Унаач Б.Даваадорж: Есөн жилийн дараа улсын наадмаас анхны айргаа авлаа
А.Тэлмэн
Их монгол улс байгуулагдсаны 807, АХ-ын 92 жил Үндэсний их баяр наадмын хурдан морины түүхэнд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Н.Даш-Өлзийн хонгор бичигдэж байгаа юм. Хонгор үрээг 279 дугаартай, 15 настай Б.Даваадорж хүү унаж, амжилтын цуваагаа төрийн наадмын айргаар отголоод байгаа ажээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Энэ жил хэдэн насны морь унав?
-Төрийнхөө их баяр наадамд нэг л насны морь унаж, айрагдууллаа. Хэдийгээр хурдан морь унаад 9 жил болж байгаа ч анх удаа л улсын наадамд уралдаад анхны айргаа авлаа. Сэтгэл их өндөр байна.
-Оюутан болсон юмаа даа?
-Тиймээ энэ жил мориноос хасагдаж байгаа. Улаанбаатар хотын 59-р дунд сургуулийг төгсөөд одоо Өвөрхангай аймгийн технологийн сургуульд цахилгааны инженер мэргэжлээр нэгдүгээр курсэд суралцаж байгаа. Би өөрөө дуртай болохоор хичээл ном маань үнэхээр сонирхолтой санагдаж , уйдах завгүй л явна.
-Анхны наадмынхаа дурсамжаас хуваалцаач?
-Би чинь Өвөрхангай Хархорины хүүхэд. Анх сумандаа овооны наадамд уралдаад гуравлуулж байлаа. Анх Хархорин сумын уяач ахынхаа морийг унадаг байгаад сүүлийн жилүүдэд Даш-Өлзий ахынхаа морийг унаж байна.
-Энэ хугацаанд авсан хамгийн том шагнал гэвэл?
-2010 онд “Их хурд 5”-д Даш-Өлзий ахын цавьдар азаргыг 10-аар давхиулж байлаа. Монгол орны газар газраас шигшигдсэн хурдан буянгуудтай уралдаад аравт багтаасан маань яагаад ч юм шагнал авснаас илүү сайхан санагддаг.
-Олон жил морь унажээ. Дүү нартаа ахын хувьд зөвлөгөө өгөөч?
-Гол нь морио гамнаж, хайрлаж унаарай л гэж захих байна. Мэдээж уралдааны замд саар бэрхшээл бишгүй тохиолдоно. Энд унаач хүүхдийн арга барил их чухал юм. Би бол уралдаж байхдаа аль болох шахаж уралдахгүйг хичээдэг.
-Уралдааны зам амаргүй гэлээ. Унаач хүүхдүүд сайдаж муудах зүйл их гардаг уу?
-Тэгэлгүй яахав. Үнэхээр ширүүн өрсөлдөгчид уралдааны замд л байдаг юм. Түүнээс гадна халтиргаа гулгаа, өлий таарах, морь хадуурах гээд амаргүй л дээ. Энэ бүхнийг туулаад барианд ороод ирэхэд морины хөлс авах гэсэн үзэгчид бас бүчнэ. Ямар хэцүү замыг туулаад ирж байгаа адуу билээ дээ. Хайрлаач гэж хэлмээр байдаг юм. Гэхдээ би энд адуунд хайртай олныг буруутгах гээгүй шүү эгч ээ.
-Ярилцсан баярлалаа. Оюутан дүүдээ сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна