Аймгуудын сар шинийн барилдаануудад

А.Тэлмэн
2014 оны 2-р сарын 04 -нд

Архангай аймгийн сар шинийн барилдаанд Хотонт сумын харьяат, “Аварга” дээд сургуулийн оюутан, сумын заан Л.Жамбал түрүүлж, өнгөрсөн жилийн Дундговийн начин Цэнхэрийн Ц.Цогт-Эрдэнэ үзүүрлэжээ.
Баян-Өлгий аймгийн сар шинийн барилдаанд Алтай сумын харьяат, аймгийн начин Ж.Сапар, Ногооннуур сумын харьяат, “Аварга” дээд сургуулийн бөх, аймгийн начин Д.Бейбит үзүүрлэжээ.
Булган аймгийн сар шинийн барилдаанд Сайхан сумын харьяат, сумын заан Г.Ганбаатар түрүүлж, мөн Сайхан сумын харьяат а.з Б.Амбасэлмаа үзүүрлэжээ. Их шөвөгт Сэлэнгэ сумын харьяат а.а Д.Амарсайхан, Могод сумын харьяат а.н Ө.Сүхбат нар шалгарсан байна.
Говь-Алтай аймгийн сар шинийн барилдаанд Төгрөг сумын харьяат у.н Г.Гансүхийн төрсөн дүү, а.н.н Гантулга түрүүлж, Хөхморьт сумын харьяат, “Аварга” дээд сургуулийн бөх, сумын заан Г.Батмөнх үзүүр булаажээ.
Говьсүмбэр аймгийн сар шинийн барилдаанд Сүмбэр сумын харьяат, улсын арслан Д.Азжаргал түрүүлж, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат, аймгийн арслан Д.Болдбаатар үзүүрлэжээ. Их шөвөгт Сүмбэр сумын харьяат а.а Т.Пүрэвсүрэн, а.з Б.Гончигтавхай нар шалгарчээ.
Дундговь аймгийн сар шинийн барилдаанд Дэлгэрцогт сумын харьяат, улсын харцага Л.Пүрэвжав түрүүлж, Эрдэнэдалай сумын харьяат, аймгийн хурц арслан А.Алтанхуяг үзүүр булаажээ. Их шөвөгт Говь-Угтаал сумын харьяат, а.а А.Саруулсайхан үлдсэн байна.
Завхан аймгийн сар шинийн барилдаанд Отгон сумын харьяат а.х Т.Бэгзсүрэн түрүүлж, төрсөн дүү с.з Т.Дүгэрдорж үзүүрлэжээ. Их шөвөгт Түдэвтэй сумын харьяат а.х.а Т.Баттөмөр, Цагаанчулуут сумын харьяат а.х Ш.Чинтулга нар үлдсэн байна.
Өвөрхангай аймгийн сар шинийн барилдаанд а.а Т.Мягмарсүрэн түрүүлж, а.а Ц.Чимэддорж үзүүрлэжээ. Их шөвөгт Зүүнбаян-Улаан умын харьяат с.з Р.Цэрэнлхагва, Гучин-Ус сумын харьяат с.з Ц.Батжаргал нар шалгарсан байна. Гурвын даваанд с.з Н.Даваадорж с.з Э.Амгаабазарыг, с.з Б.Мөнх-Өрнөх с.з Ж.Бямбадоньдыг тус тус шороодуулжээ.
Өмнөговь аймгийн сар шинийн барилдаанд Хүрмэн сумын харьяат, тойргийн а.а У.Батнасан түрүүлж, Гурвантэс сумын харьяат а.з Г.Энх-Эрдэнэ үзүүрлэжээ. Их шөвөгт Ноён сумын харьяат а.н Д.Өнөрбаяр,Булган сумын харьяат а.н Д.Хосбаяр нар шалгарчээ.
Орхон аймгийн сар шинийн барилдаанд Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат, сумын заан Ч.Мөнхбат түрүүлж, Булган аймгийн Могод сумын харьяат а.н Ө.Сүхбат үзүүрлэжээ. Их шөвөгт Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат, а.а Т.Чулуунгэрэл, Завхан аймгийн Завханмандал сумын харьяат а.а Б.Уртбаяр нар үлдсэн байна.
Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон сар шинийн барилдаанд у.х Э.Оюунболд түрүүлж, у.н Р.Пүрэвдагва үзүүрлэжээ. Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат, а.а Б.Дэлгэрсайхан, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, а.а Б.Эрдэнэхүү нар үлдсэн байна.
Увс аймгийн сар шинийн барилдаанд Тэс сумын харьяат с.з Н.Бямбажав түрүүлж, мөн Тэс сумын харьяат с.з А.Сайнбуян үзүүрлэсэн байна. Их шөвөгт Давст сумын харьяат а.н Л.Ууганбаяр, Тэс сумын харьяат с.з Б.Мөнхбаяр нар шалгарчээ.
Мөн залуусын барилдаанд Улаангомын Э.Лхамхүү түрүүлж, Наранбулагийн М.Улаанхүү үзүүрлэсэн байна.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл
 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна