Адууны явдал
А.Тэлмэн
Адууны бүх явдлыг угийн ба сурсан гэж хоёр бүлэг болгон ялгадаг. Адуунд угаас байсан бөгөөд хүмүүсийн оролцоогүйгээр анх бий болсон явдлыг угийн гэнэ. Харин зориуд сургах журмаар бий болгосон явдлыг сурсан гэнэ. Угийн явдалд гэлдэргээ, хатир, цогио, жороо орох бөгөөд сурсан явдалд испани гэлдэргээ, испани хатир, пассаж, пьяфе зэрэг явдал орох ажээ. Адууны явдлыг задлан үзэхдээ хөлөөрөө газар тулах үе, хөлөө нугалах, хөлөөрөө газар явах /хөлөө урагш зөөж тавих/ үеийг ялгадаг. Газар тулах үед хөл нь газар цохих учир ямагт чимээ сонстоно. Хөлөөрөө газар тулах явдал олон янз байж болох бөгөөд үүнд зогсож байх үед 4 хөлөөрөө газар тулж байдаг, гурван хөлөөрөө /жишээлбэл буруу талын урд хөл ба хойд хоёр хөлөөрөө/ газар тулах, хоёр хөлөөрөө газар тулах /жишээ нь зөв талын урд хөл, буруу талын хойд хөл хоёроор буюу эсхүл буруу талын урд хөл, зөв талын хойд хөлөөр/, нэг хөлөөрөө тулах явдал бас бий. Хурдан явах үедээ адуу агаарт хөөрөх явдал заримдаа гарах бөгөөд түүнийг газраас хөндийрөх үе гэж нэрлэдэг. Адуу хичнээн хурдан явж байвал газар тулах цэг төчнөөн цөөн шаардагдана. Адууны ердийн явдлыг ийнхүү тодорхойлдог.
Гэлдэргээ: Адууг гэлдэрч явах үед 4 хөлөөрөө газар цохих чимээ нь дараалан сонстоно. Гэлдрэх үед буруу талын урд хөлөө урагш зөөхийн хамт даруй зөв талын хойд хөлөө зөөж тавиад дараа нь зөв талын урд хөлөө урагш зөөхийн хамт буруу талын хойд хөлөө урагш зөөх зэргээр хөлөө зөөж тавьдаг. Жирийн алхлан гэлдрэх үед адууны хойд хөл нь урд хөлийн мөр дээр байдаг. Уналгын адуу секундэд 1,8 м хурдтай гэлдрэх ба алхааны урт 160-180 см болно. Одоо үеийн хүнд ачааны үүлдрийн том биет адуу секундэд дөнгөж 0,8-1 м хурдтайгаар гэлдэрнэ.
Хатир бол буруу талын урд хөл ба зөв талын хойд хөлийг зөв талын урд хөл ба буруу талын хойд хөлтэй ээлжлүүлэн зөөж тавихыг хэлнэ. Мөн хурдан хатирах үед хойд хөл нь урд хөлийн мөрнөөс урагш гарч гишгэдэг бөгөөд хөлөө диагональ маягаар ээлжлүүлэн зөөж тулахынхаа хооронд адуу агаарт хөөрдөг, өөрөөр хэлбэл газраас хөндийрдөг юм. Заримдаа хатир өөр өөр байна. Үүнд хатирч яваа адууны бөгсөн бие нь жороо адууных шиг дайвалзах, адууны хойд хөл нь урд хөлнөөс хол алхаатай байх буюу эсвэл урд хөл нь хойд хөлөөс хол алхаатай байх нь бий. Задгай хатиртай адуу хатирахдаа урд хөлөө хагд үеэр нь ихэд нугална. Адуу хатирах үедээ яг л диагональ байдлаар тулахгүй байх ба дөрвөн хөлийн нь газар буху чимээ тус тусдаа сонстоно. Тийм хатирыг амьдрал дээр ялгаж өөрөөр нэрлэдэг.
Адуу газраас хөндийрөхгүйгээр ойрхон гишгэж аажуухан хатирахыг шогших гэнэ.
Жороо. Жороолох үедээ адуу диагональ байдлаар тулдаггүй, харин өрөөсөн талынхаа хөл дээр, тухайлбал буруу талын урд, хойд хөл ба зөв талын урд, хойд хөл дээр ээлжлэн тулж явдаг. Жороо адуу хөлөө маш хурдан зөөж тавьдаг болохоор тэдгээрийн рекорд хурд нь хатирч адууныхаас илүү байж болох юм.
Цогио бол адуунд хамгийн тохиромжтой, хамгийн хурдан явдал. Адуу цогих үед туурай нь газарт бууж байгаа дараалсан гурван чимээ сонсогдоно. Энэ нь дараах байдлаар дараалдаг. Үүнд эхлээд хойд жишээлбэл буруу талын хойд хөл дээр тулж, дараа нь баруун талын диагональ, өөрөөр хэлбэл буруу талын урд хөл ба зөв талын хойд хөл дээр тулах дараа нь зөв талын урд хөл дээр тулах бөгөөд түлхэлт хийн үсэрч газраас хөндийрөөд буухдаа эхлээд буруу талын хойд хөл дээрээ тулах зэргээр дараална.
А.Дөл
3 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

59.153.87.210
Oilgosongui
Reply203.221.32.62
Ямар ч ойлгомжгүй тайлбарласан байна!
Reply66.181.161.78
Таалагдсан
Reply