Адууны галбир
А.Тэлмэн
Адууны галбирын тухай сургааль эрт дээр цагт биеэ даасан шинжлэх ухаан болон үүссэн юм. XVIII зууны үед гарсан галбирын тухай олон бүтээл дотор галбирыг механик ойлголтын үүднээс авч үзэж байлаа. Нэгэн цагт хамгийн их алдаршсан бөгөөд ажил бүтээх чадлаар хамгийн сайн адуу бол араб адуу байв. Тиймээс ч тэр үед адууны идеал болж байсан араб адууны биеийн хэсгүүдийн хэмжээг авч тэр олон хэмжээг хооронд нь харьцуулаад бусад үүлдрийн адууны бие мөн тийм байх ёстой гэж үзэж байлаа. Тийнхүү галбирын тодорхой хэсгүүдийн харьцааг гаргахдаа толгойн олон хэмжээн дундаас хамгийн бага өөрчлөгддөг хэмжээтэй харьцуулж байсан багаад жишээ нь Буржель гэгч эрдэмтнийхээр сайн адууны өсөлт /өндөр/ нь толгойны уртыг 2,5-аар үржүүлсэнтэй тэнцэх, мөрний урт толгойны урттай тэнцүү байх ажээ. Эдгээр эрдэмтэн ажил бүтээх чадлаараа ялгаатай олон адуу адилхан галбиртай байж чадахгүй гэдгийг анхаараагүй учраас тэдгээрийн онол буруу дүгнэлт гаргажээ.
Хүнд ачааны адуу ба цэвэр цусны уналгын адууны бүтээх ажлын шинж байдал эрс ялгаатай байдаг учир тэр хоёрыг галбирын хэсгүүдийн харьцаа ижил байх ёстой гэж үзэх бололцоо байхгүй.
Галбирын тухай сургаал байх шаардлагатай юм гэдэгт хэдэн удаа эргэлзсэн явдал бий. Тэгэхдээ адууны гадаад дүрс байдлаар нь адууны ажил бүтээх чадлыг тодорхойлж болох уу гэдэг асуудал гарч байлаа. Оросын эрдэмтэн зоотехникч П.Н.Кулешов, М.И. Придорогин, Е.А.Богданов, Е.Ф.Лискун нар амьтны галбирыг судлах явдалд ихээхэн хувь нэмэр оруулсан бөгөөд тэд амьтны галбирын тухай сургаалийг боловсруулж бие махбодийн хэлбэр, гүйцэтгэх үйл хоёрын хоорондын харилцан холбоог тогтоож өгсөн юм. Адууны төрх галбир зөв байх явдал нь уул адуу ажлын чадвар сайтай байх бололцоотойг харуулж өгнө.
Малын олон үүлдэр тус бүр дээр явуулж байгаа үржлийн ажилд галбирыг дутуу үнэлж байсан явдал маш муу үр дүнд хүргэсэн гашуун туршлага бий. Жишээ нь цэвэр цусны уналгын үүлдрийн адууг дан ганц хурдаар нь тохируулан сонгож байсны улмаас энэ адуу нэлээд хэдэн талын өө сэвтэй болсон бөгөөд үүнд татуу өвдөгтэй, цус алдах хандлагатай, агсам хөөрүү зан ааштай, үржил муутай болно. Бельгийн хүнд ачааны үүлдрийн адууг биеийн нь зөвхөн бядлаг байдлаар шилэн сонгож байсны улмаас хөөхөр хөвсгөр бие цогцостой, удаан явдалтай болсон ба тэр адууны амьсгал давхцах явдал олон тохиолддог. Ийм өө сэв бол адууны бие махбодийн байдал болон галбирыг анхаарахгүй, зөвхөн ажил бүтээх чадлаар нь өрөөсгөл талтайгаар тохируулан сонгож байсны уршиг юм. Оросуудын үржлийн ажлыг явуулахдаа адууны галбирыг их анхаардаг байж. Бага биетэй адуу бас л цөөнгүй бөгөөд тэдгээрийн ажлын чадварыг нэмэгдүүлэн биеийг нь томруулж сайжруулах ажлыг хийхээс өөр аргагүй байж. Иймийн тулд орловын ба оросын хатирч цэвэр цусны уналгын үүлдэр, Дон үүлдэр зэрэг сайжруулагч олон үүлдэр байгаа юм. Урьд өмнө нь орловын хатирч адууны дан ганц хурдыг ихэд сонирхож байсан нь маш муу үр дүнд хүргэсэн бөгөөд үүнд тэр адууны бие жижигрэн галбирын элдэв өө сэв болон гэм согог олшрох болсон удаа бий.
А.Дөл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна