Егүзэр хутагтын адуу


Эрдэнэцагааны адууны уг үндэс бол нутгийн ардын унаган сүрэг авга, сөнөд, барга, үзэмчин Баруун хуучид хошуудаас удам угшил сэлбэсэн байдаг. Учир нь тусгаар тогтносон Богд хаант Монгол улсын Зүүн хязгаарын монголчуудыг дагуулан тохинуулах сайд Егүзэр хутагт Ж.Галсандашид хамаарагдаж түүнийг шүтэн биширч байсан өвөр Монгол болон Дарьгангын олон ард ноёдоос адуун сүргийнхээ сорыг өргөн барьж байсан мэдээ бий. Энэ нутгийн адууг сэлбэсэн бас нэг угшил бол Бандид адуу юм. Бандид гэгээний хийд буюу одоогийн Шилийн гол аймгийн төв орчинд Давсан лам гэдэг хүнээр удирдуулсан хятадыг эсэргүүцсэн ардын хөдөлгөөн үүсч Давсан ламын арми нэртэй болтлоо өргөжсөн байдаг. 1945 оны чөлөөлөх дайны үеэр тэднийг Японы гар хөл хэмээн баривчилж агт сүргийг нь Эрдэнэцагаан дахь Чоно голын отряд дээр хурааж ардуудад зарж үлдсэн хэсгийг нь Баянтүмэнд хүргэсэн мэдээ байна. Эрдэнэцагаан сумын уяач Сүхбаатарын Гомбо агсаны том охин эдүгээ Дорнод аймгийн Матад суманд суугаа Хинуумаа гуай 1990-ээд оны сүүлээр надад хуучлахдаа Чоно голын отрядын хураагуул адуунаас аав минь ам цагаан Буган азарга авсан түүнээс нь манай ам цагаан хонгор адуунууд дэлгэрсэн юм гэж ярьсан билээ. Энэ адууны удам нь алдарт Орлой хонгор юмаа. Ахмад уяач Дамдинсүрэн гуай мөнөөхөн Бандид адууны тухай ярихдаа Сүхбаатар сумын уяач Жамъян гуай Баянтүмэнд туувар туугаад очоод буцахдаа мөнөөхөн цэргийн хураагдсан адуунаас эр бор унагатай цагаан гүү шинжиж авсан бөгөөд тэр нь Тонгооны саарал гэдэг хурдан азарга болжээ. Тонгоон Жамъян гуайгаас Асгат сумын Махбуриад гэдэг хүн саарал үрээ авч азарга тавьсан нь Махбариадын улаан гэдэг хурдан угшлыг бий болгожээ. Алдарт Нийгэм хонгор морь нь Тонгооны адууны угшилтай гэж ярьдаг ба Асгат сумын Асгат саарлаас эхлээд олон адуу нь Махбуриадын улаан адууны угшилтай юм. 2004 онд улсад түрүүлсэн миний Дүүгүүр саарал морины эх тал нь Махбуриад улаан адууны угшилтай юм. Ийнхүү Эрдэнэцагааны адууны удам олон газрын хурдтай дээд угшлаараа холбогддог юм.
С.Амартайван
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
21 цагийн өмнө "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
Сэтгэгдэл бичигдээгүй байна