв аймгийн 90 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд бас айрагдсан билүү?
-Тэгсэн. Төв аймгийн 90 жилийн ойд 540 гаруй их мориноос айргийн 5-д хурдалсан. Хээр морь маань Архуст суманд Ц.Чулуун уяач уяа сойлгыг нь тааруулсан. Энэ дашрамд “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад уяачдаа баярласнаа илэрхийлье.
-Хээр морь хаанахын адуу юм бэ?
-Манай Баянжаргалан сумын унаган адуу. Би 2006 онд аймгийн наадамд түрүүлсэн даагыг Должингийн Баярсайхан гэдэг хүнээс авч байсан юм. Надад ирээд шүдлэн уягдалгүй өнжөөд, хязааландаа Төв аймгийн наадамд есөд давхисан. Соёолондоо Архустын наадамд арван хэдээр ороод, хавчигтаа өнжиж, долоотой нийлээд Дундговь аймагт болсон “Их мандал-2012” говийн бүсийн наадамд арван хэдээр орсон юмдаг. Уг нь түрүүлж зугтааж байгаад үзүүр дээрээ жаахан суугаад арван хэдээр орсон. Тэр жилээ /2012 онд/ Архуст болон сумандаа түрүүлээд, аймагтаа мөн арав гаргаж давхисан.
-Энэ жилийн тухайд хэд уралдсан бэ?
-Тоолоод үзсэн чинь хавраас хойш найм уралдчихсан байна лээ. Баянжаргалан суманд болсон нэг багахан наадамд айрагдаад л эхэлсэн юм. Хамгийн сүүлд Өвөрхангайд уралдаад арав гаргаж давхисан. Өвөрхангай аймгийн морины шүтээн дээр босгосон төрийн найман хүлгийн гурав нь манай Баянжаргалангийн адуунууд. Даваанэрэнгийн хүрэн халзан азарга, Галын хүрэн морь ,Ганбаатарын халзан морь манай нутгийн адуунууд шүү дээ. Тиймээс хөшөөний нээлтэнд зориулсан уралдаанд манай сумынхан ихээхэн ач холбогдол өгч оролцсон.
-Хээр морины хоёр айргаас гадна томоохон наадмаас хишиг хүртэж байв уу?
- 2009 онд Баянхонгор аймагт болсон Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ойн даншигт хязаалан үрээ дөрөвт давхиулсан. Хүрэн үрээ маань Архустын унаган адуу. Дашцэрэнгийн Эрдэнэбат гэдэг залуугаас авч байсан юм. Тэр хавийнхан бол андахгүй дээ. Архуст, Цэнхэрмандал, Багануур, Баянжаргалан хавиар олон түрүүлж айрагдсан адуу. Даагандаа гэхэд л найман алтан медаль авч байсан гэдэг юм. Би хязаалан болдог жил нь аваад Архустын 50 жилийн ойд түрүүлгээд, Ламын гэгээний даншигт айрагдуулсан. Бас намар авто замын 80 жилийн ойд аман хүзүүдсэн юм байна. Мөн манай сумын Бямбадоржийн бэлгэнд өгсөн Саарал үрээ азаргандаа Архуст суманд 2 жил дараалан түрүүлж байсан. /2010,2011 он/
-Одоогийн байдлаар бүсийн наадмаас гурван айраг хүртээд байгаа юм байна шүү дээ?
- 2012 оны “Дүнжингаравын хурд” хаврын бүсийн уралдаанд хонгор халзан соёолон айрагдуулж байсан.
-Нээрэн тийм шүү дээ. Халзан үрээ хаанахын адуу вэ?
-Дорноговь аймгийн Алтанширээ сумын харьяат Анхбаяр гэдэг залуугийн унаган адуу соёолон Дүнжингаравт хурд-д айрагдаж улсын наадамд 6-д давхисан .Хязаалан адуу Дорноговь аймгийн 80 жилийн ойд арав гаргаж давхисан адуу авч байсан .
-Монгол төрийн наадамд дөрвөн үеэрээ морь айрагдуулсан их хүмүүсийн үр сад аргагүй л өнгөтэй наадах юмаа?
- Алдарт хүрэн морины эзэн Гал уяач манай аавын ээжийн дүү байгаа юм. Миний өвөө Ганчулуун хурдан морь уядаг, би түүнийг унадаг байлаа. Манай аав ч ялгаагүй бас морь уядаг байсан. Аавын маань хурдан хул азарга тэр хавьдаа нэлээд олон түрүүлж айрагдсан. Сүүлд улс хувьсгалын 80 жилийн ойд, хул азарга 19-д давхиж байсан юмдаг. Аав маань нас өндөр болж хотод суурьшин манайхан морь малнаас холдоод ирэх үеэс надад морь уяя гэдэг бодол төрсөн юм. 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой тохиож, тэр том ойд өөрийн нэртэй морь мордуулъя гэсэн бодол төрсөн. Тэгээд л нэг өдөр гарч давхиад Баянжаргалан орж суманд түрүүлсэн шүдлэн, даага хоёрыг авч талийгч Оюунбилэг Манлай дээр авчирсан юм. Түүнээс хойш энд тэндээс бишгүй олон адуу авсан.
-Шинэ цагийн монгол адуу бий юу?
- Манай адууны гол суурь нь нутаг буюу Баянжаргалангийнх. Дээр нь Сүхбаатар, Хэнтий, Дорноговиос бас нэлээд адуу авсан. Өнгөрсөн жил Монгол Жоки клубын оруулж ирсэн цэвэр Англи азарга авсан. Энэ жил гүү хураалгаж байгаа.Бас нэг араб азарга бий. Яваандаа Монголд сонгомол морин уралдаан хөгжиж магадгүй гэж бодоод одооноос бэлтгэж байнадаа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
А.Мөнх
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна