Аймгийн заан Б.Болдбаатар түрүүллээ

А.Тэлмэн
2014 оны 1-р сарын 13 -нд

Сэлэнгэ аймгийн Орхон суманд Шинэ үндсэн хуулийн барилдаан боллоо. Урд өмнө Орхон суманд заал танхимын барилдаан болж байгаагүй бөгөөд энэ удаагийн барилдааныг сумын ИТХ-аас санаачлан “Мангирт трейд” ХХК-ий захирал А.Энхбаатартай хамтран зохион байгуулжээ. Барилдаанд хүчит а.а А.Амараа, С.Ерөөлт нараар манлайлуулсан хүчит 40 бөх барилдлаа.
Барилдааны 2-ын даваанд аймгийн нэмэх начин Н.Энхжаргал а.н Х.Мягмарсүрэнг уран гоё өмсөж өмсөх мэхээ дархалж буйгаа нотлов. Гурвын даваанд а.а А.Амараа аймгийн шинэхэн начин Х.Чинбатад өвдөглөсөн бол а.а С.Ерөөлт Дархан-Уул аймгийн шинэ харцага Ж.Бадралаар, а.а Б.Уртбаяр Орхон сумын харьяат а.н Г.Баасансүрэнгээр, а.з Б.Болдбаатар а.з Э.Саранбаатараар тус тус даваа ахиулсан бол тунасан хоёрын барилдаанд а.н Н.Энхжаргал хутгах мэхээр давсан байна.
Дөрвийн даваанд а.а С.Ерөөлт гоцлож, а.н Х.Чинбат а.а Б.Уртбаярыгдавхар золгооноос мушгиад, а.з Б.Болдбаатар а.н Н.Энхжаргалыг мордоход дагуулж хөмрөөд давжээ.
Сүүлийн гурван бөх тойргоор барилдаж а.з Б.Болдбаатар а.н Х.Чинбатыг дагаж түрээд наагаад, а.а С.Ерөөлтийг мордоход сөрж хөмрөх маягтай давж түрүүлсэн бол а.а С.Ерөөлт а.н Х.Чинбатыг элэг бүс гадуур сугадаж бариад мушгиж давснаар үзүүр бөхөөр тодорчээ.
Дүйзийг 3-ын даваанаас үзнэ үү.
Гурвын даваа
1. А.Амараа а.а – Х.Чинбат а.н
2. С.Ерөөлт а.а
– Ж.Бадрал а.х
3. Б.Уртбаяр а.а – Г.Баасансүрэн а.н
4. Э.Саранбаатар а.з – Б.Болдбаатар а.з
5. А.Мөнхтүшиг а.х – Н.Энхжаргал а.н
Дөрвийн даваа
1. С.Ерөөлт а.а
– гоцлов.
2. Б.Уртбаяр а.а – Х.Чинбат а.н
3. Б.Болдбаатар
– Н.Энхжаргал

 


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна