Хурдан морийг тэжээхүй


Байгаль цаг уурын хатуу ширүүн нөхцөлтэй манай орны мал сүрэг жил жилийн хаврыг ихээхэн хохирол хорогдолтой давдаг.Онд орсон хэсэг нь тарга хүчний нөөцөө бүрэн барж, бие махбод, ялангуяа элгэндээ хуримтлуулсан шим тэжээлээрээ цөөн хэдэн хоногийг даван туулж шинэ ногоотой золгодог. Энэ үеийг монголчууд “Хөх элгэн ” цаг ч гэж нэрлэдэг. Хавар цагт хэтэрхий их турж эцсэн адуу шинэ ногоо идээд тэнхэртлээ цаг хугацаа нилээн шаарддаг.
Х Х зууны 20-иод он хүртэл монголчууд Богд гэгээнд мандал өргөх даншиг наадмаа зуны адаг сарын шинэдээр хийдэг байсан түүхтэй.1924 оноос наадмыг Ардын хувьсгал ялсан өдөр буюу 7 сарын 11-нд хийж байхаар товлох болсон. Ингэснээр уях адуу бүрэн тэвээрч чадахгүйн бэрхшээл үүсэх болсон байна.Иймээс зун уяж уралдуулах морийг өвөл хаврын цагт тэжээх шаардлага зайлшгүй гарч байгаа юм.Өнгөрсөн зууны 60-аад он хүртэл монголын уяачид хурдан морийг тэжээх нь цээртэй зүйл хэмээн үздэг байсан.Нэгдэлжих хөдөлгөөн бий болоод зарим сум, нэгдлүүд овъёос, малын тэжээл тариалах болсон тэр цаг үеэс зарим овсгоотой уяачид мориндоо сэм сэмхэн тэжээл өгч эхэлсэн бөгөөд үүнийгээ ч бусдаас нуудаг, үзсэн харсан нэг нь нөгөөхөө муу хэлдэг байлаа. Морь тэжээх энэ ажлыг Сэлэнгэ, Төв аймгийн сангийн аж ахуйн уяачид хошуучлан эхлүүлж байжээ.Үүний дээр морин тойруулгын морьдыг байнгын тэжээлтэй байлгадаг байсан нь энэ ажилд ихээхэн нөлөөлсөн байдаг. Ер нь хурдан морийг тэжээдэг болоход ихээхэн нөлөөлсөн хүн бол тухайн үеийн морин тойруулгын дарга, малын их эмч, мал эмнэлгийн албаны хурандаа Дондивийн Даш гуай юм.Тэрээр монголдоо хурдан гэгдэх Галшар удмын адуу, гүүг нэг дор цуглуулан дээр нь ОХУ-аас цэвэр үүлдрийн хэд хэдэн азарга авч ирж, тойруулгын адууны цусыг сэлбэн, улсын баяр наадамд хурдлах эх үндсийг нь тавьсан юм. Энэ үеэс эхлээд л тойруулгын адууны бага насыг нь Гарамжав гуай, дээд насыг нь Даваахүү гуай нар уяж улсын наадамд хурдлуулах болсон. Хурдан морио тэжээж уралдуулдаг уяачдын тодорхой төлөөлөл нь Манлай уяач Лханаажавын Дамдин гуай юм.Тэрээр Төв аймгийн Сэргэлэн сумын Авдархангай нэгдлийн Тариа бригадын дарга байхдаа хүрэн азарга, буурал морь хоёртоо малын тэжээлийн ногоон солоомыг хаврын тарчиг цагт өгдөг байж. Түүний үр дүнд хүрэн азарга улсын наадамд нэг түрүүлж, тав айрагдсан бол буурал морь нэг түрүүлж, хоёр айрагдсан байдаг.1967 онд энэ хоёр хурдан буянгууд улсынхаа наадамд хоёулаа түрүүлсэн бахдам түүх бий. Хурдан морийг тэжээж уях асуудал энэ үеэс дэлгэрсээр эдүгээ Монгол орныг нийтэд нь хамраад байна.Одоо эрхэм уяач та бүхэнд хурдан морийг хэрхэн тэжээвэл зохилтой талаар бяцхан талаар зөвлөгөө хүргэе.
Хаврын уралдаанд уях морийг голдуу 12-р сарын дунд үеэс, харин зун уралдах морийг цагаан сарын дараагаас тэжээх нь элбэг. Тэжээхдээ ихэвчлэн овъёос ашигладаг бол цөөн хэсэг нь улаанбуудай, хивэг, хар гурил бага сага өгч тэжээж байгаа харагддаг. Улаанбуудайг махан тарга авахуулдаг сайн гэж ярьдаг бол хивэг, хар гурилыг дотор өөхлүүлж амьсгаа ихтэй болгодог муу гэх нь бий.Овъёосыг өдөрт хоёр удаа тогтмол хэмжээтэй өгдөг байна. Гэхдээ заавал усалсны дараа 4-6 шанагаар өгвөл зохилтой. Зарим уяачид нэг адуунд шөнөдөө тал боодол ногоон өвс өгөх нь ч бий. Хурдан морийг тэжээж байхдаа заавал хөлөргөж, хөдөлгөж байх ёстойг анхаарах хэрэгтэй.Тэгвэл тэжээл биед сайн шингэж, энерги болон хадгалагдах бөгөөд зун уяхад “голын тамир” хэлбэрээр илэрдэг байна.Тэжээлийн адуу тамиртай гэж ярьдаг нь ийм учиртай. Хэрэв олигтой хөдөлгөхгүй, зогсоогоод тэжээчихвэл идсэн уусан нь цөм өөх тос болоод идэшний малын шинж төлөвт ордог. Ихэнх уяачид хавар ногоо гарангуут тэжээлээ зогсоож адуугаа ногоонд цатгадаг бол цөөн хэсэг нь тэжээлийг нь огт таслалгүй харин хэмжээг нь багасгадаг. Ер нь хавартаа 3-4 шуудай овъёос идчихсэн адуу зун уяхад гарын ая даадаг, зүдэргээ авна, уяа хэтэрнэ гэж байхгүй сайн талтай. “Тэжээл нь зохисон морины тухайд уяа хэтэрнэ гэсэн ойлголт байхгүй. Цагаан өвсний морь бол дунд сунгаанд ч уяа мултарч болно” гэж МУ-ын Тод манлай уяач Д.Онон хэлсэн байдаг.Тэжээсэн морийг хавар эртнээс хооронд нь нилээд хэд хоногийн амралттайгаар хэд хэдэн ажил хийж хөндүүрийг нь гарган, алсаас зөөлөн уявал уяа их сайхан эвлэдэг байна. Мөн хавар мал дор орох цагт уях морьдондоо төрөл бүрийн витамин тарих явдал хаа сайгүй үзэгдэх болсон. Уяаны үер ч их ажлын дараа шингэрүүлсэн глюкоз хийж болно. Эдгээр нь уяж байгаа морины алдагдсан энергийг аль болох түргэн хугацаанд нөхөх зорилготой үр дүнтэй арга юм. Энэ бүх нэмэлт тэжээлээс гадна зарим морийг саамлаж уях нь бий. Эхийн цагаан сүүг орлох буюу үүнээс илүү нэмэлт тэжээл ховор. Саамалсан морь хэтэрхий өнгөтэй байдагт хууртагдан ажлыг нь алдаж, дутуудуулж болохгүйг анхаарах хэрэгтэй. Харин допингийн төрлийн ямар нэгэн эм бэлдмэл хэрэглэж болохгүй.
Уяа эвлэг морь хурдан байх болтугай.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
13 цагийн өмнө Эрлийз дээд насны ангиллыг Б.Нямжавын зээрд 15 оно…
-
16 цагийн өмнө Т.Галбадрахын бор морь 2019 оны чансааг тэргүүллээ
-
18 цагийн өмнө О.Батбилэгийн Хүхээ халзан азарганы чансааг тэргүү…
-
19 цагийн өмнө Их хурдад азарга унаж түрүүлгэсэн Б.Энхбаяр хүү 39…
-
20 цагийн өмнө 2019 оны чансааг О.Батбилэг 93 оноогоор тэргүүлжээ
-
Мягмар, 15:14 минут ММСУХ-ны шинэ жилийн цэнгүүн 10-нд болно
-
12-р сарын 01 -нд ДЭЛГЭРХААН УУЛЫН ТАХИЛГА, ЦАГААН АДУУНЫ БАЯР “ДА…
-
12-р сарын 01 -нд АХ-ын 98 жилийн ойн эрлийз дунд насны ангилалд 6-1…
-
12-р сарын 01 -нд Л.Мөнхсайханы Ах хээр
-
12-р сарын 01 -нд Уяач Л.Мөнхсайхан: 10 жилийн хүлээлт, хүсэл мөрөөд…
-
11-р сарын 28 -нд Аймгийн Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашна…
-
11-р сарын 28 -нд Ц.Хүрэлтулгын хурдан хүрэн
-
11-р сарын 28 -нд Уяач Ц.Хүрэлтулга: АНУ-ын алдартай азаргануудын хө…
-
11-р сарын 21 -нд Дуулаад машин ав
-
11-р сарын 21 -нд З.Батбаярын бор халзан
-
11-р сарын 21 -нд Б.Мөнхбаярын Дүнжин хээр
-
11-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Ганболд: Үрээгээ түрүүлгэнэ …
-
11-р сарын 19 -нд “Тод магнай”-чууд ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлэв
-
11-р сарын 18 -нд Аймгийн Алдарт уяач С.Жаргалсайхан: Эцэг мал болох…
-
11-р сарын 18 -нд Л.Ганболдын хүрэн халзан
-
11-р сарын 18 -нд Аймгийн Алдарт уяач Л.Ганболд: Уясан морьд түрүүлж…
-
11-р сарын 18 -нд АХ-ын 98 жилийн ойн эрлийз дээд насны ангилалд 11-…
-
2019 оны 11-р сарын 08 -нд Б.Энхболдын Булган хонгор
-
2019 оны 11-р сарын 08 -нд Ж.Мөнхтөрийн хонгор халзан
-
2019 оны 11-р сарын 08 -нд М.БИЛЭГЖАРГАЛЫН ХЭЭР халзан
-
2019 оны 11-р сарын 08 -нд Ч.БАТЗОРИГИЙН ШАРГА ХАЛЗАН
-
2019 оны 11-р сарын 08 -нд Г.Дашзэвэгийн сарт хээр
-
2019 оны 11-р сарын 08 -нд Б.Чөдөр-Эрдэнийн Тэмүүжин хээр
-
2019 оны 11-р сарын 08 -нд Аймгийн Алдарт уяач Б.Чөдөр-Эрдэнэ: Улсад айрагдан…
-
2019 оны 11-р сарын 04 -нд Х.Цогтсайханы сартай хээр
-
2019 оны 11-р сарын 04 -нд Манлай уяач Х.Цогтсайхан: Уясан морьд цулбууртай, …
-
2019 оны 11-р сарын 04 -нд Ж.Нямлхагва: Хөвсгөлд байтугай, Монголд аймгийн та…
-
2019 оны 11-р сарын 04 -нд Итгэлээр хөглөсөн эвий Mongolian Groom минь
-
2019 оны 11-р сарын 04 -нд Онон уяач онцгой, бундан тамгатай адуу нь брэнд юм
-
2019 оны 11-р сарын 01 -нд Т.Галбадрах хурд хуваахаар болжээ
-
2019 оны 11-р сарын 01 -нд Аймгийн Алдарт уяач Д.Төгсбаяр: Манай ажаа Өнжүүлд…
-
2019 оны 11-р сарын 01 -нд Д.АМГАЛАНБААТАРЫН ХАНДГАЙ ХАЛТАР
-
2019 оны 11-р сарын 01 -нд Аймгийн Алдарт уяач Д.Амгаланбаатар: 520 шүдлэнгээ…
-
2019 оны 10-р сарын 30 -нд 10 жилийн ойн анхны азтан тодорлоо
-
2019 оны 10-р сарын 30 -нд Аймгийн Алдарт уяач Б.Шийлэгдорж: Сайн адууг бага …
-
2019 оны 10-р сарын 30 -нд Ч.Цэрэнбатын хул
-
2019 оны 10-р сарын 30 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Цэрэнбат: Төрийн зарлигт наада…
-
2019 оны 10-р сарын 30 -нд “Тод магнай”-нхан “Алтангадас”-тай сэтгүүлчтэй бол…
-
2019 оны 10-р сарын 28 -нд Б.НЯМЖАВЫН зээрд
-
2019 оны 10-р сарын 28 -нд Юу юугүй цас орох нь ээ буюу скижорингийн тухай
-
2019 оны 10-р сарын 28 -нд Аймгийн Алдарт уяач Н.Нацагдорж: Ягаан морь энддэг…
-
2019 оны 10-р сарын 28 -нд АХ-ын 98 жилийн ойд эхний 20-д хурдалсан дааганууд
-
2019 оны 10-р сарын 23 -нд Б.НЯМЖАВЫН ХУЛ
-
2019 оны 10-р сарын 23 -нд Уралдаанч Б.Мягмарцэрэн: Улсынхаа баяр наадамд гур…
-
2019 оны 10-р сарын 23 -нд Ж.ЭРДЭНЭБАТЫН ХҮРЭН ХАЛЗАН
-
2019 оны 9-р сарын 17 -нд АХ-ын 98 жилийн ойд эхний 30-д хурдалсан их насны …
-
2019 оны 11-р сарын 04 -нд Онон уяач онцгой, бундан тамгатай адуу нь брэнд юм
-
2019 оны 9-р сарын 11 -нд Аймгийн Алдарт уяач Г.Болдбаатар: Нутаг усны нэр д…
-
20 цагийн өмнө 2019 оны чансааг О.Батбилэг 93 оноогоор тэргүүлжээ
-
2019 оны 10-р сарын 28 -нд Аймгийн Алдарт уяач Н.Нацагдорж: Ягаан морь энддэг…
-
2019 оны 10-р сарын 18 -нд Уяач О.Амгаланбаатар: Анх удаа морь уяад төрийнхөө…
-
2019 оны 9-р сарын 29 -нд АХ-ын 98 жилийн ойд эхний 30-д хурдалсан соёолонгу…
-
2019 оны 9-р сарын 13 -нд Х.БАДАМСҮРЭНГИЙН ЭЛБЭГ ХЭЭР
-
2019 оны 10-р сарын 14 -нд Уяач Г.Баттулга: Зөв хүүхдээр унуулж, үрээгээ айра…
-
2019 оны 9-р сарын 11 -нд Н.БАТТӨМӨРИЙН ХАР
-
2019 оны 10-р сарын 02 -нд Аймгийн Алдарт уяач Д.Ганболд: Азаргануудынхаа а…
-
2019 оны 9-р сарын 28 -нд Тод манлай уяач Д.Ганбаатар: Уяачид гэж эрийн хуга…
-
2019 оны 9-р сарын 14 -нд Б.ЛХАГВА-ОЧИРЫН ДАЙЧИН ХАЛЗАН
-
2019 оны 10-р сарын 11 -нд Залуу уяач Г.Ганбаяр: Аавынхаа зүсэлж өгсөн адууга…
-
2019 оны 9-р сарын 26 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Дамдин-Ядам: Цоохор үрээ …
-
2019 оны 10-р сарын 28 -нд АХ-ын 98 жилийн ойд эхний 20-д хурдалсан дааганууд
-
2019 оны 10-р сарын 07 -нд Аймгийн Алдарт уяач С.Эрдэнэбат: Манай ажаа төрийн…
-
2019 оны 9-р сарын 11 -нд Аймгийн Алдарт уяач Д.Энхжаргал: Жуутан Даваадоржи…
-
2019 оны 10-р сарын 11 -нд АХ-ын 98 жилийн ойд эхний 30-д хурдалсан хязааланг…
-
2019 оны 10-р сарын 28 -нд Б.НЯМЖАВЫН зээрд
-
2019 оны 10-р сарын 04 -нд Хурдан морины салбар хороон нарийн бичгийн дарга Ц…
-
2019 оны 11-р сарын 01 -нд Т.Галбадрах хурд хуваахаар болжээ
-
2019 оны 9-р сарын 16 -нд Аймгийн Алдарт уяач Д.Очирсүрэн: Сүүлийн зургаан …
-
2019 оны 11-р сарын 01 -нд Аймгийн Алдарт уяач Д.Төгсбаяр: Манай ажаа Өнжүүлд…
-
2019 оны 10-р сарын 02 -нд Уяач Д.Мөнхбат: Наадмын өмнөх сунгаануудад сайн ба…
-
2019 оны 10-р сарын 14 -нд Г.Баттулгын зээрд халзан
-
2019 оны 9-р сарын 16 -нд Д.ШИНЭМӨНХИЙН ЗАНДАН ХҮРЭН
-
2019 оны 9-р сарын 18 -нд Аймгийн Алдарт уяач С.Баярсайхан: Удахгүй унаган т…
-
2019 оны 9-р сарын 13 -нд Д.ГАНБААТАРЫН МЭНГЭТ ХҮРЭН
-
2019 оны 10-р сарын 09 -нд М.АДЪЯАБААТАРЫН ХАР
-
2019 оны 9-р сарын 20 -нд Ч.МАХБАЛЫН ХҮРЭН
-
2019 оны 9-р сарын 11 -нд Уралдаанч Н.Билгүүнманлай: Барианд ороход ийм олон…
-
2019 оны 9-р сарын 09 -нд Ц.МӨНХХУЯГИЙН ТОД ЯНЗАГА
-
2019 оны 9-р сарын 16 -нд Х.МАНЛАЙБААТАРЫН ЗЭЭРД
-
2019 оны 10-р сарын 09 -нд Аймгийн Алдарт уяач Д.Давааноров: Уяач хүнд морь т…
-
2019 оны 9-р сарын 26 -нд Д.Балдандоржийн хонгор
-
2019 оны 9-р сарын 27 -нд Т.Ганжаргалын хар
-
2019 оны 10-р сарын 30 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Цэрэнбат: Төрийн зарлигт наада…
-
2019 оны 9-р сарын 09 -нд Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд түрүүлж, ай…
-
2019 оны 11-р сарын 04 -нд Ж.Нямлхагва: Хөвсгөлд байтугай, Монголд аймгийн та…
-
2019 оны 9-р сарын 14 -нд Г.ЧИНЗОРИГИЙН ЦАВЬДАР
-
2019 оны 10-р сарын 07 -нд Уяач Б.Нямжав: Унаган адуугаараа улсын наадмаас ай…
-
2019 оны 9-р сарын 25 -нд ХУРДАН АДУУТ Ц.Цэрэнжамц агсныг дурсахуй
-
16 цагийн өмнө Т.Галбадрахын бор морь 2019 оны чансааг тэргүүллээ
-
2019 оны 9-р сарын 29 -нд Д.ДАЯНДЭМИДИЙН ХОНГОР
-
18 цагийн өмнө О.Батбилэгийн Хүхээ халзан азарганы чансааг тэргүү…
-
2019 оны 10-р сарын 21 -нд АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.ЧИНЗОРИГ: 20 ЖИЛИЙН ДАРАА Д…
-
2019 оны 9-р сарын 18 -нд С.Баярсайханы бор халиун
-
2019 оны 10-р сарын 18 -нд О.Амгаланбаатарын хээр алаг
-
2019 оны 10-р сарын 23 -нд Б.НЯМЖАВЫН ХУЛ
Сэтгэгдэл бичигдээгүй байна