Аймгийн начин н.Батцэнгэл: Би Дархад адуугаараа л нааддаг
А.Тэлмэн
Энэ удаагийн зочин Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын уяач, аймгийн начин Батцэнгэл байлаа.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
- Би Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Тойн багийн уяач, аймгийн начин Батцэнгэл гэж хүн байна.
-Хурдан морины уяа сойлго тааруулаад хичнээн жил болж байна вэ?
-Миний аав Мяндал гэж хурдан морь уядаг хүн байлаа. Уясан морьд нь ч их сайн давхина. Аавынхаа уяаны эрдмийн өвлөж бие даан морь уяад 30 жил өнгөрсөн байна. Манайхан эцэг эхээс найм есүүлээ ч надаас өөр уяач байхгүй ээ. Би нутгийн адуу болох Дархад адуугаараа л нааддаг. Гэхдээ адууныхаа цусыг сэлбэж, угшлыг сайжруулах зорилгоор гаднаас азарга, гүү авчирсаан. Өөрөө хол яваад байхгүй л дээ. Хүний аваад ирснээс үзэж хараад л сонгочихдог юм. Тэгэхдээ аль болох хол задгай харайдаг, цээж өргөн, мундаа өндөр, алсыг харж давхидаг бол бяртай, хурдан байгаад байх шиг санагддаг. Уяа сойлго тааруулснаас хойш 30 гаруй шөвөг түрүүтэй болсон байна.
-Та Дархад адуугаараа нааддаг гэлээ. Ер нь Дархад адууны онцлогтой вэ?
-Манай Улаан-Уул чинь өндөр уултай, ус гол элбэгтэй, цаг агаарын хувьд эрс тэс. Байгалийн энэ онцлогт тохирсон адуу бол Дархад адуу. Нутаг орондоо тохирсон цуцаа байхгүй, уул тайганд явж сурсан, амьсгаа багатай, бяр чадал ихтэй, нутаг усандаа зохицсон, хүйтэнд тэсвэртэй адуу байгаа юм. Дээхэн үедээ цагаан зүстэй байсан ч сүүлдээ цус холилдоод бараан зүсмийн Дархад адуу олон болж дээ. Гэхдээ манай адуу цагаан зүстэй. Хуучин нэгдлийн үед Ренчинлхүмбэ суманд гавьяат зоотехникч Саарал гэж хүн ирээд Дархадын цагаан адууг ялгасан юм. Тэгэхэд би малын эмчээр ажиллаж таараад хамт ялгалцаж байлаа. Түүнээс хэсэг хугацааны дараа нэгдэл тарахад хувьчлалаар авсан юм. Манай Дархад адууны уяа урт, давхар уяанд илүү сайн давхидаг гэж би боддог. “Дархадын хурд-1” уралдаанд буурал зүсмийн соёолонгоо айрагдуулж хоёрт нь хээр хязаалангаа мөн айрагдуулж явлаа.
-Малын эмч байх нь ээ? Ажлынхаа хажуугаар морь уядаг байсан юм уу?
-Тийм ээ, албан хаагч морь уяхыг хориглоно, хувийн малын тоог хязгаарлана. Би 35 орчим жил малын эмчээр ажилласан хүн. Тухайн үед албан хаагч үхэртэйгээ нийлээд 10 бод, 25 богтой байхыг зөвшөөрдөг байсан. Хэдийгээр морь уях хориотой хэцүү байсан ч болгоод л байдаг байлаа. Одоо ч сайхан болж дээ. Бидний тэр үе түүх болон үлдсэн байна. Залуучууд моринд их орж байна. Сайн сайн хурдан буянгууд ч их авчирч байна. Болоогүй хүссэн уралдаандаа морьдоо ачаад л хүрчихэж байна. Тийм ч болохоор баяр наадамд жил ирэх тусам өтгөн болдог болсон. Улсын баяр наадмаас гадна овоо тахилгын уралдаан, ургийн баяр гээд л манай суманд гэхэд жилд дор хаяж 5-6 уралдаан болдог.
-Ярианы эхэнд аймгийн начин цолтой гэж байсан. Бөхийн удамтай юу?
-Миний дээд удамд, аавын талд Тамчигбүргэд гэж заан хүн байсан юм гэнэ лээ. Аймгийн арслан Давааням миний бөхийн багш байгаа юм. Би чинь хүүхэд байхаасаа л барилдаж, 22 настайдаа аймгийн начин болж байсан. Түүнээс хойш сумынхаа наадамд 7-8 удаа түрүүлсэн. Аймгийн начин цолоо баталж 1983 онд өсөн нэмэх чимэгтэй болсон. Ер нь аймагт хэд хэдэн удаа зодоглосон. Наяад оны эхээр аймгийн наадамд 12 арслан, зургаан заан нийлээд 90 орчим бөх барилддаг байлаа. Ямар ч байсан монгол хүний хувьд эрийн гурван наадмынхаа хоёроор нааддаг хүн дээ би. Сүүлийн үед хүү маань сурыг их сонирхож байгаа. Улаан-Уул сумандаа сурын спортыг хөгжүүлнээ л гэдэг хүн дээ.
-Та хэдэн хүүхэдтэй вэ. Морь уяж, бөх барилдаж байна уу?
-Би хоёр хүүтэй. Хөвгүүд маань барилданаа. Хүү Хишигбат маань “Гурван аварга” дээд сургуулийн самбо, жудогийн багш. Харин Болд маань Боловсролын их сургуулийн химийн ангийг энэ хавар төгсөж байгаа. Нэг нь сумын заан, нөгөө нь сумын начин цолтой. Хүү сургуулиа төгсөж ирээд морины ажлаа хийнэ дээ. Моринд дуртай, морины ажилд дөртэй болохоор дориун уяач болох болов уу гэж боддог юм. Аваад явсан морио ямар ч байсан шөвгөрүүлчихээд ирдэг хүүхэд дээ.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна