З.Мөнх-Амгалан: Аавынхаа “Их хурд 2”-д зургаалсан цагаан азарганыхаа үр төлөөр нааддаг
А.Тэлмэн
Дундговь аймгийн Өндөршил сумын уугуул, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын харьяат, сумын Алдарт уяач Зандансүрэнгийн Мөнх-Амгалантай ярилцсанаа хүргэж байна.
-Алдартыг удамт уяач гэж сонссон. Манай уншигчдад аавынхаа тухай, түүний нэртэй хурдан хурц хүлгэдийн талаар ярьж өгөөч?
-Хөдөөгийн биднийг зорин ирж, ярилцлага өрнүүлж байгаа та бүхэнд баярлалаа. Аавын цагаан азарга Дундговь аймгийн Өндөршил сумын Гүрийн бор удамтай адуу байгаа юм. Дорноговийн Мандах сумын Самдангийнх Гүрийн борын удмын адуутай. Эндээс манай аав цагаан азарганы эх цагаан гүүг авч, өөрийн шарга азаргандаа тавьж гарсан төл нь байгаа юм. Шарга азарга нь Дундговийн Өндөршилийн унаган адуу гэсэн. Би хүүхэд байсан болохоор айхтар сайн мэдэхгүй л дээ. Ямар ч байсан олон удаа айраг түрүүнд хурдалсан буянтай амьтан гэдэг. Сум орон нутагтаа арав түрүүлж, мөн тоогоор айрагдсан. Өөрөө хурдан байгаад зогсохгүй гарсан төлүүд нь ч хурдан гээч. Нэг төл нь ес аман хүзүүдэж, дөрөв айрагдсан хонгор морь бий. Бас 2003 онд Данзанравжаагийн 200 жилд аман хүзүүдсэн цагаан морь байна. Тэгэхэд “Макс”-ын Ганбаатарын дэлт хээр морь түрүүлж, аавын загал аман хүзүүдэж байсан юм. Тэр жил аав улсад цагаан азарга, хонгор даагатайгаа очиж сайхан наадчихаад ирж байлаа. Хонгор даага нь хорин хэдээр давхисан. Хотоос буцаж явахдаа Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 80 жилд азаргаа дөрөвлүүлж, даагаа түрүүлгэсэн.
-Бас “Их хурд 2”-т цагаан азаргаа зургаалуулж байсан гэдэг байхаа? Мандатын болзол хангасан амжилтаар нь яриагаа үргэлжлүүлмээр байна?
-Цагаан азарга даагандаа Дорноговийн 60 жилд түрүүлж байлаа. Ер нь Дундговь, Дорноговийн хил залгаа сумдаар 10 түрүүлсэн адуу шүү дээ. Тэгээд Дундговиос “Өндөршилийн Зандансүрэнгийн загал азаргыг “Их хурд”-д явуулна” гэж “төлөөлөгчөөр” илгээсэн нь тэр. Тэр Их хурдад Даваахүү гуайн цолмон халтар сул давхиад айргийн таваар орж, аавын цагаан азарга зургаалсан. Одоо шиг хүүхэдгүй ирсэнийг нь хасдаг байсан бол айргийн таваар орчих л байсан юм. Гэхдээ халхын довтой хурдан хүлгүүдтэй уралдаад зургаад орж, мотоциклийн байны эзэн болно гэдэг бахархалтай зүйл. Хэн хүссэн нь ийм амжилт гаргаж чадахгүй шүү дээ. Тэр үед говийн адууг ингэж хурдлуулж байгаа юм чинь улсад бол тархинд л ирэх юм байна гэж ярьцгааж байлаа. Хөөрхий залуудаа “явчихсан”. Гэсэн ч төлүүд нь бас их сайхан давхиж байгаа. Одоо надад хээр даага бий.
-Та аавынхаа уяаны ажлыг үргэлжлүүлж байгаа байх нь ээ?
-Тэгж болноо. Аав маань бурхан болоод долоо найман жил болж байна. Бид эцэг эхээсээ зургуулаа. Бүгдээрээ эрэгтэй. Одоо ах дүү нар маань бүгдээрээ л морь мал уяж, одтой сайхан нааддаг улс бий. Энэ жил гэхэд би Дорноговийнхоо эмнэлгийн ойд соёолон түрүүлгэж, Төв аймгийн Нялга, Баянжаргаланд соёолон, хонгор халзан морио тус тус түрүүлгээд, Даваахүү гуайн Хөдөлмөрийн баатрын мялаалгад хонгор халзангаа зургаалуулсан. Энд сонирхуулахад хоёр ч ах маань сумын Алдарт уяач цолтой. Бас сумын нэг заан байна. Манайхан эрийн гурван наадмаасаа сур л харвахгүй байгаа юм. /инээв/
-Та бас сумын Алдарт уяач, тийм ээ?
-Тийм ээ, тухайн үедээ сум орон нутгийн 22 айраг түрүүн амжилтаараа 2011 онд сумын Алдарт уяач болж байлаа. Манай хадам аав Дорноговь аймгийн Сайхандулаан сумын аймгийн Алдарт уяач Бүрнээбаатар гэж өвгөн бий. Хоёр аавынхаа дэргэд байж, хагас дутуу мэдсэн маань үр дүнгээр өдий чинээтэй морины сүүл боож яваа хүн дээ, би.
Бас Дундговь аймгийн Өндөршил сумынхаа уран уургачийн тэмцээнд түрүүлж, Дундговь аймгийн Адаацаг суманд очиж шигшмэл уран уургачийн тэмцээнд түрүүлж байлаа.
-Адуу сайхан эдэлдэг уяач цөөрсөн энэ үед энэ бол сайхан хэрэг байна. Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсан танд баярлалаа.
П.Ундраа
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

66.181.161.69
manai angiin zaluu bagaiin naiz maani amjilt hvsie
Reply