Ч.Цэрэнбат: Эрийн хийморь хурдан морины аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг хичээдэг
Монгол орны 4 зүг, 8 зовхист хурд ирлэн, уяа сойлго тааруулан буй хийморилог уяачдадаа "Тод магнай"-н хамт олон ярилцлагын ширээнээ урилга илгээх бүртээ таатай байдаг юм. Энэ удаад Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын аймгийн Алдарт уяач Ч.Цэрэнбаттай ярилцсанаа хүргэж байна.
-Шинэхэн Алдартанд юуны өмнө баяр, аз хийморийг ерөөе.
-Баярлалаа. Та бүхэнд манай нутагт зочлон ирж Хөвсгөл нутгийн уяачдын сэтгэлийн үгийг уудалж буйд хариу талархал илэрхийлье. Туурт хурдан хүлэг, түмэн олны минь буян түшиж аавынхаа аваагүй цолыг авлаа. Могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн наймны билигт сайн хүүтэйгээ хамт нэг дор аймгийн Алдарт уяач цолоо гардан авлаа.
-Өө тийм үү. Тэгвэл бүр давхар баяр болсон юм байна?
-Миний Алдарт уяач цолны болзол өнгөрсөн жил биелсэн. Харин энэ жил хүү маань болзлоо хангаж нэг дор цолоо авсан. Эхэндээ ч жаахан эвгүй л байсан. Нэгэнт болзол нь биелчихсэн юм чинь авсан нь дээр гэсэн олныхоо зөвлөгөөг дагасан даа. Энэхүү цолыг авахад хүү дүү хоёрын маань хичээл зүтгэл ихээхэн нөлөөлсөн. Би ажил төрөл гээд тэр бүр мориндоо анхаарч чадахгүй шүү дээ.
-Жилийн дотор аймгийн Алдартын болзол хангаж байхыг бодоход морьд хурдан байна шүү?
-Алтан тууртууд маань сайхан хурдалж байгаа. Ирэх жилээс улс, бүсийн наадамд гарч уралдъя гэсэн зорилт дэвшүүлээд байгаа.
-Адуугаа чанаржуулахдаа аль нутгийг голчилсон бэ?
-Эхэндээ нутгийнхаа хурдтай гэсэн сумдаас авсаан. Тэгж байгаад 2010 оны хавар Сүхбаатар явж 11 адуу авчирсан. Тэрэн дунд цоохор үрээ маань ирж байлаа. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул Түвшин гэж хүнээс авсан юм. Цоохор үрээ маань аймгийн наадамд тасархай хол түрүүлж ирсэн. Хурдан буян хайрласан Түвшинтэйгээ байнгын холбоотой байдаг.
-Таныг үнэтэй адуу цөөнгүй авсан гэж байсан?
-Нэгэнт адуу гэдэг амьтнаар наадаж байгаагийнх дөмөгхөн юмаар наадъя гэж шийдээд Сүхбаатар явсан юм. Тэндхийн нэг наадамд түрүүлсэн их насны морийг авах гэсэн эзэн нь 16-17 сая гээд өгдөггүй. Тухайн үед адуу тэгтлээ үнэд ороогүй байсан л даа. Тэгэхээр түрүү азарганы эзэнтэй хоёр өдөр шөнө ярьж хөөрч сайхан танилцаад халзан азаргыг нь 13 саяар авч ирж байлаа. Тэгэхэд Доржпүрэв Алдарт “дүү ч Хөвсгөлд анхны үнэтэй адууг авчирлаа даа” гэж ярьж байсан. Халзан азарга маань тэр жилээ Шинэ-Идэрт болсон овоо тахилгын наадамд хол түрүүлж, аймгийн баяр наадамд гурван жил дараалан зургаагаар давхисан даа.
-Тэр холоос зорьж очиж, үнэ цохин авсан адуугаа айрагт багтааж чадахгүй урдуураа таслуулах бас л яггүй биз?
-Хүн дасчихдаг юм байна лээ дээ. Өнгөрсөн жилийн аймгийн наадамд манай азарга, их нас, шүдлэн гурав зургаалсан ч хоёр түрүү, нэг айраг хүртэн сайхан наадсан. Түүний дараа Баян-Өлгийд болсон баруун бүсийн даншиг наадамд очиж цоохор үрээгээ дөрөвлүүлж, халзан азаргаа 22-оор давхиулсан. Үрээ маань түрүүлэх байсан ч хол газраас очиж уяа алдаад дөрвөлсөн.
-Аль ч аймгийн наадамд зүүн зүгийн адуу ноёлдог болж. Танай энд ч мөн адил тийм байна уу?
-Бага насандаа зүүн талын адууг гүйцэхгүй байна. Соёолонгоос доош насанд нутгийн адуу айрагдахад хэцүү болсон. Үнэхээр онцгой адуу л биш бол. Харин бүдүүрээд ирсэн хойноо бол айрагдаж түрүүлээд л байна шүү. Сүүлийн үед хүмүүс хавар Сүхбаатар явж хөнгөрүүлсэн даага, шүдлэн авчраад, түүнийгээ наадамд уралдуулахад айрагдчихаж л байна. Манай найз Даваасүрэнгийн даага шүдлэн сүүлийн гурван жил дараалан аймагт түрүүлсэн. Тэгэхээр зүүн зүгийн адуу эрхгүй хурдан байгаа биз. Энэ нь удам угшил, байгаль цаг уур, газар нутгийн онцлог гээд олон зүйлтэй холбоотой байх. Нүд алдам цэлийсэн тэр тал адууных нь хурданд ихээхэн нөлөөтэй байх. Манай баруун аймгийн ногоо төдийлөн шимтэй биш дээр бартаа саад ихтэй болохоор адуу нь хурдны гэхээс уналгаа эдэлгээ талдаа илүү сайн байдаг. Гэхдээ манай уяачид сүүлийн үед адуугаа өвөлд нь тэжээж бүрэн тамиртай уралдуулж байна. Өвөл тэжээсэн мал зундаа илүү сайн давхидаг нь сүүлийн хэдэн жилийн жишээнээс харагдаж байна л даан. Тиймээс бид өнгөрсөн жил жүчээ барьж, морьдоо тэжээсэн. Арав гаруй тасалгаатай гүний худаг, байнгын эрчим хүчинд холбогдсон учраас уяачид ямар нэг хүндрэл байхгүй. Дээр хэлсэн манай найз Даваасүрэн бид хоёр энэ хавьдаа нэг нэг ийм жүчээтэй.
-Ингэхэд хэзээнээс хурдан моринд ингэтлээ шимтэх болсон юм бэ?
-Миний аав МУ-ын Аварга малчин, Ардын их хурлын депутат, МАХН-ын төв хорооны бүгд хурлын гишүүн, насаараа мал дагаж өссөн моринд дуртай тийм сайхан буурал байсан юм. Шинэ-Идэр сумандаа айраг, түрүү алдаж үзээгүй уяач. Тийм хүний дэргэд байсан хүн морь сонирхохгүй уяхгүй байна гэж байхгүй шүү дээ. Багадаа хурдан морь унадаг байсан. Адуунд элэгтэй тэр сэтгэлдээ хөтлөгдөн наймдугаар ангиа дөнгөж төгсөөд нагац ахыгаа даган мал тууж ажлын анхны гараагаа эхэлж байлаа. Таван сарын дундуур мал туугаад гарсан хүн есөн сарын 15-нд ирж байсан.Тэгж байгаад нэг хэсэг ажил амьдралын мөр хөөн адуунаас бага зэрэг хөндийрч 2008 оноос эхлэн дахин идэвхтэй оролцох болсон доо. Тэр өвөл Гүншир гуай нутаг орондоо зориулж өвлийн наадам хийж, түүнд Рашаант сумын шарга үрээ түрүүлсэн юм. Уралдааны дараа би эзэн залуутай нь уулзаж, шарга үрээг нь аваад тэгээд л хурдан морь луу идэвхтэй орсон доо. Тэр өвлөө хоёр гурван ч үрээ авч, хаврын болон зуны уралдаануудад нь түрүүлгэж айрагдуулсан.
-Цэрэнбат Алдартыг хурдан моринд гар татдаггүй шигээ адууныхаа гэсэн болгонд сэтгэлээсээ хандаж өглөгийн гараа сунгадаг хэмээн холбооны нарийн бичгийн дарга тань магтсан шүү?
-Тэгж байна уу? /инээгээд/ Эр хүний хийморийн бэлгэдэл хурдан морины аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг хичээдэг. “Хотгойд хурд-1”, “Хотгойд хурд-2” уралдаан, аймгийнхаа 80 жилийн ойг ивээн тэтгэсэн. Ер нь аймагтаа болдог том жижиг уралдаанууд дээр боломжийн хэрээр дэмждэг дээ. Миний хань Архангай аймгийн Алдарт уяач Самбуугийн охин байгаа юм. Манай хадам аав нэг жилийн наадамд дөрвөн нас түрүүлгэж явсан хүн. Тиймээс хань маань моринд надаас илүү дуртай. Уралдаан наадмын үед унаач хүүхдүүдийн хоол унд бэлтгээд хамт явж байдаг юм. Дэргэд хүсэл зорилгыг маань дэмжиж урам хайрладаг хүн байхаар сайхан юм байна шүү дээ. Манай хүү бас их моринд дуртай Нямлхагва ахыгаа дагаад олон зүйлд суралцаж байгаа .
-Шандаст хурдан хүлгэдийн хийморь ивээх болтугай. Ярилцсанд баярлалаа.
-“Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад нийт Хөвсгөлчүүдэдээ унага болгон нь босоо төрж, уясан болгон нь түрүүлж айрагдан тод магнай торгон жолоогоо өргүүлж яваарай хэмээн хүсэн ерөөе.
А.Мөнх
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Даваа, 11:59 минут Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна