Шилдэг унаач М.Ганхөлөг: Түрүүлээгүй байсан ч “Миний хүү морио сайн унасан” гэж урам өгөхөөр баярладаг
А.Тэлмэн
Энэ удаагийн түүчээг М.Ганхөлөгтэй үргэлжлүүлж байна. Тэрээр Архангай аймгийн шилдгийн шилдэг унаачаар тодорсон юм.
-2013 оны шилдгийн шилдэг унаачаар тодорлоо. Баяр хүргэе.
-Баярлалаа.
-Шилдэг унаач өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Мөнгөнхөлөгийн Ганхөлөг гэдэг. Би Алагаа ахынхаа морийг гурван жил унаж байна. Алагаа ах миний аав биш мөртлөө намайг “миний хүү, миний хүү” гээд төрсөн аав шиг л байдаг. Тийм болохоор би тэднийд гэртээ байгаа юм шиг л байдаг юм. Намайг унаач болгосонд Алагаа ахдаа баярлаж явдаг.
-Унаач байх сайхан уу?
-Тийм. Яг гийнгоолоод гарч байх сайхан.Бас түрүүлчихээд морин дээрээ гийнгоолж байх байх бас гоё байдаг. Би энэ жил аймагт нэг түрүүлээд, 3000 морины уралдаанд 11-д орсон.Бас Мандалын эмнэлгийн 80 жилийн ойгоор түрүүлсэн. Өвөрхангайн даншигт очиж аман хүзүүдсэн. Уг нь түрүүлсэн чинь хоёроор барьчихсан.
-Ганхөлөг хэдэн настайдаа анх морь унаж сурсан бэ?
-Есөн настайдаа. Одоо гурав дахь жилдээ морь унаж байна. Би анх Өлзийбат гэдэг хүний морийг унаж байсан. Дараа нь Ганаа гэдэг ахын морийг унаж байсан. Тэгээд Алагаа ахын морийг унаж байгаа.
-Аав нь морь уядаг уу?
-Үгүй.
-Анхны айраг, түрүүгээ ямар наадмаас авч байсан бэ?
-Алагаа ахын хүрэн халзан морийг унаж сумынхаа наадмаар түрүүлгэсэн.
-4249 морины уралдаанд алаг морио унаж бүсдээ аман хүзүүдсэн шүү дээ. Олон морь нэг дор уралдахад эмээж байсан ?
-Жаахан л айж байсан. Морь гараад удаагүй байтал миний дөрөө мултраад, тэгээд жаахан явж байгаад дөрөөгөө хийгээд хойноос нь хөөсөөр байгаад 11-ээр орсон. Газар нь арай ойрхон байсан бас Алагаа ах “хар морио битгий их явуулаарай, наадах чинь ядруухан байгаа шүү, тааваар нь яваарай” гэсэн болохоор бүр сайн шахаагүй. Хүрч ирэхэд Алагаа ах намайг морин дээрээс буулгаж аваад, морь барьж байсан нэг ах намайг “ахын дүү цагаан сараар ирэх юм байна шүү” гэсэн. Гэртээ ирэхэд аав ээж хоёр “тийм арвин морин дотор уралдаж чадсан юм уу”гээд гайхаад байсан./инээв/
-Тэр хавийнхаа хүүхдүүд хэсэгтээ ярих зүйлтэй болоо байлгүй. Үеийнхэн чинь яаж хүлээж авсан бэ?
-Манай ангийн хүүхдүүд надад баяр хүргээд юм авч өгсөн. 17,000-18,000 төгрөг цуглуулсан гэнэ лээ. Би тэгэхэд ангийнхандаа маш их баярласан. Бас “чи яаж тийм арвин морин дотор уралдаж чадсан юм бэ” гээд асуугаад байсан.
-Танай ангид хурдан морь унадаг хүүхэд олон бий юу?
-Байдаг. Өлзийбадрах гэж манай найз бий. Өдөр болгон хичээлдээ явахдаа манайхаар дайрч хамт явдаг юм.
-Наадмын урьд орой юу бодогддог юм бэ?
-Хоолоо арай бага иднэ. Хамгийн анх намайг морь унахдаа наадмын өмнөх шөнө сэтгэл хөдлөөд нойр хүрээгүй. Тэгсэн маргааш нь Хайрханы наадамд долоолчихсон. Түүнээс хойш унтдаг болсон. Тэгээд наадмын өглөө бурхандаа мөргөж, “намайг түрүүлгэж өгөөрэй бурхан минь” гэж залбирдаг. Үсэргээ сунгаан дээр би дөрөөгөө тосолчихдог юм.
-Уралдааны замд гарахын өмнө Алаг-Уул ах нь чамд юу гэж гэж захидаг вэ?
-Мориныхоо амыг сайн барьж яваарай.Уруу газар хөдөлгөж байгаарай” гэдэг. Түрүүлж ирээгүй 7-8-аар ороход ч “миний хүү морио сайн унасан “гэж надад урам өгдөг.Тэрэнд их баярладаг.
-Манай сэтгүүлээр дамжуулаад үеийнхэндээ юу хэлмээр байна?
-Өлзийбадрах аа, чи үргэлж морио сайн унаж байгаарай гэж найздаа хэлмээр байна даа. Мөн Алаг-Уул ах аа, намайг морь унаж сургасанд баярлалаа. Би 17 нас хүртлээ хурдны морь унана гэж боддог. Одоо би зургадугаар анги. Уг нь цаашдаа морь уявал гоё. Морь уядаг юм уу гэж бодохоор аав, ээж хоёр намайг морь уяулахгүй, сургуульд явуулна гэдэг.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна