Сумын Алдарт уяач Т.Болдбаатар:Хүрэн азаргаараа могой жил сайхан наадсан
А.Тэлмэн
-Улиран өнгөрч байгаа усан могой жил Болдбаатар уяачийн хувьд од хиймориор дүүрэн байсан. Амжилтынхаа цувааг манай уншигчдад танилцуулаач?
-Тиймээ. Өнгөрөгч могой жил миний хувьд амжилт арвинтай сайхан жил байлаа. Хавар Өвөрхангай аймгийн Бүрд суманд болсон аймгийн зүүн бүсийн уралдаанд их насны хүрэн морь түрүүлж, Архангай аймгийн 90 жилийн ой, хангайн бүсийн наадамд хүрэн азарга гуравлан, Архангай аймгийн Хотонт сумын 90 жилийн ойд шарга хязаалан таваар давхиулсан. Мөн Өвөрхангай аймгийн морины их шүтээний даншиг наадамд хүрэн азарга дөрвөөр давхисан.
-Засгийн газрын тогтоолт бүсийн наадамд айрагдсан хүрэн азарга хаанахын адуу вэ?
-Би хүрэн азаргаа 2013 онд найзаасаа авсан юм. Гарал нь Сүхбаатар аймгийн Халзан сумын адуу гэсэн. Бүр тодруулбал Мөнхтөр гэж хүний адуу гэнэ лээ. Надад дамжиж ирсэн. Надад ирэхээсээ өмнө бага саг наадмуудад айрагдаж байсан гэдэг. Харин хүрэн морио Дорнод аймгийн Матад сумын харьяат Ганбаа гэдэг хүнээс 12 настайд нь авч түүнээс хойш сумын наадамд дөрөв тав түрүүлгээд, өнгөрсөн хавар аймгийн зүүн бүсийн наадамд түрүүлгэж байгаа нь тэр юм.
-2013 оны амжилтаараа аймгийн Алдарт уяачийн болзол хангаад байгаа гэсэн. Ер нь морь уясан цагаасаа хойш хичнээн айраг түрүү аваад байгаа вэ?
-Аймаг, аймгийн чанартай наадмуудаас 13 айраг, түрүүтэй. Харин сум, сумын чанартай наадмуудаас 40-өөд айраг, түрүү авсан байх.
-Хурдан морь уях болсоор хэдэн жил болж байгаа вэ?
-2003 оноос хойш гэхээр 10 гаруй жил болж байна. Нэг жил сумын наадмын таван түрүү, зургаан айргийг авч л байлаа. Хархорин сумын 50 жилийн ойд их морь түрүүлгэж байлаа. Мөн сумынхаа 80 жилийн ойд хонгор морь түрүүлгэсэн. Мөн Архангай аймгийн Суварга хайрханы төрийн тахилга наадамд даага гурваар давхиулж байсан юм байна.
-Өвөрхангайнхныг адууныхаа чанарыг сайжруулахад ихээхэн анхаарч байгаа гэлцдэг. Танай сумынхан энэ тал дээр хэр анхаарч байна?
-Авч байнаа. Сүхбаатар, Дорнод зэрэг хурдтай аймгуудаас олон адуу авчирсан. Авчирсан адуунуудаа өөрөө уяхаас гадна найз нөхдөдөө өгч байна. Хамгийн анх Хэнтий аймгийн Баянхутаг сумаас нэг адуу авчирч байлаа. Түүний дараа Сүхбаатар аймгийн Халзан, Асгат, Дорнод аймгийн Матад сумдаас адуу авчирч нутгийн адуутай нийлүүлсэн. Бага адуунууд түрүүчээсээ уягдаж л байна.Манай сум чинь Өвөрхангайнхаа хамгийн их цас унадаг газар. Мөн чоно нохой ихтэй. Гэсэн хэдий ч уяачид маань дор бүрнээ адуугаа сайжруулахаар зүтгэж байна.
-Морь жилийн босгон дээр шинэ цолны болзол хангаад байгаа хийморилог уяачийн бахдалт наадмын дурсамжаар яриагаа өндөрлөе гэж бодож байна?
-Мэдээж хүрэн азарга айрагдсан хангайн бүсийн наадам хамгийн сайхан нь байсан. Түүнээс гадна Архангай аймгийн Суварга хайрханд даага гуравлуулахад бас их баярласан. Яагаад гэхээр дандаа улсын том том цолтой уяачид ирчихсэн тэр наадамд Өвөрхангай аймгаас миний л даага айрагдаж байлаа. Тэр том бэлгэшээлт наадамд нутаг ус, сум орныхоо нэрийг гаргасандаа маш их баярлаж билээ.
-Ийм сайхан дурсамжит наадмууд олон байх болтугай. Ирж буй морь жилд уясан нь хурдан, унасан нь золбоолог байх болтугай.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна