Үндэсний өв соёлоо дээдэлж, үр хойчоо хэрхэн хамгаалах вэ?
Сүү нэвчсэн цагаахан инээд цалгиасан хүний алагхан үр тэнгэрт хальсан гашуун мэдээ зүрх хэмлэлээ. Үүргээ умартсан эцгийнхээ орыг залгаж, үеийнхэн нь тоглон наадаж явахад ус түлээ үүрэн амьдралд нухлагдаж явсан бяцхан хүү бурхан оронд гийнгоон дуу хадаахаар алсын алсад одох нь тэр.
Хурдан мориор овоглон явдаг хэн бүхэн бэлгэ дэмбэрлийг дээдлэн таагүйхэн үг унагахаас ч цэрвэдэг талтай. Гэвч энэ удаа тэрхүү бэлгэ дэмбэрэлд хүлэгдэн дуугүй өнгөрч үнэхээр тэвчихгүй нь.
Дээр өгүүлсэн нартын амьдралд нас богино саатсан бяцхан үрсийн гунигт түүх “мориныхон” гэх энэ бүлд цөөн бус удаа давтагдаж буй. Мориноос унаж эндсэн хүүхдийн асуудал нэг хэсэгтээ эмзэглэл төрүүлээд л мартагддаг. Гэвч одоо тэгмээргүй байна. Бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа шиг “энэ зэрлэг наадгайгаа зогсоо, хүүхдээр морь унуулахаа боль” хэмээн бодит байдлаас хэт холдсон хоосон шаардлага тавимааргүй байна.
Хэвлэлийнхний хэлсэн зоргоор хоёр гурван мянган жилийн түүхтэй морин уралдаан нэг л өдөр зогсож, хүүхэд морь унахаа болино гэвэл түүн шиг үлгэр байхгүй. Харин хэдэн мянган жилийн түүхтэй үндэсний өв соёлоо, үр хойчоо хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудлыг эрүүл ухаанаар тунгаацгаая.
Морь хүүхэд мэнд сайхан наадахыг айраг түрүүнээс илүү чухалчилдаг өвгөдийнхөө жудгийг сахиж, унаач хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалж доорх хэдхэн зүйлийг л ягштал мөрддөг болчихъё.
Юун түрүүнд унаач хүүхдийн аюулгүй байдал дан ганц уяачид хамаарахгүй гэдгийг сануулах нь зүйтэй байх. Урьдчилан сануулахын учир нь эмгэнэлт явдлын дараа бүх хариуцлагыг дан ганц уяач үүрэх ёстой юм шиг ярьдаг. Гэтэл үнэн хэрэгтээ энэ бүхэнд ММСУХ, наадмыг зохион байгуулагсад, хүүхдийн эрхийн байгууллагууд, морины эзэн, уяач, хүүхдийн эцэг эх тэр бүү хэл хүүхэд өөрөө ч тодорхой хариуцлага хүлээх ёстой.
15 жилийнхээ ойг нижгэр гэгч нь тэмдэглэж, хийж бүтээснээ хуудас хуудсаар тайлагнасан ММСУХ өнгөрсөн хугацаанд юун дээр дутуу анхаарч ирснийг саяын эмгэнэлт үйл явдал мэдрүүлж байгаа байх. Уяачдын хөдөлмөрийг үнэлдэг болгож, Монголын морин спортыг хөгжлийн шинэ шатанд хүргэсэн гээд та бүхэнд харъяаглагдах сайхан “чимэг” зөндөө бий. Гэхдээ тэр их төгөлдөршлийн чинь нэг хэсэг болсон унаач хүүхдийн амь нас, аюулгүй байдлын асуудалд ямар нэг дэвшил гарсангүй. Харин ч бүр уралдаан олшрохын хэрээр хүүхэд бэртэж, гэмтэх, тахир дутуу болох явдал гаарч буй нь судалгаанаас харагддаг. Тиймээс холбооны зүгээс энэ тал дээр бодлого барьж анхаарах нь нэн тулгамдсан асуудал болоод байна.
Юуны төлөө Монголын хамгийн олон салбар холбоодтой нүсэр бүтэцтэй байгууллага билээ. Жалга довны жаахан гэлгүй бүх л уралдааныг хяналтандаа авч морин уралдааны стандартыг хангаагүй бол зөвшөөрөл олгодоггүй болох. Энэ бүхэнд салбар холбоод, түүний нүсэр бүтэцтэй /бүх салбар холбоод багадаа 20 тэргүүлэгчтэй байгаа/ удирдлагууд хяналт тавьж, зөвшөөрөлгүй уралдаан зохион байгуулсан хэнбугайд ч өндөр хариуцлага тооцдог болгох хэрэгтэй байна. Мэдээж энэ бүхнийг төв холбоо удирдах ёстой. Ингэхийн тулд эхлээд дүрэм журам, баяр наадмын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах маягаар шийдвэрлэх ёстой байх. Зөвхөн энэ алхмыг хэрэгжүүлэхэд л хэн дуртай нь ямар нэг далим гарган морь уралдуулдаг асуудлыг хазаарлаж, түүнтэй уялдаатай олон таагүй асуудлуудыг таслан зогсоож болох юм.
Төв холбоо хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэний дараа салбар холбоод буюу уралдааныг зохион байгуулагсад тавих хяналтаа өндөрсгөх учиртай. Морин уралдааны наад захын стандарт болсон зам харгуйгаа засаж янзлаагүй, цагдаа хүчний хамгаалалт байхгүй, хүн эмнэлэг, мал эмнэлгийн аль нэг нь л байхгүй бол уралдааныг зогсоодог байх. Түүнчлэн уралдааны өмнө унаач хүүхдийн хувцаслалт, эрүүл мэндэд хяналт тавьж занших /ялангуяа нэг дор хоёр буюу түүнээс дээш насны морь унаж байгаа бол/, хувцас хэрэглэл бүрэн бус хүүхдийн бие болон сэтгэл санааны байдал тогтворгүй бол уралдааны замд гаргахаас татгалзаж чаддаг байх.
Унаач хүүхдийн амь нас аюулгүй байдалд хамгийн их анхаарал хандуулж, түүний төлөө тууштай тэмцэгсэд хүүхдийн байгууллагынхан байх ёстой. Гэхдээ цаасан дээр бус бодит байдал дээр тэмцэх учиртай. Түүнээс биш зохион байгуулагчдын машинд зочин маягтай дайгдаж, амттан шимттэн архи дарсаар дайлуулах бус. Хүүхдийн аюулгүй байдал зөрчигдөж болзошгүй байвал зоригтойгоор газар дээр нь шаардлага тавьж, хэвлэл мэдээллийнхэнд ханддаг. Ямар нэг асуудал боллоо гэхэд эцсийг нь хүртэл явж, хариуцлагыг нь үүрүүлдэг байх ёстой. Уралдаан бүрийн дараа хүүхэдтэй холбоотой асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгч, давхар хяналт тавихад туслуулах. Та бүхэн ажлынхаа хамгийн наад захын үүрэг болсон энэ алхмуудыг ягштал биелүүлэхэд л олон зуун хүүхдийг аюул гэмтлээс аварч чадна.
Судалгаагаар унаач хүүхдүүдийн нийгмийн байдал тун тааруу гарсан. Тэдний ихэнх нь амжиргааны баталгаажих түвшингээс доогуур айлын хүүхдүүд байдаг бөгөөд гэр бүлийнхнээ тэжээдэг болох нь тогтоогдсон. Тиймдээ ч энхрий бяцхан үрсээ эрсдэл дагуулсан спортоор хичээллэхийг нь зөвшөөрдөг биз. /амьдралын шаардлагаар аргагүйн эрхэнд/ Товчхондоо бол хүүхдийн амь нас, ирээдүйг нь морины эзэн, уяачдад нь даатгаж, асран халамлагчийн үүргээ шилжүүлдэг гэсэн үг. Уяачид, морины эзэд ч үүнийг мэддэг. Тиймээс уралдааны замд гарсан унаач хүүхдийн амь нас, аюулгүй байдалтай холбоотой асуудалд хамгийн түрүүнд та хариуцлага үүрэх учиртай болно. Таны үүрэх хамгийн анхны хариуцлага бол хувцас хэрэглэлийг бүрэн хангах. Тэр байтугай хэдэн зуун саяар нь хурдан хүлэг худалдан авдаг эрхэм танд энэ бол тийм хүнд асуудал биш шүү дээ. Дараагийн алхам бол аль болох нэг дор олон нас унуулахаас татгалзаж, эмнэлгийн үзлэг шинжилгээнд ойр ойрхон хамруулж байх. Учир нь хүүхдийн байгууллагын судалгаагаар мориноос унасан бэртлээ тоолгүйгээр дараагийн уралдаанд явж байгаад эндсэн хэд хэдэн тохиолдол илэрсэн байдаг.
Аав ээждээ нэмэр болох гэж адгуусны нуруун дээр амь дүйн тэмцэж яваа алаг үрийнхээ амь нас, эрүүл мэндэд анхаарагсдын тэргүүн эгнээнд эцэг эхчүүд та бүхэн бичигдэх ёстой. Ивээж, энэрэх эцэг эхийн үүргээ эрхэм та нэр нөртэй гүйцэд биелүүлдэгсэн бол алаг бяцхан үрс тань амьтны морь унаж амь дүүхгүй гэдгийг сана. Таны дутууг гүйцээх гэж наснаасаа өмнө амьдрал үүрч буй үр хүүхдийнхээ төлөөх зовнилоо “хүний сэтгэлд юм хийчих вий” гэх нүүрээ хацайлах халхавчаар бүү солиорой. Та л хүүхдийнхээ төлөө санаа тавихгүй бол өөр хэн тавих билээ. Алган дээр тань тавьдаг арав таван цаасанд улайралгүй алаг үрийнхээ төлөө анхаараарай.
Хэрвээ чи өөрийгөө хайрлахгүй бол чамайг хэн ч хайрлахгүй гэсэн нэг мэргэн үг бий. Уралдааны замд бэртэгсэд ихэнхдээ зовиураа нуун тэр даруй эмнэлэгт хандаагүйн улмаас гэмтэл бэртэл нь угжирч, тахир дутуу болсон тохиолдол цөөнгүй бий. Тиймээс унаач хүүхдүүд, алтан хараацайнууд минь аль болох болгоомжтой байж, мориноос унасан бол нэн даруй эмчид хандаж сурах хэрэгтэй байна. Өвдөлтөө нуух нь баатарлаг хэрэг бус харин ч баатарлаг үйл бүтээхэд саад болох хамгийн том хүчин зүйл гэдгийг санаарай.
Сэтгүүлийн зүгээс санал болгосон дээрх санаачлагуудын ихэнх нь хэрэгжүүлдэггүй л болохоос биш шинэ зүйл биш. Дээрхээс харахад аливаа зүйлийг амарчлах гэж хууль дүрмийг гажуудуулдаг билэг танхай монгол зангаасаа хаяа ч гэсэн татгалзаж чадвал бид олон таагүй асуудлаас зайлсхийж чадна. Улс орны хэмжээнд хурцаар яригдаж буй унаач хүүхдийн аюулгүй байдлын асуудлыг ч гэсэн хууль дүрэм сахиж, хариуцлагаа өндөржүүлснээр нааштайгаар шийдэх боломжтой юм.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Лхагва, 17:46 минут Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- Лхагва, 11:21 минут МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
- 2023 оны 10-р сарын 28 -нд Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит уралдаануудын нэг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна