Өсвөрийн бөхчүүд өнгөтэй байна
Дархан-Уул аймгийн Дархан хотноо 1998 онд төрсөн 15 настай хөвгүүдийн улсын аварга шалгаруулах барилдаан амжилттай сайхан болж өндөрлөлөө. Энэхүү барилдааныг Дархан-Уул аймгийн ССАЖГ-ын ажилтан МУГД Н.Батлав санаачлан зохион байгуулсан бөгөөд “Бишрэлт” спорт клуб ивээн тэтгэсэн юм.
Барилдаанд Дархан-Уул аймгийн “Жигүүр” цогцолбор сургууль, Оюуны ирээдүй цогцолбор сургууль, 9-р сургууль, 15-р сургууль, Дархан-Уул аймгийн Орхон сум, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум, Баянгол сум, Сайхан сумын Хөтөл тосгон, Ерөө сум, Орхон аймаг, Хөвсгөл аймаг, Увс аймгийн Наранбулаг сум, УБ хотоос “Аварга” дунд сургууль, “Шонхор-Олимп” дунд сургууль, “Хилчин” спорт хороо, “Аврагч” спорт хороо, БЗД-ийн 102-р сургууль зэрэг олон байгууллага сургуулийн 58 хүүхэд оролцон барилдав.
12 сарын 13-ны өдөр хөвгүүдийг бүртгэж, 14-нд сугалаагаар таарсан 5 зооны барилдаанууд болов.
1 дүгээр зооноос алс хол Увс аймгийн Наранбулаг сумын А.Мөнх-Амгалан хүү хийгүй нягт, шийдэмгий уран барилдаан үзүүлж 11 даваагаар, “Аварга” дунд сургуулийн сурагч Д.Ариунбаатар 10 даваагаар, “Аврагч” спорт хорооны бөх Ц.Нямдаваа 9 даваагаар тус тус шигшээд шалгарав. Энэ зоонд Хөвсгөлийн Б.Сүх-Эрдэнэ, Жигүүр цогцолборын Э.Буянтогтох, Шонхорын О.Мөнхбат нар сайн барилдлаа.
2 дугаар зооноос Хөвөл тосгоны Э.Хүслэн 11 даваагаар, Жигүүр цогцолборын Ж.Бат-Оргил 10 даваагаар, БЗД-ийн 102-р сургуулийн Ч.Лхагвасүрэн 8 даваагаар тус тус шалгарлаа. Энэ зооны “Аварга” сургуулийн Б.Билгүүн, Сэлэнгийн Баянголын Б.Зориг нар сайн барилдав.
3 дугаар зооноос Хөвсгөл аймгийн Х.Пүрэвсамбуу 10 даваагаар, Сэлэнгийн Цагааннуурын Ц.Лхагва-Очир, С.Мөнхтөр нар тус бүр 9 даваагаар шалгарсан бөгөөд Жигүүрийн Б.Баттулга, Хөтөлийн Д.Чинзориг, Орхоны Г.Наранмандах нар сайн барилдсан ч зооноосоо шалгарч чадсангүй.
4 дүгээр зооноос Булганы О.Шижирбаатар 10 даваагаар, Дарханы Ц.Бат-Очир 9 даваагаар, Дарханы А.Баянмөнх 8 даваагаар шалгарав.
5 дугаар зооноос “Хилчин” дэвжээний Н.Өсөхбаяр 10 даваагаар, “Аварга” сургуулийн Ж.Жавхлан 9 даваагаар, 9-р сургуулийн А.Дашням 8 даваагаар шалгарлаа. Энэ зоонд Оюуны Ирээдүй цогцолборын Н.Идэр тун сайн барилдсан ч шалгарч хараахан чадсангүй.
15-ны өдөр зоо тус бүрээс шалгарсан 15 хүүхэд өмнөх өдрийн зооны барилдаан хамаарахгүйгээр тойрч барилдав. Үзэгчид болоод багш нар урд өдрийн барилдаанд огт сандрахгүй, шийдсэн мэхээ даацтай хийж байсан Увсын А.Мөнх-Амгалан, Хилчиний Н.Өсөхбаяр, Дарханы Ц.Бат-Очир, Аваргын Д.Ариунбаатар нарыг түрүү бөхөөр нэрлэж байлаа.
Барилдааны дүн гарахад Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, өнөө жилийн төрийн наадмын их шөвөгт үлдсэн, мөн Хэнтий аймгийнхаа 90 жилийн ойд түрүүлсэн “Аварга” сургуулийн Д.Ариунбаатар 12 даваа, 2 унаатай тэргүүн байр эзэллээ. Үеийнхнээс арал бяраар илүү энэ хүү зооны барилдаан болоод шигшээ барилдаанд Увсын А.Мөнх-Амгаланд шороодсон бол шигшээд Дарханы Ц.Бат-Очирт мөн өвдөглөсөн байна.
Намар цагийн бөхийн баяраар бөхийн өргөөнд түрүүлж байсан, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” дэвжээний бөх Н.Өсөхбаяр аргагүй л арал өндөртэй, үе сайтайгаа харуулж зооны барилдаан болоод шигшээ барилдаанд баруун дэгээ ороож эргэх, голлож түрж дайрах, давхар ачих мэхүүдээ даалгасаар дэд байрт шалгарлаа. Түүний хувьд Дарханы Ц.Бат-Очир, түрүү бөх Д.Ариунбаатар нарт унасан юм.
Гуравдугаар байрт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат, Дархан-Уул аймгийн Жигүүр цогцолборын сурагч Ж.Бат-Оргил мөн 12 даваа 2 унаатай шалгарав. Түрүү үзүүрийн хөвгүүдтэй ижил даваатай ч хоёуланд унасан тул ийн байр ухарлаа.
Дөрөвдүгээр байрт Увс аймгийн Наранбулаг сумаасаа зорин ирж оролцсон А.Мөнх-Амгалан шалгарлаа. Түүний хувьд зооны барилдаан болоод шигшээ барилдаанд уран хурц барилдаан олныг гаргаж байв. Зооны барилдаанд тэр Жигүүрийн Э.Буянтогтоход хөлөө алдсан ч дагуулж ачаад, Аваргын Д.Ариунбаатарыг наагаад, Аврагчийн Ц.Нямдавааг араар нь мордоод тус тус давсан бол шигшээ барилдаанд хэд хэдэн учраагаа өмсөх мэхээр шороодуулсан юм. Гэсэн ч 2 дараалан унасандаа хэт шатаад медалиас мултарлаа.
Тавдугаар байрт Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, өнөө жилийн Завхан аймгийн өсвөрийн барилдааны түрүү бөх Ц.Нямдаваа шалгарав. Хийгүй нягт барилдаантай энэ хүү баруун татаж хавирах, баруун мушгих мэхүүдээр учраагаа давж байлаа.
Зургаадугаар байрт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат, Дархан-Уул аймгаас оролцсон Ц.Бат-Очир шалгарав. Тэргүүн байрын бөхчүүдийг шороодуулсан ч хайнга барилдаж олон унаа авснаар байр ухарлаа.
Долоодугаар байрт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, үеийн хөвгүүдээс арал жингээр хол илүү “Аварга” сургуулийн Ж.Жавхлан орлоо. Энэ хүү зооны барилдаанд ихэнх өрсөлдөгчөө тумбарайдаж өргөх мэхээр давж байлаа.
Наймдугаарт Дархан-Уул аймгаас оролцсон А.Баянмөнх шалгарав. Бөхийн хийц галбир сайхантай энэ хүү жаахан зоригтой барилдвал илүү ахихаар харагдлаа.
Есдүгээрт Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Х.Пүрэвсамбуу шалгарав. Зооны барилдаанд тун ч шийдэмгий барилдаж байсан тэрээр шигшээ барилдаанд цөөнгүй учраагаа давхар ачих, мушгиж тонгорох мэхээр давсан боловч зарим үед тонгороод урьтаж шороодсон юм. Гэсэн ч тэр “Уран барилдааны шагнал” гардах эрхтэй боллоо.
10 дугаарт нийслэлийн Баянзүрх дүүргийн 102-р сургуулийн сурагч Ч.Лхагвасүрэн шалгарав. Үеийнхнээсээ арал жингээр илт дутуу ч ямар ч барьцнаас барилдаж чаддаг онцлогтой энэ хүү эхний хэдэн тойрогт унасан ч сүүлийн 4, 5-н тойрогт таарсан учраануудаа хутгах, давхар ачих мэхээр шороодуулсан юм. Уран барилдахын сацуу үеийнхэндээ төдийгүй өөрөөсөө дээшхи үеийнхэнд үлгэр болохуйц гараа дэвээтэй Ч.Лхагвасүрэн “Уран гараа дэвээтэй” бөхөө тодорлоо.
11 дүгээрт даацтой тонгороо мэхтэй Хөтөлийн Э.Хүслэн шалгарав. Х.Пүрэвсамбуу, Ч.Лхагвасүрэн нартай даваа унаа тэнцэж, гурван биенээ тойрсон байсан бөгөөд ахин барилдуулахад хоёуланд өвдөг шороодчихов. Түүнээс энэ хүү бие хаа сайхантай, бярдаж барилддаг юм уу гэмэээщр харагдлаа.
12 дугаар байрт Булган аймгийн Дашинчилэн сумын харьяат О.Шижирбаатар оров. Түүний хувьд зооны барилдаанд их сайн байсан ч шигшээ барилдаанд төдий л сайн барилдсангүй. Гэсэн ч тэр түрүүлэх магадлал бүхий Увсын А.Мөнх-Амгалан, Дарханы Ц.Бат-Очир нарыг шороодуулсан юм.
13 дугаарт Дархан-Уул аймгаас оролцсон А.Дашням шалгарав. Өөрийгөө ирлэж дайчин барилдвал энэ хүүгийн давах даваа нэмэгдэх байсан болов уу. 4 давахдаа бүгдийг нааж хавираад давлаа.
14 дүгээрт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын С.Мөнхтөр шалгарлаа. Өргөн цээжтэй, өвөрмөц барилдаантай тэрээр Увсын А.Мөнх-Амгалан, Аврагчийн Ц.Нямдаваа, Хөтөлийн Э.Хүслэн, өөрийн сумын Ц.Лхагва-Очир нарыг шороодуулжээ.
15 дугаарт мөн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат Ц.Лхагва-Очир шалгарлаа. Шийдсэн мэхээ даацтай хийдэг энэ хүү зайлж дугтрах, хутгах мэхүүдийг хийж байлаа.
Багийн нэгдсэн дүнгээр аймгийн арслан Б.Сүхбаатар дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн баг алтан медаль, 100.000 төгрөг, а.н Нямдорж дасгалжуулагчтай “Аварга” сургуулийн баг мөнгөн медаль, 60.000 төгрөг, Батбаяр дасгалжуулагчтай сэлэнгэ аймгийн Цагааннуур сум хүрэл медаль, 50.000 төгрөгөөр шагнууллаа.
Мөн Мөнхжаргал дасгалжуулагчтай Хөвсгөл аймаг, Бат-Эрдэнэ дасгалжуулагчтай Хөтөл тосгоны баг айргийн тавд оров.
Энэ удаагийн барилдааныг Бишрэлт спорт клуб ивээн тэтгэсэн бөгөөд бай шагналын хувьд тун сайн байсан юм. Түрүү бөх 200.000 төгрөг, дэд байр 150.000, гуравдугаар байр 140.000, дөрөвдүгээр байр 130.000, тавдугаар байр 120.000, зургаадугаар байр 100.000, долоодугаар байр 90.000, наймдугаар байр 80.000, есдүгээр байр 70.000, аравдугаар байр 60.000, 11-15 дугаар байр тус бүр 50.000 төгрөгийн байтай бол уран гараа дэвээ, уран барилдаантай бөхчүүдийг тус бүр 30.000 төгрөгөөр шагнав.
Энэхүү барилдааныг цаашид жил бүр уламжлан зохиох ажээ.
МУИС-ийн оюутан Б.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна