Адъяагийн үзсэн аймгийн анхны наадам
А.Тэлмэн
Сайн усны дэнж зуны энэ өглөө амилсан мэт харагдана. Хаана л бол майхан гэр, уяа морьд, мал сүрэг багширна. Энд Галшар нутгаас алдарт Лхамсүрэн мээрэн, зүүн хойноос Шагдарсүрэн, зүүн өмнө зүгээс хув хэмээх Давга зэрэг хурдан морины нэрт мастерууд хүрэлцэн иржээ. Бас өмнөөс VII ноён хутагт хурдан морьтойгоо ирсэн юмсанж. Монголын найман зүгийн уяачид өнөөдөр энд цуглахын учир юусан билээ. Энд говийн VII ноён хутагт гэгээнтэн залрах сургаар энэ наадамд зарим хошуу тэр аяараа хөдөлсөн байжээ.
Ноён хутагт өөрөө зөвхөн их насны морь 10 орчим уяж ирсэн гэж ярьцгаана. Тэр үед хүүхэд ховор, армаг хүлгүүдийг жаахан хүүхэд унадаггүй болохоор Тайжийн морийг олон жил унасан 13 настай Адъяа охин морийг унаж ирлээ. Тайжийн Их хээр, Магнай, Манант ембүү, Ууц хүрэн, Гондоон, Цэгцгэр хээр, хурганы буюу Адъяагийн хар зэрэг алдарт хүлгүүдийг унаж олон жил түрүүлж, айрагдсан энэ охин өнөөдөр Магнайгаа унаж уралдана. Тэр үед уралдааны зам гэх юм байхгүй, газар мэдэхгүй багахан хүүхдүүд хандсан зүгтээ явж төөрөх удаа олон.
Хурдан унаа машин, мотоцикль байх биш. Баримжаа тоймгүй газар хэдэн зуун морь эргэж, морь хүн харагдвал тэр зүг явуулчихна.Сайн усны наадамд морьдыг баруун хойшоо явуулсан агаад уул толгодгүй ногоорсон их талд морины уралдаан болжээ.
Их насны уралдаанд энэ өдөр тайжийн Магнай хээр, тайжаас гэгээнтэнд өгсөн зээрд морь хоёр хол тасарч явснаа одоо 80 настай Адъяа дурсаж сууна. Хэдэн зуун мориноос тасарч гарсан хоёр хүүхэд нэг бараан юм харагдахаар очсон чинь хоёр морьтой хүн байжээ. Том хүнээр зүгээ заалгаад харваж одсон гэдэг.
Магнай хээр амгайгаа соёондоо тээглүүлээд хөнтөрч өгдөг хүлэг. Энэ наадамд Магнай хээр түрүүлж, гэгээнтний зээрд аман хүзүүджээ. Тэр үед морины байд хунзаар цай, уурга адуу өгдөг шиг санаж байна.
Наадам дээр гэгээнтэнд хүн бүхэн мөргөж, Адъяа ч мөн мөргөж хариуд нь гэгээнтэн эрхитэй гараараа толгойд адис тавьжээ. Тайжаас гэгээнтэнд хурдан морь өгөхөд адис рашаан л хүртэж байсан санагдана гэв. Цал буурал толгойтой энэ эмээ сайн хүлгийн нуруун дээр өсч хүн болжээ. Хүүхэд байхдаа хамгийн олон хурдан морь унаж түрүүлж, айрагдсан гэвэл худал болохгүй. Нэг жилд 10 орчим, 6-7 жил морь унасан гэхэд лав 50-60 удаа түрүүлсэн багцаа гарч байна. Сонин байгаа биз, том хүүхэн болоод ч морь хөлслөх ажлаас хөндий байгаагүй гэнэ. Ах Цэрэнтэйгээ ямагт морь уяж эр хүн шиг явсан болохоор уяа сойлго ч андахгүй, Дэндэв таж мориныхоо сүвээний гурван хавиргыг гараараа хэмжиж үзээд нэг хөлс өгөх эсэхээ хэлдэг байсан, мориныхоо хөлсийг хусаад, хөлснөөс амталж үзээд усан амттай байвал уяа орж байна гэж хэлдэг байсныг, тайжийн оодон гэх зээрд гүүгээр нэг өдөр гурван их нас тавьж байсан хийгээд, энэ гайхамшигт гүү Дэлгэрэхийн тойрмын уснаас өглөө мордож “Буухиа бичих”-ийг Замын-Үүд хүргэж өгөөд орой хонь саах үед ирдэг зэрэг сайн адууны тухай элдэв сонинг нүдээр үзсэн буянтай буурал байна.
Хэрэв хурдан морийг хамгийн олон жил унасан болон олон түрүүлсэн хүнийг шалгаруулдаг аваас лам Адъяа гуай шалгарах биз гэж бодож суулаа.
1994 он
Л.Сандуй
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна