Дарханы улсын аварга хэн болох вэ?
Үндэсний бөхийн өсвөр үе залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаанаас хамгийн олон медаль хүртсэн хүн хэн бэ?
Энэ бол Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, Монгол Улсын хүчит заан Рэгжийбуугийн Давааням агсан билээ. Улсынхаа их баяр наадамд наймантаа шөвгөрч байсан зааны нэрэмжит “19, 20 насны залуусын улсын аварга шалгаруулах барилдаан” 2013 оны 12 дугаар сарын 20-23-ны хооронд Дархан-Уул аймгийн Дархан хотноо болохоор болжээ. Энэ барилдааны урьд жилүүдийн түрүү бөхөөр а.н Х.Гантулга, у.х Э.Оюунболд нар шалгарч байсан бол өнөө жил хэн хэн дээгүүр үзэх бол? Сайн барилдах боломжтой залуусыг хамтдаа нэрлэе. Өнөө жил 1993, 1994 онд төрсөн залуус оролцох учиртай.
- Хамгийн эхэнд нэрлэх хүн бол мэдээж түрүү жилийн аварга, өнөө жилийн харцага Энхтөгсийн Оюунболд. Өнгөрсөн жил Д.Хүдэрбулга, Ш.Пүрэвгарьд, Х.Цогтгэрэл, Н.Мустафа нарын шилдгүүдийг орхин түрүүлж байсан бол өнөө жил өөрийн чацуутнууд болоод дүү нартай өрсөлдөнө. Бяртай суурьтай залуу харцагатай барилдах хүн төдий л гарахгүй биз. Саяхан болсон оюутны улсын аварга шалгаруулах барилдаан дээр ҮБТДС-ийн Б.Өлзийсайхантай барилдсан барилдаанаа давтахгүй л бол хошой түрүүтэй болох болов уу.
-Дараагийн дугаарт нэрлэх хүн бол харцагын ангийн Болор-Эрдэнийн Номиндалай заан. Чөлөөт бөхөөр илүү ирээдүйтэй болов уу хэмээн харсан ч үндэсний бөхөөр бас хоосонгүй гэдгээ барилдаан бүрт батлаад байгаа. Хийгүй, нягт барилдаантай Сүхбаатарын заан Дарханд дээгүүр үзнэ дээ.
- Миний бодоход медаль руу зүтгэх хүмүүсийн нэг нь арслангуудын дүү Аврагчийн Л.Отгонбаатар. Хоёр ах нь хоёул аймгийн арслан, харин өөрөө аймгийн начин, хүргэн ах нь улсын гарди гээд эдний гэр бүл тэр чигээрээ бөх. Цээжиндээ асар их бяртай юм уу гэмээр харагддаг жүдоч залуу маань өнгөрсөн хаврын нэгэн барилдаан дээр эдүгээгийн харцага Э.Оюунболдыг дагуулж хөмрөөд “ippon”-дож байв. Их багаасаа сайн барилдсан энэ залуу ер нь осолтой барилдаантай даа. Хэнийг ч хаяж мэднэ.
- Дараагийн дугаарт дээр өгүүлсэн Отгоогийн найз Баян-Өлгийн шинэ арслан Бередмуратын Серик. Өсвөрийн барилдаануудад үзүүр түрүүнд их олон шалгарсан Серик арслан цол хүртээд цолныхоо хэмжээнд барилдаж байгааг бөх сонирхогчид маань мэдэж байгаа нь лавтай. Энэ удаад ч мөн арслан цолдоо эзэн шүү гэдгээ харуулах болов уу.
- Серикийн гол өрсөлдөгч аймгийн начин Ө.Дүүрэнбаяр. Жинхэнэ таримал энэ залуугийн бөхийн удмыг барагтай хүн тоочиж барахгүй. Өвөө нь улсын заан “тавхай” Д.Лувсан, аав нь улсын начин Лу.Өлзийбаяр, авга ах нь улсын начин, МУГТ Лу. Энхбаяр, нагац ах нь улсын заан Р.Давааням, аймгийн заан Р.Дашдорж, үеэл ах нь у.г Н.Ганбаатар, у.н Д.Лхагвадорж, мэргэжлийн сүмогийн ёкозуна Д.Бямбадорж, дифлимфийн мөнгөн медальт, аймгийн начин Д.Баасандорж нар бол хүргэн ах нь залуу гарди Ж.Бат-Эрдэнэ. Айхтар удам шигээ аль аймгийнх болох нь “эргэлзээтэй” Ө.Дүүрэнбаяр 2012 онд Алтайд 5 давж начин болсон бол өнөө жил улсын наадамд 3 давсан. Саяхан тунхагласны баяраар а.а Б.Хаш-Эрдэнэ, у.н П.Ганхүү нараар 2 давж харагдсан. Мундаг бөхчүүдийг орхино гэдэг мундагийн баталгаа биз. Өсвөр үеийн улсын аваргаас өнгө бүрээс нэг нэг медальтай Өлзийбаярын Дүүрэнбаяр хойтон жил ч оролцох боломжтой.
- Хөвсгөл аймгийн начин Батбаярын Даваа-Очир. Өнөө жил аймагтаа тав давж начин болсон энэ бөх зоримог шийдэмгий мөртлөө барилдаанч бяртай нэгэн. Гиннесийн 6016 бөхөд 18 настайдаа 5 даван шөвгөрсөн гэхээр түүний хэр хэмжээ харагдах биз. Саяхны барилдаанд а.а Л.Шинэбаатарыг хаяж байгааг нь харахад хэр их өссөн нь харагдсан даа.
- Сумын заан Жигжидсүрэнгийн Бямбадоньд. Тун ч нягт, зоримог барилдаантай энэ залуу өнөө жил Аварга дээд сургуулийн 4 дүгээр курсийн оюутан. МБӨ-нд болдог сумын заануудын барилдаан, аймаг цэрэг, улсын цолтонд ч их сайн барилдаж буй Доньд маань оюутны улсын аваргаар хэн бэ гэдгээ тодоос тод нотлон харуулсан даа.
- Увсын Очирын Баярцогт. Унаа холтой мэхэнд үлдэцтэй, тэгсэн хэр нь өөрийн хийсэн мэхэнд даацтай энэ залуу гол өрсөлдөгчдийн нэг. Харин сүүлийн үеийн барилдаануудад төдийлөн харагдсангүй.
- Дэмчигийн Урианхай. ШУТИС-ийн оюутан Урианхай дээгүүр үзнэ дээ. Хэнээс ч бэргэлгүй зоригтой барилддаг нь түүний онцлог гэмээр. Улсын аваргаас 5 дугаар байрын шагналтай хүн яаж ч муу байх вэ.
- Шонхорын буюу Хөвсгөлийн Энхмэндийн Өлзийсайхан. Дархан тонгороо нь тун мундаг энэ залуу гараад л салхилчихвал олон хүнийг хаяна шүү.
- Алдартаны Энхсаруулын гэмтэл эдгэрсэн бол зодоглох биз. Унаа холтой, уран барилдаантай бөх.
- Эрдэнэцогтын Даваажаргал. Буман хишигтэн цэрэг компаний Даваажаргал хэмээн содон зарлуулдаг байсан энэ залуу их содон барилдаантай. Зүүн хутгах, хонгодох мэхийг даацтай хийдэг. Харин саяны улсын аваргаар тийм ч сайн барилдсангүй.
- Аваргын Дерветханы Бейбит. Нягт барилддаг, тун лут цээжтэй начин маань өөрийн гэсэн өвөрмөц барилдаанаар хэнтэй ч тулаад барилдчихдаг онцлогтой.
- Хэнтийн Хэрлэнбаян-Улааны Даваасүрэнгийн Аззаяа начин. Өнгөрсөн жилийн өсвөрийн улсын аваргаар тааруухан амжилттай барилдаж байсан “том” Азаагийн хөлийн гэмтэл эдгэсэн бололтой байна лээ. Ойрд давах даваа нь нэмэгдэж байгаа Даваасүрэнгийн Аззаяаг Дарханы дэвжээ шалгах биз ээ.
- Тогтохын Эрхэмбаяр. Цэргийн начин Тогтохын хүү аргагүй уран барилдаантай. Хүнд ямар ч барьц алдсан сандардаггүй нь түүний авууштай мундаг чанар. Өсвөрийн улсын аваргаар мөн л сайн үзсэн байсан даа. Сумын заануудын барилдаанд ч дөмөг үздэг.
- Увсын Э.Лхамхүү. Улаангомын хэмээн цоллуулах энэ залуу өнөө жил аймагтаа 4 даваад Лхангаажавын Цээсүрэнд цолны даваанд унажээ. Гэсэн ч ирэх жилээс хүссэн хүсээгүй дээшээ үзэх нь тодорхой болов уу.
- Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харцага Ядамсүрэнгийн Бумбаяр. Аав нь сумын заан өөрөө харцага. Бөхийн өргөөнд сумын заан залуучууд болоод аймаг цэрэгт их эвгүй үздэг. Ховдын Хишигбатыг хаясан хүн сайн байлгүй яахав. Зүүн хөлийг дархан авдаг мэхтэй.
- Хэнтийн Бадрах харагдахаа больжээ. Уг нь бол их учиртай бөхсөн.
- Увсын Тодсайханы Төгсжаргал, Тэсийн Намжилдорж, ШУТИС-ийн Б.Билгүүн нарын залуус ч гайгүй үзэх болов уу.
Энэ таамаг үнэнд хэр нийцэхийг уншигчид маань 20 хоногийн дараа шалгаарай.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Өчигдөр, 17:46 минут Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- Өчигдөр, 11:21 минут МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
- 2023 оны 10-р сарын 28 -нд Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит уралдаануудын нэг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна