Аймгийн Алдарт уяач Э.Энхбаатар: Анхны “Говь шанхын хурд”-д сумаасаа очиж бор морио гуравлуулж байлаа
А.Тэлмэн
2013 оны 11-р сарын 10 -нд
Мандах сумын уугуул, аймгийн Алдарт уяач Эсэрваанийн Энхбаатартай ярилцсанаа хүргэж байна. Хурдан морь сонирхогч эрхэм уншигч та бүхэн минь таалан соёрхоно уу?
-Таны аав Эсэрваань гуайг уяач хүн гэж сонссон. Тэгэхээр та аавынхаа хурдан морьдыг унаж уяач болох гараагаа эхэлсэн болов уу?
-Аав морь уяхаар барахгүй Аймгийн алдарт уяач цолтой өвгөн бий. Аавынхаа морийг унаж олон айрагдаж, түрүүлж байлаа. Манай нутгийн Даш гэдэг хүний буурал адуунуудын угшилтай хурдан буурал морь аавд байдаг байсан юм. Тэр буурал морийг унаж, сумандаа олон түрүүлгэсэн дээ. 1986 онд наймдугаар ангиа төгсөөд илгээлтээр адуучин болж, 17-18 жил адуу малласан. Ер нь 1987 оноос эхэлж морь уяад, анхны айргаа даага уяж авч байлаа. Самдан гэж манай сумын алдарт уяач өвгөн байсан. Тэр хүний хүү Дашнямыг дагаж, туслах адуучин болсон юм. Дашнямынх нэгдлийн цагаан бор голдуу 700-аад адуутай, тэр боруудаас нь нэг даага уяж сумын наадамд айрагдуудаг юм. 30-аад даага мордсоноос миний даага дөрвөөр давхихаар нь урам ороод, ер нь болох юм гээд сэтгэл шулуудсан. Аав минь ч уяач хүн, би өөрөө багаасаа адуунд сонирхолтой байсан болохоор даага айрагдуулсан урмаараа цаашаа явсан даа.
-Нэгдлийн адууны хурд таныг уяач болгосон байх нь ээ?
-Тэгж хэлж болноо. Тэр үед нэгдлийн адуу маллаж байсан болохоор морьдоо усална, цасална, айраг, сүү бэлдэнэ гээд л ажил мундахгүй. Их ажлын завсар чөлөөнд нь л морь уяна даа. Самдан гуайн адуунаас цагаан бор эмнэг даага уяад сумын наадамд уралдсан чинь арван хэдээр ордог юм. Сүүлд их насанд нь цагаан бороо сумын наадамд түрүүлгээд, Говь шанхын анхны наадамд гуравлуулж байлаа. Одоогийнх шиг машин тэрэг нь ч байхгүй, ачдаггүй байсан учраас Мөнхбат гэдэг найзтайгаа 300 гаруй км газар морьдоо хөтөлж очоод уралдуулж байсан.
-Анхны том бүсийн наадам байсан болохоор олон ч адуу цугларсан байлгүй. Суманд уралддаг адуу бүсийн наадамд уралдах өөр байсан байлгүй?
-Өөр байлгүй яахав. Миний уралдсан анхны том наадам. Бараг 100 гаруй мордсон болов уу гэж санагддаг юм. Одоогийнх шиг өвс тэжээл гэж байсангүй, цагаан өвсөөрөө л уралдаж байсан. Тэгж бүсийн наадмаас айраг авч аймгийн алдартад дөхөж байсан даа.
-Бага гурван насанд нь уяагүй юм уу?
-Уяагүй. Их догшин морь байсан юм. 1999 онд сумандаа хол түрүүлгэчихээд Говь шанхад аваачиж гурваар оруулсан нь тэр. 1987 онд гарсан унага, 1999 онд 12-той морь уралдаж байсан юм.
- Говь шанхад уралдахдаа таны адуу болчихсон байсан уу? Ер нь яаж бор морио өөрийн болгосон юм бэ?
-Би бор морио авчихсан байсан үе л дээ. Засгийн адуу маллаж байхад цалин хөлсөнд адуу өгнө, эсвэл түрээсээр адуу өгдөг байсан. Тийм маягаар бор даага авсан юм. Дашням гуай ч намайг шохоорхоод байхаар ав гээд өгсөн. Соёолонд нь сумын наадамд аман хүзүүдүүлээд, найман настай суманд тавлуулаад, Өндөршилд түрүүлгэсэн дээ. Өндөршил, Сайхандулаан, Мандах 3 суманд зургаа түрүүлсэн амьтан.
-Бор морь Говь шанхаас хойш яаж давхисан юм бэ?
-Дундговьд очиж айрагдсан, Өндөршилд айрагдсан. Жижиг наадамд арваад түрүүлж, айрагдсан морь. Сайхандулаан, Өндөршилийнхэн андахгүй. Намайг танихгүй хүмүүс хүртэл мориор минь таньдаг юм.
-1998 онд анхны Их хурдад жинст хонгор түрүүлэнгүүт Дорнодын Матадын адуу нэг хэсэг үнэд ороод, тийшээ хүмүүс цувсан гэдэг юм. Ялгаагүй бүсийн уралдаанд айрагдаж, түрүүлсэн морьдын нутаг руу ч хүмүүс адуу мал авахаар явцгаадаг. Түүн шиг бор моринд чинь үнэ хаях тохиолдол гарсан уу?
-Засгийн адуу маллаж байсан болохоор хувьчлалаар овоо хэдэн адуутай үлдсэн. Бас эцгийн буян олон сайхан адуу ч байсан. Яахав Дундговиос залуучууд голдуухан их ирж байсан. Цаг муу үе байлаа шүү дээ, тэр үед. Манайхнаас хэд хэдэн морь гарсан. Миний бор морийг тэртэй тэргүй зарахгүй гэж боддог байсан уу, авъя гэж хоргоох хүн гараагүй юмдаг. Би ч угаасаа зарахгүй гэж бодож байсан.
-Хэд хүртлээ уралдсан юм бэ?
-20 нас хүртлээ уралдсан. 20 настай сумын 80 жилд дөрөвлөөд зодог тайлсан даа. Тэгээд 22-той үхсэн юм. Их хөгшрөх чинь бас хэцүү юм билээ. Цагийн мууд идэх юм байхгүй хөгшин адуу өрөвдмөөр шүү. Догшиндоо өвс тэжээл идэж сураагүй болохоор бут мод зулгаагаад л байж байсан. Хаврын хайрууд жалганд үхсэн дээ хөөрхий.
-Зарим адуу уяа нь ороод ирэхээрээ их ааштай, энгийн үед номхон болдог гэж ярьдаг юм. Хүүхдэдээ хэр халгаатай байсан бэ?
-Ер нь уяанд орохоороо номхон. Бусад үедээ ширүүн. Барьж тавихад уурганд халтай. Хүүхэд мордоод тавихад бол дөлгөөн шүү. Эхэндээ манай гэрийн хүний дүү нар унадаг байгаад сүүлдээ манай хүүхэд унасан.
-Өөр Энхбаатар Алдартын нэрийг гаргасан ямар хурдан хүлгэд байсан бэ?
-Би их морь, соёолон хоёроор их айрагдсан хүн дээ. Сайхандулаан суманд гурван жил дараалан гурван их морь түрүүлгэсэн. Гурван өөр морь л доо. Би азарга нэг их уядаггүй. Анхандаа хоёр, гурван азарга уяж байсан ч маллах, уяхад хэцүүгээс нь болоод уяхаа больсон. Айлын азаргатай ноцолдоно, хөл гараа урна, ижлээ дагана. Доод гурван насыг ч нэг их уядаггүй. Тэр тусмаа даага уядаггүй. Соёолон, их насыг л энэ насаараа уяж байна даа.
-Мэдээж адуу болгон өөр уяатай. Нас болгон өөр уяатай. Соёолон насны адууг уях таны арга барил?
-Соёолон адуу бол сайхан л даа. Уяа чангатай, болино, зүдэрнэ гэж байхгүй. Би ч чангахан талдаа уячихдаг юм. Соёолон морь суманд хоёр, гурав түрүүлгэсэн. Дундговьд ч бас айрагдуулж байсан.
-Тэгвэл их морь яаж уях вэ. Говийн адуунд цөөн хоногийн уяа ордог болов уу?
-Тарган морийг бол хориод хоног уяна. Манай говийн адуу ч бараг эдэлж байгаад уралдуулчихдаг юм. Би дээд тал нь 20-иод хоног уяж байсан. Одоо ч наадам олон болсон. Цагаан сар өнгөрөнгүүт эхний уралдаан болно, морь ч онгойчихсон байдаг.
-Самдан гуайн боруудын угшил, аавын тань буурлуудын угшлаас өөр энд тэндээс адуу авчирч цус сэлбэдэг үү?
-Би ер нь гаднаас адуу авчирч байгаагүй. Самдан гуайн адуу ч сайн болохоор тэр адуугаараа эндээ тоглоод өдий хүрч байна.
-Тэр борууд ямар хийцтэй адуунууд байдаг юм бэ?
-Нэг их жижиггүй, дундын л адуунууд. Сэрвээ, цээж өндөртэй адуунууд байдаг юм. Тэдний угшил Сайхандулааны Бүрнээбаатар гэдэг хүнд олон бий дээ. Өндөршил, Сайхандулаанаар ч зөндөө тарсан. Тэр бор адууг хүмүүс андахгүй, тухайн үед тэр цагаан адуу л давхиж байлаа шүү дээ. Одоо ч цус холдож янз янз болж байна даа.
-Энхбаатарын хувьд хамгийн сайхан сэтгэлд үлдсэн, бахтай наадмын дурсамж гэвэл хэдэн оны ямар наадмыг онцолж ярих бол?
-Би 1999 онд цагаан морио суманд хол түрүүлгэж, тэр намар нь Говь шанхад очиж айрагдуулж хамгийн их баярлаж байсан даа. Тэгэхэд 30 настай байлаа. Хол ойрын наадамд тэр үед олон айрагдаж, түрүүлгэж байлаа. Олон айрагдуулж, түрүүлгэсэн хүн чинь хор дарагддаг юм билээ. Тэрнээс хойш бүсийн наадамд ороогүй.
-Морь айрагдаж, түрүүлэхэд уяанаас гадна тэр өдрийн од хийморь нөлөөлдөг гэцгээдэг?
-Хийморь гэдэг юм байдаг байх. Надад мордуулсан бүхэн айрагдаж байсан үе байсан. Манайхан “Чи бол уралддагаа уралдчихсан, чинийх одоо явахгүй” гэх маягийн юм ярьдаг. 2000 он хүртэл сумын наадамд ч тэр, өөр суманд ч ялгаагүй миний уясан бүхэн л айрагдаж байсан. Сайхандулаан, Өндөршил, Мандах гэсэн энэ гурван суманд нэлээн тоглосон доо. Миний хүнд өгсөн адуу ч гэсэн гайгүй сайн давхисан шүү.
Туурт хурдан хүлгэдийн хийморь таныг мөнхөд ивээх болтугай.
Д.Ирмүүн

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Даваа, 11:59 минут Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна