Н.Санжаадорж: Монгол уламжлалаар бол уяачдад цол олгож байгаагүй шүү дээ
Санжаадорж
Монголын Морин спорт, уяачдын холбооны тэргүүлэгч, Хэнтий аймгийн “Сэцэнханы хүлэг” уяачдын холбооны “хүндэт” тэргүүн Н.Санжаадоржтой ярилцлаа.
-Тантай уулзсаных “Сэцэнханы хүлэг” уяачдын холбооны ажлын талаар сонирхох нь зөв болов уу?
-Миний хувьд аймгийн уяачдын холбооны тухай ярихын оронд Монголын үндэсний морины уралдааны тухай өөрийн санал бодлоо хэлмээр санагдаж байх юм даа.
-За тэгвэл таны саналаар болъё. Та ярь даа?
-Монголчууд монгол адуу, морьтойгоо ахуй, ёс суртахууны амин холбоотой ирсэн улс. Энэ бол өвөрмөц соёл, бахархал бас хүндлэл юм. Энэ жил 11 мянган морьтон нэг дор цуглаж жагслаа. 4000 морь нэг замд уралдлаа. Үүгээрээ бид бахархсан. Морьтон монгол гэдгээрээ дэлхийд тэргүүлж, нэрээ зарлаж чадлаа. Энэ үйл явдал зөвхөн тооны олноос гадна адууны соёлтой монголчууд болохоо “ найман настай балчраас наян настай хөгшид хүртэл” мориороо тэгж гоёдог, ингэж бахархдаг юм байна гэдгийг төгс илэрхийлсэн гэж болно. Энэ нь Монголын морин спорт, уяачдын холбооноос “түүхэнд мөнхрөх” амжилт гаргасан онцгой үйл явдал болсон юм. Гэтэл бид морин соёлоо цэвэр тунгалгаар авч явж чадахгүй байгаад сэтгэл зовох тал бас бий.
-Энэ тухайгаа тодруулж яриач. Бодвол монгол наадмын үндэсний морин уралдааны талаар хэлэх гээд байна уу?
-Тиймээ. Монгол наадамд эрлийз адуу уралдуулах гэсэн оролдлого сүрхий газар авлаа. Уралдаж ч байна л даа. Энэ нь монголын их өв соёлоо устгах аюул нүүрлэж байна гэж хэлэх гэсэн юм. Монголын үндэсний морин уралдаан маань өндөр бай шагнал , нэр алдарын өрсөлдөөн биш монголчуудын үндэсний уламжлалт их өв соёл , монголоороо байх дархлаа гэж ойлгодог. Дэлхийн соёлт оронд морины уралдаанууд үүлдэр үүлдэрээрээ уралддаг. Харин эрлийз буюу үүлдэр бус адуу уралдах гэх ойлголт байдаггүй юм билээ. Ер нь машин техник ч гэсэн ялгаагүй марк, стандартаар нь ангилж уралддаг. Эрлийз машиныг уралдаан тэмцээнд оруулдаггүй. Өөрөөр хэлбэл 469 машинд жийп мотор тавьж эрлийздэж уралдахыг хориглодог гэсэн үг. Манайхан болохоор адуу малын үүлдэр, машин техникийн марк, стандартыг оюун ухаант хүнтэй адилтгаж арьс өнгө, үндэстнээр ялгаж байгаа мэт ойлгож ярих нь дэндүү бүдүүлэг хэрэг л дээ. Ингээд бодохоор Төрийн их баяр наадмын Үндэсний морин уралдаанд эрлийз адуу буюу үүлдэр биш адуу уралдуулах нь буруу юм. Монгол үндэстний дархлаа үндэсний соёлд ДОХ тусч байна л гэсэн үг дээ.
-Таны ярьж байгааг хэн нэгэн хоцрогдол гэж хэлбэл яах вэ. Монгол морин уралдаанд өөр соёл нэвтрүүлж байна гэж зарим хүн ярьдаг юм билээ...?
- Тэгвэл үндэсний соёлоо хамгаалах нь хоцрогдол юмуу гэж асууна даа. Ер нь хөгжүүлэх нэрээр үндэсний соёлыг маань устгах гадны бодлого явж байна л гэж боддог. Хүүхдээр морь унуулж уралдуулахгүй болгох бодлого явж л байгаа шүү дээ. Улсын төрийн хар хайрцагны бодлого нь үндэсний соёлоо хадгалах , хамгаалахад оршдог гэдэг биздээ. Тиймээс монгол наадамд монгол морь л уралддаг байж монгол соёл хамгаалагдана гэж ойлгодог юм. Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд анхаарах зүйл гэж боддог. Дэлхийн даяарчлалд эцсийн эцэст Монгол үндэстнийг монгол соёл л аварна гэдэг үнэн шүү дээ. Соёл гэдэг том ойлголт , эргэлзээд байх зүйл баймааргүй л юм.
-Саяхан УИХ-аар баяр наадмын шинэчилсэн хуулийн төсөл хэлэлцлээ гэсэн. Тэгээд буцсан дуулдсан?
-Тэгсэн. УИХ-ын гишүүн Г.Батхүү, ММСУХолбооны ерөнхийлөгч М.Энхболд гээд хэсэг хүмүүс санаачилсан хууль юм байна. Уг хуулийн олзуурхууштай нь гэвэл “монгол төрийн наадамд зөвхөн монгол адуугаар уралдах” гэсэн заалт байсан юм билээ. Үүнийг монголчууд сайшаах байх. Харин уяачдад олгодог том цолонд бүсийн наадмын амжилтыг оруулахгүй тухай заалт нэлээд маргаан дэгдээсэн шиг байгаа юм. Хууль санаачлагчдын дунд зөрчил үүсээд түр хойшилсон юм билээ. Ер нь уяачдад цол олгодог тухайд тогтож ярилцмаар байдаг юм.
-Уяачдад цол олгоход хязгаар байх учиртай гэж хэлэх гээд байна уу. Та?
-Тиймээ. Шуудхан хэлэхэд уяач биш хүнд цол олгодог гаж тогтолцоо сүүлийн жилүүдэд бий болсон. Зөвхөн цолны төлөө өрсөлдөөн нь үндэсний соёлыг мөрийтэй тоглоомын хэлбэртэй болгочихоод байна. Наад зах нь нэг мөнгөтэй нөхөр морь худалдаж авч нэг хүнээр уяа сойлгыг тааруулгасан хэрнээ өөрөө уяач болж цол хүртээд байх нь соёл биш. Бараг л морио танихгүй нөхөр, манлай, тод, гэгдэх гээд улайраад байгаа. Монгол уламжлалаас үзвэл уяачдад цол олгож байгаагүй шүү дээ. Уяачид цол олгож байгаагүй монгол ухааныг нарийвчилж ойлгох хэрэгтэй байх. Харин моринд цол хүртээдэг байсан. Гагцхүү морийг хэнийч нэр дээр цоллуулж болдог. Эзний хийгээд ноёных ч бай, ах дүү үр хүүхэд аль нь ч байж болдог. Тэр үеийн ноёд хүртэл зөв сэтгэлгээтэй, ёс суртахуунтай байж шүү дээ. Одоо ч гэсэн “би уяач биш цол авахгүй” гэдэг ёс суртахуунтай “МОН УРАН”-ы Наранхүү , Мандал-Алтай компаны захирал Балдандорж, Тайж халтарын эзэн Цэгмэд гээд цөөхөн залуучууд байна л даа. Соёл гэдгийн цаад мөн чанар нь ёс суртахуун, монгол хүний чанар уламжилж байдагт байгаа юм. Тэгэхээр морио мэдэхгүй, харьцаж чадахгүй байж уяачын цол хөөцөлдөж байдаг нь соёл байх мөн чанар нь устаж байгаагийн илэрхийлэл гэж харж байгаа юм.
-Та дээр хэлэхдээ монгол адуу хэзээ ч өөрчлөгдөхгүй гэсэн нэг санаа хэлэв үү?
-Монгол адуу үеийн үед монголоороо л байсан байна. Яагаад гэвэл монголын цаг агаар , газар нутагт өөр үүлдрийн, эсвэл эрлийз адуу амьдрах боломжгүй гэж генетикийн, биологийн эрдэмтэн болон мэргэжлийн хүмүүс хэлдэг юм. Тэд эрлийзжүүлж байгаа нь монгол адууг сайжруулж байгаа юм биш. Чанарыг нь муудуулж байгаа хэрэг. Хурд нь түр зуурын хэрэгцээ гэж хэлж байсан. Үнэхээр үнэн юм билээ. Хөдөлмөрийн баатар уяач Д.Даваахүү “эрлийзийн 2-3 –р үедээ л их хурдалсан, хөлөө авах, хатгаа авах нь амархан хэврэг болчихдог” гэж байсан нь үнэн л байгаа юм даа. Харин монгол адуун дотроо шилмэл сайн , хурдан удмын адуугаар чанар нь сайжирсаар ирсэн байдаг юм. Өнөөгийн улсад гурав түрүүлээд байгаа “Улс халзан” азарганы дээд удам нь Өвгөн ноёны цоохор хонгор, Өлзийтийн Лүндэгийн босоо цавьдарын удам юм билээ. Эрдэмтдийн хэлдэг үнэн юм билээ.
-Тэгвэл одоо эрлийз гээд байгаа адуутай хүмүүүс яах нь зөв юм бэ?
-Тэд чинь мөнгөтэй хүмүүс шүү дээ. Тэр морин тойруулгаа байгуулаад тэр адуундаа тохирсон уралдаан, тэмцээнээ хийж болно. Гадаадын Морин тойруулга гэдэг чинь казино, өөрөөр хэлбэл мөрийтэй тоглоомийн газар гэсэн үг. Тэнд яаж мөнгө олохов гэсэн тэмцэл л өрнөдөг юм билээ. Монголын үндэсний морин уралдааны соёл тэнд хамаарахгүй л дээ. Дэлхийд хамгийн хурдан адуу англи адуу гэдэг юм. Эрлийз адуугаа англи адуутай л уралдах байлгүй дээ. Түрүүлээд ирэхээр нь дэлхийд уралдана л гэж ярьдаг юм билээ. Энэ талаар эрлийз адууныхан мэдэх байх.
-Та монгол адууны чанарыг сайжруулахын эсрэг л юм яриад байна уу даа?
-Үгүй ээ. Зөвхөн монгол наадмыг монголоор нь байлгах, монгол соёл, дархлааг хамгаалах л гэж хэлж байна. Дээр үеийн “Сэцэн хан” аймгийнхан даншгийн наадмын бүх түрүүг авч байсан байдаг. Тэгвэл энэ нутгийн адууны түүхэнд эрлийз адуу гэх ямарч эх сурвалж байхгүй. Хардэл жанжин бэйс Пүрэвжавын зурсан зургийг эрлийз адуу байсан гэх нь таавар болохоос нотолгоо биш. Эцэст хэлэхэд миний хэлэх үгийн гол санаа монгол наадмаа монголоор нь байлгая, монгол соёлоо хадгалж хамгаалъя л гэж байгаа юм. Ер нь ШУ-ны үндэслэлтэй эрдэмтдийн дүгнэлт гаргуулаад яаралтай хуульчлах хэрэгтэй. Сонирхогч, уяачид бидний дунд үүсээд байгаа мэдэмхийрэл ,хэрүүл маргаанаас үнэндээ залхаж байна шүү.
-Тэгвэл Монголын Морин спорт, уяачдын холбоо гэдэг нэрний тухайд бас маргаж болох юм биш үү ?
-Байж болох л асуудал юм. Морин уралдаан бол уламжлалаараа монголчуудын наадам, цэнгэлийн нэг хэлбэр болохоос биш спорт биш гэж хэлж болох талтай. Монголын үндэсний бөхийн холбоо гэдэг шиг Монголын үндэсний морин уралдааны холбоо гэхэд юун буруудааждээ. Хэрвээ монгол өв соёлоо хамгаалах талаас нь авч үзвэл шүү дээ.
Д.ЦЭРЭННАДМИД
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна