Оросын хүнд ачааны үүлдэр


Оросын хүнд ачааны үүлдрийг анх СССР-т бий болгожээ. Энэхүү шинэ үүлдрийг гарган авахын тулд Белгиэс авчирсан, төдийлөн том биетэй биш Арден үүлдрийн адуу ашигласан бөгөөд тэдгээрийг Першерон болон хатирч адуутай эрлийзжүүлэх аргаар гаргасан байна. Бельгийн жижгэвтэр биетэй Арден адууг Орос оронд авчрах жил 19-р зууны 60-аад оноос эхэлсэн болно. Төдийлөн том биш боловч бядлаг биетэй, хөдөлгөөн сайтай Арден адуу нь сайжруулагч үүлдрийн хувьд их хэрэгцээтэй байсан учраас адуун заводуудад тэдгээрийг томруулах ажил явуулдаггүй байлаа. Октябрийн хувьсгалаас хойш Ново-Александровын, Уралын, Куединий адуун заводуудад байгуулагдсан юм. Хойд хөршид үржүүлж байсан арден адуу бол Бельги нутгийн арден адуутай төсөөгүй бөгөөд тиймээс ч 1952 онд Зөвлөлтийн арден адууг бие даасан үүлдэр гэж үзэхдээ одоогийнхоор Оросын хүнд ачааны үүлдэр гэж нэрлэх болжээ. Энэ адуу төдийлөн өндөр биш бөгөөд уртавтар гүнзгий биетэй, бядлаг галбиртай, бат бэх үе бүхий нэлээд хатингар, богино хөлтэй, духаараа өргөн, дунд зэргийн хэмжээний толгойтой, цэх шулуун буюу нахигар хамартай, бядлаг богино хүзүүтэй намхан бөгөөд өргөн зузаан булчинлаг мундаатай, урт бөгөөд ихэнхдээ хотгор нуруутай, тод ялгарах зоотой, налуу хондлойтой, хойд хөл нь матигар ба заримдаа борвины үе нь цэх шулуун байх нь бий. Энэ үүлдрийг дотор нь үндсэн 3 хэв байдалд ялган үздэг. Үүнд ново-александровын, уралын ба лагс бядлаг гэж ялгана. Ново- Александровын хэв байдалд орох адуу нэлээн намхан жижиг бөгөөд бядлаг биетэй, хатингар бие цогцостой, үзэмжтэй сайхан төрхтэй, ялимгүй уртавтар нуруутай. Энэхүү хэв байдалд нэр гарсан Караул, Ларчик, Поденшик гэгч азарганы удам хамаарна.
Уралын арден адуу бол байгалийн нэлээд хатуу ширүүн нөхцөлд, гэхдээ тэжээлийн илүү сайн нөхцөлд бий болсон бөгөө энэхүү хэв байдал бүхий адуу бие томтой, нэлээд дээгүүр хүзүүтэй, тэгшхэн нуруу зоотой, сайн хөгжсөн ястай ажээ. Энэ адууны шилдэг төлөөлөл нь Бравый,Глазомер, Сановник гэгч азарганууд болно.
А.Дөл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Баасан, 12:54 минут Сайн морины доторх олон зүйл махбодын сайн, муу ши…
-
Баасан, 12:42 минут “Морьтон” эмнэлгийн их эмч А.Наранбаатар: Нарны гэ…
-
Баасан, 12:32 минут ТОД МАГНАЙ ПОДКАСТ-28: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ А.НЯМБА…
-
Баасан, 12:19 минут Сумын Алдарт уяач Т.Рэнчинлхүмбэ: Эмнэг үрээг гурв…
-
2-р сарын 18 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаясгалан:Түрүүлэх адууг…
-
2-р сарын 16 -нд Улсын цол горилсон 14 уяачийн нэрийг салбар хороон…
-
2-р сарын 16 -нд Өндөр Гэндэнгийн чонон нүдэт банди
-
2-р сарын 16 -нд Сумын Алдарт уяач Ц.Болд: Наадамд морь сайн, муу д…
-
2-р сарын 13 -нд АХ-99 жилийн ойн эрлийз бага насны ангилалд 6-30-д…
-
2-р сарын 13 -нд “Нутгийн хийморь” МСУХ-ны нарийн бичгийн дарга Д.З…
-
2-р сарын 13 -нд МУ-ын Тод манлай уяач О.Батбилэгийн гэргий Г.Бямба…
-
2-р сарын 13 -нд Г.Ганбаярын халтар
-
2-р сарын 08 -нд Аймгийн Алдарт уяач З.Энхбат: Сөөвөг чавганцын ула…
-
2-р сарын 08 -нд Орхон аймгийн Алдарт уяачид цолоо гардан авлаа
-
2-р сарын 08 -нд Дүйдэнгийн харыг дэлгэрүүлэгч Гомбын Алтангэрэл
-
2-р сарын 08 -нд Х.Бат-Эрдэнийн хээр
-
2-р сарын 06 -нд АХ-ын 99 жилийн ойн эрлийз дунд насны ангилалд 11-…
-
2-р сарын 06 -нд Шувуун саарал” МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяа…
-
2-р сарын 06 -нд Дүү хээр
-
2-р сарын 06 -нд Хүлэг эрдэнийн нууцад нэвтрэгч их уяач
-
2-р сарын 04 -нд Б.Батсайханы бор
-
2-р сарын 04 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-27: ШИЛДЭГ УЯАЧ М.АЛТАН-ОЧИР
-
2-р сарын 04 -нд Дагмид Мээрэнгийн цоохор хонгор, түүний үр төлүүд
-
2-р сарын 04 -нд П.Дамдинлхагвын халтар
-
2-р сарын 04 -нд Сумын Алдарт уяач Р.Батбаяр: Монгол төрийн гурван…
-
2-р сарын 02 -нд Сумын Алдарт уяач Д.Мягмаржав: Айраг, түрүү хүртээ…
-
2-р сарын 02 -нд Нийслэлийн Алдарт уяач Н.Батболд: Зээрд азаргаа хо…
-
2-р сарын 02 -нд Нандин хүрэн
-
1-р сарын 30 -нд З.Мэндсайханы хүрэн
-
1-р сарын 30 -нд Хүний дээд Хүүдэг
-
1-р сарын 30 -нд Аймгийн Алдарт уяач Ж.Болд: Улсын наадмаас нэг түр…
-
1-р сарын 30 -нд Д.Лхагвасүрэнгийн халтар
-
2021 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Б.БАТХҮҮ: Сумынхаа ойгоор дүү би…
-
2021 оны 1-р сарын 27 -нд Солонго Зээрд
-
2021 оны 1-р сарын 27 -нд Аймгийн Алдарт уяач Д.Отгонлхагва: Зургаа дахь жил…
-
2021 оны 1-р сарын 25 -нд “Залуу” Алдарт Жаажаа
-
2021 оны 1-р сарын 25 -нд АХ-ын 99 жилийн ойн эрлийз дээд насны ангилалд 11-…
-
2021 оны 1-р сарын 25 -нд Хийморилог залуугаар үсээ засуулна аа...
-
2021 оны 1-р сарын 25 -нд Гоё хээр
-
2021 оны 1-р сарын 25 -нд Манлай уяач Н.Хүрлээ: Уяачид хожиж, хожигдож сурса…
-
2021 оны 1-р сарын 25 -нд Х.Бат-Эрдэнийн хээр
-
2021 оны 1-р сарын 23 -нд Алаг адуут Равжаа
-
2021 оны 1-р сарын 23 -нд Г.Чинзоригийн хээр
-
2021 оны 1-р сарын 23 -нд Аймгийн Алдарт уяач А.Нямбаатар: Хууль дүрэм нь то…
-
2021 оны 1-р сарын 23 -нд Булган хонгор
-
2021 оны 1-р сарын 20 -нд Б.Баярдоржийн хүрэн
-
2021 оны 1-р сарын 20 -нд Сумын заан, сумын Алдарт уяач Ц.Буджав: Сумынхаа н…
-
2021 оны 1-р сарын 20 -нд ТОД МАГНАЙ-26: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.ЭРБОЛД
-
2021 оны 1-р сарын 20 -нд Галт сумын Засаг дарга М.Должинжав: Галтай хар үнэ…
-
2021 оны 1-р сарын 20 -нд Г.Тэмүүлэнгийн зээрд
Сэтгэгдэл бичигдээгүй байна