С.Батаа гавьяатын мялаалгаа хийнэ

А.Тэлмэн
2013 оны 12-р сарын 03 -нд

Дэлхийн хөдөлмөрчдийн өдөр, Дэлхийн байгаль хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнгөрсөн тавдугаар сард мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд төрийн дээд цол, одон медалийг гардуулсан билээ. Үүний нэг нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын малчин Содномын Батаа байлаа. Мал аж ахуйн салбарт 21 жил зүтгэж байгаа тэрээр тухайн үед “Энэ олон жилийн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, төр засгийн өндөр шагналыг нутаг орон, хань ижил, хамтран ажиллагсадынхаа дэмжлэгтэйгээр Монгол Улсын Гавьяат малчин болсондоо их баяртай байна” хэмээгээд хамтран ажиллаж ирсэн журмын нөхдөдөө “Тод магнай” сайтаар дамжуулан талархал илэрхийлээд байсан юм. Ийнхүү 2013 оныг амжилт бүтээлээрээ дүүрэн үдэж буй Батаа уяач энэ сарын 15-нд "Баянгол" ресторанд гавьяатын мялаалгаа хийхээр урилга тарааж, утас цохиод тун ч завгүй яваа гэнэ.

П.Ундраа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна