Баянхонгорын 2013 оны шилдгүүд тодорлоо
А.Тэлмэн
Баянхонгор аймгийн “Хонгорын хурд” МСУХ-ны жил бүр зохион байгуулдаг уяач гишүүдийн ээлжит уулзалт, шинэ жилийн цэнгүүн 2013 оны 12 сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн төвд болж өндөрлөлөө.
Арга хэмжээнд Баянхонгор аймгийн 20 салбар холбооны тэргүүнүүд, аймгийн 19-н сумын уяачид, шилдэг унаач хүүхдүүд нийт 350 гаруй хүн оролцлоо.
Уулзалтын үеэр Монголын Морин Спорт Уяачдын холбооноос салбар холбоодоо сонсох аяны хүрээнд зохион байгуулж буй “Монгол Уяач-3000” зөвлөгөөн мөн болсон юм.
Уулзалт зөвлөгөөнд ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, Ажлын албаны дарга Я.Болдбаатар, тэргүүлэгч гишүүн Ц.Мөнхбаясгалан, МУ-ын Тод манлай уяач Ц.Дуламсүрэн, 2012 оны шилдэг залуу уяач Т.Ихбаяр, дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх 4249 морины уралдаанд хонгор халзан морио түрүүлгэсэн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул Ц.Энхтайван нарын хүндэт зочид хүрэлцэн ирж Монгол улсад морин спортыг хөгжүүлэх чиглэлээр баримталж буй бодлого чиглэл, хөгжлийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага зэргийн талаар өргөн хүрээнд мэдээлэл танилцуулга хийж, уяач нартай санал солилцлоо. Мөн ММСУХ нь энэ жилийг “Уяачдын ёс зүйн жил” болгон зарласантай холбогдуулан Тод манлай уяач Ц.Дуламсүрэн уяачдад хурдан морины уралдааны онцлог, дэг соёл, ёс заншил болон уяач хүний эрхэмлэх зан чанарын талаар илтгэл тавьсан юм.
Мөн 2013 онд "Хонгорын хурд" МСУХ-оос зохион байгуулсан ажил, зохион байгуулсан уралдаануудын алдаа оноог гишүүд уяачидтайгаа хэлэлцэж ирэх онд хийх ажлаа төлөвлөж, зохион байгуулах уралдаануудын товоо баталлаа.
Шинэ жилийн цэнгүүний үеэр мөн шилдгүүдээ тодрууллаа.
• “Шилдгийн шилдэгу яач”-аар Баян-Овоо сумын харьяат Ц.Энхтайван. Хонгор халзан морь нь Гиннесийн уралдаанд бүртгүүлэх 4249 хурдан морины уралдаанд түрүү магнай, АХ-ын 92 жил Улсын баяр наадамд аман хүзүү, шигшмэл хурдан морьдын "Их хурд-6" уралдаанд айргийн гуравт тус тус хурдалсан амжилтаар
• “Шилдэг уяач”-аар Баянцагаан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Баяраа. Хонгор азарга нь Төв аймгийн 90 жил, төвийн бүсийн даншиг наадамд түрүү магнайд, шигшмэл хурдан морьдын "Их хурд-6" уралдаанд айргийн дөрөвт тус тус хурдалсан амжилтаар
• “Шилдэг уяач”-аар Баян-Овоо сумын харьяат аймгийн Алдарт уяач Д.Жаргалсайхан. Бор азарга нь Баянхонгор аймгийн баяр наадамд түрүү магнайд, шигшмэл хурдан морьдын "Их Хурд-6" уралдаанд айргийн тавд тус тус хурдалсан амжилтаар
• “Шилдэг уяач”-аар Баацагаан сумын харьяат Б.Батхүү. Аймаг бүсийн чанартай уралдаануудаас 2 түрүү, 8 айраг авсан амжилтаар
• “Говийн бүсийн шилдэг уяач”-аар Богд сумын харьяат Д.Гансүх
• “Төвийн бүсийн шилдэг уяач”-аар Баацагаан сумын харьяат аймгийн Алдарт уяач М.Гэндэндорж
• “Хангайн бүсийн шилдэг уяач”-аар Жаргалант сумын харьяат аймгийн Алдарт уяач С.Пэрэнлэй
• Мөн Б.Бат тэргүүнтэй Баацагаан сумын “Унаган хүлэг” Морин Спорт Уяачдын Холбоог “Баянхонгор аймгийн шилдэг Морин спорт уяачдын холбоо”-гоор шалгаруулж морин уралдааны орчин үеийн гарааны иж бүрэн төхөөрөмжөөр шагнав.
• Э.Төмөрсүх ахлагчтай Бууцагаан сумын "Буянтын хурд" гал уяаг “Баянхонгор аймгийн шилдэг гал уяа”-гаар шалгаруулав.
Мөн сум тус бүрээс нэг шилдэг унаач хүүхдийг урилгаар оролцуулан 2013 оны Баянхонгор аймгийн шилдэг унаач хүүхдээр өргөмжиллөө.
А.Дөл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна