Сэлэнгэд болсон барилдаанууд

А.Тэлмэн
2013 оны 12-р сарын 02 -нд

Сэлэнгэ аймгийн Хэрх тосгоны 90 жилийн ойн барилдаанд у.н А.Батмөнх, а.х.а Ш.Шинэбаяр нараар манлайлуулсан хүчит 64 бөх барилдсанаас Орхонтуул сумын харьяат с.з Н.Ширчинхүү 3-ын даваанд у.н А.Батмөнхийг, 4-ийн даваанд а.х.а Ш.Шинэбаярыг, 5-ын даваанд а.н Н.Баярбаатарыг, үзүүрт а.н Н.Энхжаргалыг тус тус өвдөг шороодуулан түрүүлжээ. Сүүлийн үед аль ч барилдаанд тогтмол амжилттай барилдаж буй залуу заан ийнхүү сайхан барилдаж түрүүлсэн бол олон хүний найдвар хүлээдэг Наранцэцэгийн Энхжаргал начин үзүүр булаасан байна.
Мөн  Сант суманд ургацын баярын барилдаан болж аймгийн шинэ начин Х.Чинбат түрүүлж, Орхон сумын заан Н.Мөнхбат үзүүрлэжээ. Их шөвөгт Сант сумыншилдэг  заан Н.Батмөнх шалгарсан байна.
 Хушаат, Ерөө сумдад Ургацын баярын барилдаан болж аймгийн нэмэх начин Н.Энхжаргал хоёуланд түрүүлсэн бол аймгийн начин Д.Төрболд  үзүүрлэж, аймгийн начин Х.Мягмарсүрэн, сумын заан Д.Баясгалан нар шөвгөрсөн байна.
Мөн Орхонтуул суманд 32 бөхийн барилдаан болж сумын заан С.Оргилбаатар түрүүлж сумын начин Т.Ганболд үзүүрлэжээ.

 
Мэдээг: Монгол Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна